7-р сарын 4
17 цаг 10 минут

Байгалийн аргаар харшлын шинж тэмдгээ бууруулах аргууд

Харшлыг бүрэн эмчилнэ гэдэг маш эргэлзээтэй асуудал. Гэхдээ бид ядаж л шинж тэмдгийг нь багасгах аргуудыг мэдэж байгаа нь сайн хэрэг. Нойр хүргэж, толгой дүүргэдэг харшлын эм уухаас гадна дараах байгалийн аргуудыг туршиж үзээрэй.
1. Алимны цуу
Image result for apple cider
Алимны цуу бол харшлын шинж тэмдгийг бууруулахад эртнээс хэрэглэгдэж ирсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тунгалгийн системийг цэвэршүүлж, салстын (нусны) үйлдвэржилтийг бууруулдаг учраас харшил хөдөлсөн үед хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтнүүдэд эерэг нөлөө үзүүлж жингээ хасахад тусалдаг болохоор туршаад үзэхэд үнэхээр гэмгүй эд байгаа биз? 
Яаж хэрэглэх вэ: 1 цайны халбага цэвэр алимны цууг 1 аяга усанд найруулаад өдөрт 3 тасалж ууна. Алимны цуу нь Далай ээж зах болон томоохон сүлжээ супермаркетуудад худалдаалагддаг.
2. Халгайтай цай
Image result for ÑалгайÑай Ñай
Хатгадаг л болохоос халгайнд хэрэггүй юм гэж алга. Халгайн навч нь биеийн харшил хөдөлгөгч гол хүчин зүйл болох хистамин үйлвдэрлэх чадамжийг бууруулдаг. Мөн цусны даралт бууруулах, үе мөчний үрэвсэлд халгайг өргөнөөр ашигладаг. Халгайг гааны навчтай хольж хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг бууруулахад илүү үр дүнтэй. 
Яаж хэрэглэх вэ: Буцалж буй 250 мл ус тутамд 1 цайны халбага гаа, 1 цайны халбага халгай (хатаамал эсвэл шинэхнээрээ) хийгээд 10-15 минут хандлаад ууна.
3. Пробиотик
Image result for probiotic yogurt
Харшил бол тэнцвэр нь алдагдаж хэт мэдрэг болсон дархлааны илрэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар гэдсэнд ашигтай бактериуд нь их байвал дархлаанд сайнаар нөлөөлж харшлын шинж тэмдгийг бууруулж байгаа нь тогтоогджээ. Цаашилбал, жирэмсэн эхийн гэдсэн дэх ашигтай бичил биетүүд ургийн амьдралынхаа туршид харшилтай болох магадлалд хүртэл нөлөөлдөг аж. 
Яаж хэрэглэх вэ: Пробиотикоор баяжуулсан тараг, хоолны нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх
4. Улаан сонгинотой ус
Image result for red onion water
Сонгинод quercetin хэмээх усанд уусамтгай бодис агуулагддаг бөгөөд энэ нь биеийн хистамины үйлдвэржилтийг бууруулж, харшлын шинж тэмдгийг намдаадаг байна. Quercetin нь мөн үрэвслийг бууруулах, амьсгалын замыг цэвэрлэх үйлчилгээтэй. 
Яаж хэрэглэх вэ: 1 улаан сонгиныг нарийхан хэрчээд 4 аяга усанд хийж 8-12 цагийн турш хандалсныхаа дараа өдөрт 1-2 удаа тасалж ууна. Хандалсан усыг хөргөгчинд хадгалвал 4 хоногийн турш үйлчилгээ нь алдагдахгүй.
5. Харшлаа аль болох хөдөлгөхгүй байя гэвэл (зөвхөн ургамлын тоосонцрын харшилтай бол): 
-Ургамлын тоосыг биедээ өдөржин наахыг хүсэхгүй л байвал хувцсаа гадаа өлгөж хатаах хэрэггүй. 
-Цонхоо дэлгэж онгойлгох хэрэггүй. 
-Орой бүр шүршүүрт орох юм уу бүх биеэ усаар шүршиж угаагаарай. Ингэснээр өдрийн туршид бие, үсэнд чинь наалдсан ургамлын тоосонцорыг унагааж чадна. Мөн ор хөнжлийн даавуундаа наахаас сэргийлнэ гэсэн үг.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 22 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ6 цаг 32 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө6 цаг 42 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ6 цаг 53 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна7 цаг 7 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 22 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд7 цаг 29 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ7 цаг 38 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг7 цаг 52 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна8 цаг 7 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 22 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ8 цаг 25 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР8 цаг 37 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна8 цаг 53 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 7 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 22 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 цаг 48 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.