2019 оны 7-р сарын 4
9 цаг 00 минут

Цэнхэр паспорттай ДИПЛОМАТ МАФИА "хазаарлахгүй" бол тамхи нь хар тамхи болсон одоо зэвсэг болчих вий дээ

-Цэнхэр паспорттой хар тамхины наймаачдаа  хэзээ цэгцлэх вэ-

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Хонг Конг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг буцаан татахаар шийдвэрлэлээ. Тэрбээр урьд нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

Эргүүлэн татагдаж байгаа хоёр дахь консул тэр болов. Үүний урьд Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг мөн хууль бус наймааны хэрэгтэй холбогдуулан эргүүлэн татах шийдвэр гараад байгаа билээ.

Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл. Магадгүй Монголын дипломат албанд хийж буй их цэвэрлэгээний эхлэл ч байж мэднэ. Гадаад дахь ЭСЯ-дад хийж буй Тагнуулын байгууллагын шалгалт удахгүй дуусна. Тэр шалгалтын дараа юу ч дуулдаж, чих сортойлгож мэднэ. Жараахай биш акулыг ч эргүүлэн татаж мэднэ.

Барын зулзагыг бага дээр нь гэгчээр тамхи тээвэрлэж яваад баригдсан ажилтнууддаа хариуцлага тооцохын оронд  толгойг нь илж, дахин гадаад томилолт өгч эрхлүүлдэг байдал ийнхүү даамжирсаар үндэстэн дамнасан хар тамхины наймаа болон томорч, эх орны нэрийг шавхайтай хутгав. 

Монгол Улсаа гадаад оронд төлөөлж буй дипломатууд  эх орныхоо нэрийг жинхэнэ утгаар ертөнцийн шавар шавхайтай холбосон явдал энэ оны тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотод болсон. Монголын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад Туркийн Станбул хотод суугаа Монголын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн-мансууруулах бодис  тээвэрлэж яваад саатуулагдсан.  Дипломат ажилтнууд ийм их хэмжээний мансууруулах бодисыг ингэж аймшиггүйгээр тээвэрлэж явсан нь гадаад ертөнцийнхний амыг ангайлгаж,  хол ойрын мафийн атаархлыг хөдөлгөсөн биз.  

Монголын дипломат ажилтнуудын тамхины наймаагаар эхэлсэн бизнес ийнхүү томорч, эцэс сүүлдээ хар тамхиных болж хувирсан жишээ энэ. Барын зулзагыг бага дээр нь гэгчээр тамхи тээвэрлэж яваад баригдсан ажилтнууддаа хариуцлага тооцохын оронд  толгойг нь илж, дахин гадаад томилолт өгч эрхлүүлдэг байдал ийнхүү даамжирсаар үндэстэн дамнасан хар тамхины наймаа болон томорч, эх орны нэрийг шавхайтай хутгав. Энэ явдлыг үтэр түргэн засч төрийн хууль журмыг мэдрүүлэхгүй бол хар тамхины наймаа зэвсгийн наймаа болж өнгө нь солигдож ч мэднэ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  “цэргүүд”-ийнхээ хар тамхины хэргийн талаар “Энэ чинь ганц Монголын биш дэлхийг хамарсан сүлжээ болчихоод байна гэдгийг бодоорой” гээд үүний ард асар их мөнгө эргэлдэж байгаа гэдгийг нэгэн ярилцлагадаа дурдсан байна билээ. Тэгэхээр энэ сүлжээ  хэдийнэ өөрийн орон  зайгаа эзэлж, төвлөрч төвхнөж, зохион байгуулалтад орсон нь илт байна.

Хар тамхины хэрэгт дипломатууд төдийгүй  хуулийн байгууллагын ажилтнууд хүртэл татагдан орж байгаа  шалтгаан нь  манай улс энэ талын  ял шийтгэлээ хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой.

Дипломатуудын хэргийн балаг жирийн иргэд байтугай Монголын төрийн сайдын гадаад  томилолтонд сөргөөр нөлөөлсөн жишээг бид сонссон. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг Германы хил дээр саатуулж шалгасан явдал үүний гэрч. Улсын маань гадаад дахь үнэлэмж,эрхэмсэг байдал, үнэ цэнэ хэрхэн доройтсоныг эндээс анзаарч болно. Одоо Европ тэргүүтэй бусад орныхон болдог бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг маань хүртэл нэгжих юмсан гэж зүүдэлж хэвтээ биз. Яалтчгүй гэрэл цохиулсан уг сүлжээ цаашдаа улам л хар бараан мэдээг дуулгах байх. Нөгөө "хүрээний бузрыг ухвал далай далай" гэгчээр тамхины наймаагаар эхэлсэн манай дипломатуудын хар тамхины сүлжээ нэгэнт үүрээ эвдүүлж, олон улсын хараанд өртөөд байна.

Монгол Улсын нэр хүнд, дипломат албаны ёс жудгийг гутаан доромжилсон, хувийн эрх ашгийг илүүд үзэж төрийн дипломат албаар халхавч хийсэн энэ хүмүүс бидэнд итгэх гадаадынхны итгэлийг хөсөрдүүлчихлээ.

Монголын дипломат алба нэр хүндийнхээ хүүдийг эргүүлээд сэгсэрчихлээ. Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй гэж үг бий. Алдагдсан нэр хүндээ ахин олж авахын тулд олон он жилийг зориулж мэдэх л юм.

Цэнхэр паспорттой хар тамхины наймаачдаа цэгцлэхгүй бол Монголыг сөхрүүлэх хүчин зүйл болтлоо газар авч мэднэ.

Г.Тулга

 

51
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

51 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.21.221Бат   • 7 сарын 7. 20 цаг 37 минут

УИХ гишүүн Лу Болд ГХ сайд хийж байхдаа Хойт солонгост онгоцны мотор зарж зэвсгийн наймаа хийсэн баримтыг Тагнуулынхан гаргаж тавьж байлаа. Лав нэг генрал хэрэгт орсон баых шүү.

122.201.22.191Монголын төлөө цохилох зүрх   • 7 сарын 5. 13 цаг 33 минут

Цогтбаатар өмнөх засгийн газруудын хийсэн, томилсон баасыг цэвэрлэж байгаа юм шиг харагдаж байна. Амжилт хүсье

103.11.195.34йун   • 7 сарын 5. 8 цаг 10 минут

Цагтбаатарын цэргүүд үү. дарга нь тэгээд яагаад зүгээр ажлаа хийгээд яваад байгаан бол оо. сахилга дэг журам сахиулах гээд байгаа бол энэ сайддаа яагаад арга хэмжээ авахгүй байна аа. хэн дэг журамтай хэн нь дэг журамгүй байх гээд байна

103.26.193.218Зочин   • 7 сарын 5. 8 цаг 07 минут

Сайд дарга нараа Үр удам үүх түүхээ бодооч ээ. Монголын түүхэнд саЯтан гэгдэхээсээ илүү эх орноо худалдсан, эх орноосоо урвасан гэж бичигдэнэ шүү.

202.9.44.234Зочин   • 7 сарын 5. 8 цаг 06 минут

tsogtbaatar gej novshiin hujaag zailuulaachee yamarch arga hemjee avahgui balairaad yavaad baih yum

73.181.73.133o   • 7 сарын 5. 8 цаг 01 минут

Gonginoson gomo yum shig Tsogtbaatar ooroo bas davhar ogtsor!!!! Bolovsroltoi heltei shin zaluust ajil aa og.Iim balai yumnuud uls orniig suitgej bna

103.229.122.142яяя   • 7 сарын 5. 7 цаг 23 минут

ТЭЭВЭРЛЭХ БИТГИЙ ХЭЛ ХЭРЭГЛЭГЧ ОРОН БОЛЧХООД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭХ ОРНЫ НЭР УЛАНДАА ГИШГЭСЭН ИЙМ БУЗАР НОВОШНУУДИЙГ ТЭЭВЭРЛЭЖ ЯВАА БАРААТАЙ НЬ ШАТААХ ХЭРЭГТЭЙ ХЭЛЭХ Ч МУУ ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ

5.173.9.100Зочин   • 7 сарын 5. 2 цаг 30 минут

ymarch zasag zahirgaa alga uhamsar alga bodlogo alga mongol uls baihgui bol ted hen ch bish

150.129.142.144яяя   • 7 сарын 4. 23 цаг 46 минут

Тэр хар тамхий Германд нэвтэрсэн бол МИАТ-ын онгоцоор монгол морилох ёстой байсан байх. Тэрнээс тэр арчаагүй өөдгүй хүмүүс баруунд яг зарж мөнгө олж харагдаач.

66.181.180.56irgen   • 7 сарын 4. 18 цаг 50 минут

odoo tamnichin hoid solongost suugaa horchin coggereliig tatah heregtei

66.181.180.17Зочин   • 7 сарын 4. 18 цаг 46 минут

PIAZKA heleh ug alga hyatadad uusval taarna mongold amidrah sonirhol alga

202.179.27.5Зочин   • 7 сарын 4. 18 цаг 46 минут

Тагнуулын байгууллагынхан тэр аяараа мафийн бүлэглэл болчихсон эх орноо худалдаж идсэн хулгайчид орогносон газар болчихсоныг монголын ард иргэд мэдэж байгаа. Тэд нарыг МОНГОЛ ЭХ ОРОН шүүж л таарна. Одоохондоо намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэдгээр юу дуртай бүхнээ хийж яваа. Тэд нарын хар тамхины хэргийг шалгана гэдэг тэдэнд бөөн олз болсон. Яаж хэл амгүйхэн дарж авах вэ гэдэг талаар мунхаг ухаанаа уралдуулж байгаа. Түүнээс биш Монгол эх орноо гэсэн зүрх сэтгэл гаргах нь юу л бол

202.131.245.34Зочин   • 7 сарын 5. 10 цаг 47 минут

Битгий хуц чи хар ***** минь,өдөр шөнгүй нойр хоолгүй ажиллаж байгаа бусдыг нь битгий энэ новшдоо хутгаж ойлго бас бич балай пиздаа минь мэддэг юм шиг бичээд суух улсууд их болжээ харах юмсан чамайг эх орон морон ярисан худлаа

103.9.91.34Зочин   • 7 сарын 4. 17 цаг 51 минут

Эрүүдэн шүүлтийг шүүмжилхээр О.Баасанхүү гишүүн улайран эсэргүүцэж, заналхийлж байгаагийн адил хууль бус наймааны шүүмжлэлийн асуудлыг шууд болон тойруу замаар эсэргүүцэгч, шүүмжлэгч гараад л ирэх байх. Хэд хоногийн өмнө МТВ-ийн сувгаар энэ асуудал хөндөгдөхөд асуудлыг өөр тийш нь займчуулах оролдлоготой яриа нилээд ажиглагдсан.

43.242.243.113Зочин   • 7 сарын 4. 17 цаг 49 минут

Сүүлийн үeд янз бүрийн хүмүүс ДТГ-т томилогдоод буй нь ийм л байдалд хүргэжээ.Аймгуудад засаг дарга хийж бсан хүмүүс хүртэл бгаа,сайтар шалгаж цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Хайран сайхан дипломат албыг ингэж унагах гэж дээ. Анхаарах цаг нь үнэхээр болсон.

202.72.245.122ф   • 7 сарын 4. 16 цаг 34 минут

ардчилал нэртэй Неофеодализм тогтолцоо үүссэн үүнийгээ ардчилал гэж нэрлээд үндсэн хууль өөрчлөөд нэмэргүй неофеодализмаа эхлээд зөвшөөр

202.126.89.77Зочин   • 7 сарын 4. 16 цаг 05 минут

АНУ лос-анделкс консул Э Галбадрахыг эргvvоэн татаач ээ

103.212.119.210bayar   • 7 сарын 4. 14 цаг 02 минут

shorond hataagaad ug busdad n surgamj bolno daan ch chadahgui l dee mongoliin tur

202.21.120.42Зочин   • 7 сарын 4. 13 цаг 48 минут

БХИС-ЫН ДЭД ЗАХИРАЛ ХУРАНДАА БАТЦЭНГЭЛ ТАМХИНЫ ХЭРЭГТ ОХУ-ЫН ЦЭРГИЙН АТТАШЕ БАЙХДАА ХОЛБОГДОЖ ШОРОГД ОРЖ БАЙСАН НӨХӨР ОДОО АЖЛАА ХИЙЖ БАЙХЫН ШУДАРГА ЯВДАЛ МӨН ҮҮ? АРДЫН ХҮҮХДЭД ЮУ ЗААХ ВЭ?

140.128.86.94Зочин   • 7 сарын 4. 13 цаг 30 минут

Tagnuuliinxan gej dandaa UIX-gishuudiin xuuxduud xamaatan sadanguud darga baidagshde. Ardiin xuuxduud n ajiltanaar ajildag.

103.10.22.56зочин   • 7 сарын 4. 13 цаг 16 минут

Лу Болд батлан хамгаалахын сайд байхдаа хойд солонгост пуужин зарсан тухай УИХ-дээр Хурц ярьж байсан.энэ үнэн бол манайхан зэвсгийн наймаанд аль эрт орсон байха

202.21.102.226Зочин   • 7 сарын 4. 16 цаг 17 минут

Байхаа гэж таамаглаж бичихгүй л дээ. Баримттай баттай зүйл бич

202.131.245.243Зочин   • 7 сарын 4. 12 цаг 56 минут

Күүрцийн хар тамхины мафийн сүлжээ ТЕГ, ГХЯ, иргэний нисэхийн салбарыг аалзны тор шиг хэрсэн байгаа. Ийзнис бол тарвага, күүрц хоёрын өмч.

180.149.93.14zochin   • 7 сарын 4. 12 цаг 48 минут

ТЕГ-ын газрын дарга А.Баярсайхан гэгч Эрээнд консул байхдаа буу оруулж ирснийг Хурц дарсан шүү

103.14.38.137Zochin   • 7 сарын 4. 12 цаг 22 минут

Эрдэнэ гуай өмнө тамхины хэргээр байцаагдаж, хөөгдөөд Европ явах эрхгүй болохоор Хонгконг руу явж байна. 60 гарсан өвгөнийг одоо явуулах хэрэггүй шүү дээ

66.181.180.111Zochin   • 7 сарын 4. 12 цаг 05 минут

Gadaad yamniihan uursduu udirdaj huvi avdag bolohoor tedniig yu gej halahiin,neg ornoos nuguu oron ruu ilgeene.Er ni manai tagnuul tsagdaa,gadaad yam nuguu namuud ni hurtel mafiin suljee yum bna.

202.21.127.175zochin   • 7 сарын 4. 11 цаг 57 минут

Gadaadad suugaa elchin said nar gej arai bugd ene suljeend negdchihsen bdag bish bh gej oilgoj bsan.Getel Gadaad Hariltsaani said maani ene zuvhun Mongolin asuudal bus delkhiig hamarsan suljee gesen hariult ugsun bhaar bur gaihaj orhiloo.Manai Diplomatuud delkhiin har tamkhinii suljeenii gishuud gej huleen zuvshuuruud bgaa yum u yu yariad ba. Ug ni Mongol Ulsig tuhain orond tuluulun suuj irgediinhee erkh ashgiig hamgaalah. uls hoorondin ediin zasag. uls turiin hariltsaag zohitsuulah uuregtei subiekt baimaar...

31.165.225.30irgen   • 7 сарын 4. 11 цаг 49 минут

Gadaad yam uls oron damjsan gemt heregten, mansuuruulah bodisnii naimaachdiin gazar bolson um baina, Mongoliin tor yamarch arga hemjee avahgui yu hiigeed bainaa

31.165.225.30irgen   • 7 сарын 4. 11 цаг 47 минут

ene tagnuuliinhan ajlaa bas sai hiihgui baina uu ? huuliinhaniig shalgaj zeverlehgui bol uls oron byr delhiid shivshig bolj guizlee,,,,tor huuliinhan ni luivar hiigeed gadnii ornuud ruu orognol hysch eh ornoo muulaad l amdrah argagui geed hudlaa helj orognol guij baigaa bizdee shyygchid ehneesee…….

31.165.225.30irgen   • 7 сарын 4. 11 цаг 39 минут

Mongol uls ch er ni sonoh dohjee, neg l bish baisan um ornii zarai…ene muusain hulgaich luivarchin mafich bolson diplomat, shyygchid ni hyrtel gemt heregtengyyd…yaj byr mongol uls ami zuuj bainaa, er ni mash ih zeverlegee hiih hergtei boljee

203.91.116.74ssss   • 7 сарын 4. 11 цаг 32 минут

barigdahgui baihgui dee gadnaas mungu husch baival yadiin

172.91.27.173Zochin   • 7 сарын 4. 11 цаг 28 минут

Ene baga zuil bish aij ichihgui iim iheer abch yabaj bga n ene naimaa gazar asban bgag heled bga yum bishuu, mongol mongoor 10 terbum orchim boloh yum gsn bzdee ene zugeer ajilchin heden hunii harmaanaas garah mongo mon uu. Gadaad uls orond toloolj ajilj bga humuus iim bhaar yah be.

112.72.12.6Дон дон   • 7 сарын 4. 11 цаг 25 минут

ӨӨ одоо хүртэл эргүүлэн татаагүй байх ч гэж дээ. Ёстой хэлэх үг алгаа. Хамсаатнууд байхөө

139.5.219.125!!!   • 7 сарын 4. 11 цаг 17 минут

Тагнуул цагдаа шуух юугаа хийгээд улбийгээд суугаад байдаг юм бэ! Ажиллаачээ!

64.119.22.129Зочин   • 7 сарын 4. 10 цаг 58 минут

Аль 2004 онд хэрэг хийсэн хүнийг одоо л шийтгэж байгаа юм уу? Тэгээд болоогүй улс улс дамжаад Монгол улсыг төлөөлөөд дахин дахин томилогдоод байсан хэрэг үү? Үнэхээр ГХЯ утгаа алдаж ээ. Сайд нь оффшорчин юм чинь энэ газрын ажил яаж өөдтэй байх вий дэ. ШИВШИГ.

202.126.88.194Зочин   • 7 сарын 4. 10 цаг 46 минут

Ene yavdal manai tagnuuliin baiguullagiin mun chanariig ilrvvllee. Ted yag huuchin D0 yam he veeree baigaa aaa. Erdene,Battvshig ntr bol ve damjsan chekistvvd, aav nar ni NAHY-nii hurandaa nar uursduu ZHU-d KGB-iin surguuli tugssun. Gadaad Yamand ogt hamaagvi, diplomat neree halhavch hiij ajilladag hvmvvs. Manai TTG (D0Yam) iim l yalzarsan gazar.

202.126.89.33з   • 7 сарын 4. 10 цаг 37 минут

гадаад яамыг татан буулгаж ардын дипломаты ажиллуулъя. Ямарч бодлого байхгүй хар тамхи зөөдөг яам юм байна.

202.179.25.46ergen   • 7 сарын 4. 10 цаг 35 минут

ter japanii elchin saitiig erguulen tatmaar bna arhi uugaad huuhen erguuleed bna

202.9.42.40Зочин   • 7 сарын 4. 10 цаг 29 минут

Ялзарсан Хууль шуухийн том гарууд дипломатын огт мэдлэггуй vр хуухдээ элдвээр шантаажлан ГХЯ-руу олноор нь шургуулсан даа.Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гээч болж бна. Ууний урхаг одоо гарч бна

27.123.213.43оыбр   • 7 сарын 4. 10 цаг 11 минут

Би энэ нийтлэлийн гарчигийг ойлгодоггүй ээ

202.179.25.138Зочин   • 7 сарын 4. 10 цаг 04 минут

Хар жагсаалтаа оруулмаар юм. Тэгвэл энэ луйварчдын мөнгийг хөдөлгөхөө болино.

66.181.168.81Зочин   • 7 сарын 4. 9 цаг 24 минут

Цогтбаатар гадаад харилцааг самарч байх шив, барилгын салбарыг ч самууруулсан да, офшор данс эзэмшдэг гэхэд одоо хаачихсан тийм асуудал байхгүй гээд л бас гонгионоод байсан. Ер нь офшор данснаасаа намаа санхүүжүүлээд зөөлөн сэнтийд сэлгэж залраад, нөгөөдүүл нь ч гарт нь орчихсон яаж ч чадахгүй утсан хүүхэлдэй болчихсон байх магадлал өндөр л юм байна.

122.201.22.191Зочин   • 7 сарын 5. 13 цаг 29 минут

Өмнөх хүмүүсийн баасыг цэвэрлэж байгаа юм

43.228.131.196бүгдийг эргүүлэн тат   • 7 сарын 4. 9 цаг 21 минут

элчин нэртэй мангас шулмаснуудыг эргүүлэн тат, тэдэн хүн чанар эх орон, иргэдийнхээ төлөө ажиллах ёстой гэдэг ойлголт үнэндээ алгаа. тэд зөвхөн тэнд тэнгэрийн амьтад мэт тэнэгтэд байна.

43.228.131.196бүгдийг эргүүлэн тат   • 7 сарын 4. 9 цаг 20 минут

Сая гадаад буюу бидний нэрлэснээр европ орноор яваад ирлээ. Мэдээж бага зэргийн бэрхшээл гарсан. Шийдүүлэх санаатай элчин сайдын газартаа хандах гэтэл утас нь авахгүй, эсвэл маш их хүнд сурталтай, тамга, үзэгний үзүүрээр шийдэх асуудлыг хэдэн арван өдрөөр хүлээлгэх, иргэдээ хохироох, нээх том амьтад ямар муухай хүнд сурталтай юм бэ, амарч байна ч гэх шиг, тэд ёстой амралт зугаалга, шопингоор дутаагүй гэдгийг тэнд амьдардаг монгол иргэд ам булаалдан ярих юм, Мөн заавал арын хаалга хэрэглэх, элчинд ажилладаг хэн нэгнээр хэлүүлж ажлаа хийх гэх мэт

139.5.219.234зочин   • 7 сарын 4. 9 цаг 18 минут

энэ худлаа томилолтын хугацаа нь дуусах дөхсөн консулуудаа татаад цэвэрлэсэн нэр зүүж байгаа юм бишүү.

103.212.116.114иргэн   • 7 сарын 4. 9 цаг 15 минут

энэ цогтбаатар одоо ажлаа өгөө.элийрээд биеэ өмөөрөөд гадаад харилцаа олон улсад шившгээ дэлгэж монгол улсын нэр хүнд шалдаа уналаа.нөгөө хариуцлага юу болсон бэ хүрэлсүх оюунэрдэнэ нараа.хоосон ярихаа болиочээ

66.181.161.67Зочин   • 7 сарын 4. 9 цаг 13 минут

Гонгиносон Гададаад харилцааны сайдыг үлдэн хөөмөөж 461-д суулгаж баймааж , мафийг дарах байх, мөн чанга сайд тавимаар

202.131.243.190Zochin   • 7 сарын 4. 9 цаг 10 минут

Er ni bol busdaas buruu haihdaa manaihan mergeshsen uls. Gol asuudal Toriin har hairtsagnii bodlogo baihgui zugeer l songuulid yalsan namuud toriin albiig 4,4-n jileer hashihdaa toriin buh salbariin bolovson huchnii bodlogiig samarch namdaa handiv ogogsod, songuulid sain ajillasan nereer yugaa ch medehgui noxod toriin buh shatand shahaagaar orj iren ajil unagaaj bgaagiin tod ilrel ni elchin said, konsuliin asuudal. Mongotei humuus nu hurtel ur huuhdee elchin saidiin yamand ajilluuldag bolson iim tsagt toriin albanii sahilga hariutslaga chuhal

122.201.23.84зочин   • 7 сарын 4. 9 цаг 06 минут

Гадаадад монгол улсын төлөөлөх хүн дипломноос гадна ёс зүй, суурь хүмүүжил сайн, хүсэл шуналаа хязгаарлах, тэвчих ухаантай байх хэрэгтэй гэж бодож байна.

80.214.21.63Зочин   • 7 сарын 4. 9 цаг 02 минут

Bugdiig ni tataachee hezee elchin konsul irgediin tuluu alillaj bailaa

Шинэ мэдээ

Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо3 цаг 27 минутын өмнөАмархан хийгээд амттай тураах дэглэм3 цаг 32 минутын өмнө"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо3 цаг 45 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно3 цаг 46 минутын өмнөНийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо4 цаг 2 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 16 минутын өмнөFATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ4 цаг 24 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 32 минутын өмнөАвтобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.