2019 оны 7-р сарын 5
8 цаг 20 минут

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг өнөөдөр нээнэ

Өнөөдөр 10.00 цагаас Монгол улсын тээврийн салбарт хийж буй хамгийн том бүтээн байгуулалт болох Хөшигийн хөндийн нисэх буудлыг  байнгын ашиглалтад хүлээн авах нээлт болно.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсан Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын нээлттэй зэрэгцэн Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замыг  мөн нээх юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцоно гэж Зам тээврийн, хөгжлийн яамнаас мэдэгдлээ.  

Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлнэ.

“Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иений зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна.

Тодруулбал, Компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх юм байна. Японы Засгийн газраас энэхүү төсөлд зориулан олгосон нэн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт энэ жилээс эхэлж байгаа бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.1-0.2 хувь байхаар тогтсон билээ.

Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэх бөгөөд хамгийн том нь 53 мянган метр кв хэмжээтэй терминал юм. Нислэгийн цамхгийг 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барьжээ. 800 метр кубын багтаамжтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 машины зогсоол, 200 машины дулаан зогсоол зэргийг бариад байна.

Мөн нисэх буудлын зурвасыг бетоноор барьсан бөгөөд манай улсын хамгийн том бетонон байгууламжид тооцогдож байна. Нисэх буудал онцгой объект тул бүх барилга нэмэлт генератортай юм байна. Мөн 1.5 км урт хонгилыг газар доогуур барьжээ. Цахилгаан холбоо, цэвэр бохир усны гэсэн хоёр салаатай хонгил нь манай улсын анхны газар доорх байгууламж аж.

Г.Тулга

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98зочин   • 7 сарын 5. 10 цаг 20 минут

манайхан юм болгоныг л харлуулах юм ийм сайхан нэг байгууламжтай болно гэдэг бахархалтай хэрэг бусуу манайд л үлдэнэ хийж өгсөн улс нь нүүлгээд аваад явчихгүй биз дээ

64.119.27.53Хятад барьж өгсөн юм уу   • 7 сарын 5. 9 цаг 59 минут

Юм болгонд л Хятадын элчин сайд цохиж явдаг болж.. Энэ юуных вэ

202.21.100.210Зочин   • 7 сарын 5. 11 цаг 10 минут

Монголчуудаас илүү хятадууд нь илүү ач холбогдол өгч байгаа юм байлгүй дээ

103.111.68.3ШОУ   • 7 сарын 5. 9 цаг 41 минут

АНХНЫ ЗОРЧИГЧ ЯВСАН ӨДРИЙГ Л НЭЭЛТ ГЭЖ ҮЗНЭ ДЭЭ

122.201.28.8shvvmj   • 7 сарын 5. 8 цаг 42 минут

mash bvrheg medeelel oruullaa. ongotsnii tvlshnii hangamj,,,, usan hangamj,,,, zam hargui geed. mun Mongol taliin hamtran ajillah companiin ner us haana bna . iim medeelel oruulj yu hiih vee setgvvlchee

202.21.99.226Зочин   • 7 сарын 5. 8 цаг 36 минут

Сайхан мэдээ байна. Амжилт хүсье.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ10 сар 14. 16:40Метал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв10 сар 14. 16:35Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо10 сар 14. 16:30"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ10 сар 14. 16:30Санаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас10 сар 14. 16:25УИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна10 сар 14. 16:21Наяад жилийн өмнөх трактор10 сар 14. 16:20Орос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг10 сар 14. 16:15Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ10 сар 14. 16:10Амьд харилцааг бий болгоцгооё10 сар 14. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.