2019 оны 7-р сарын 5
10 цаг 25 минут

С.Амарзаяа: Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй

ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Амарзаяатай цаг үеийн сэдвээр ярилцлаа. 

БЗХӨ-ний дотроос манай улсад зонхилон тохиолддог нь тэмбүү. Гэхдээ хүмүүс энэ өвчний хор уршгийн талаар сайн мэддэггүй. Иймд тэмбүү өвчний өнөөгийн нөхцөл ямар түвшинд байгаа талаар ярилцъя?
-Тэмбүү нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Цайвар трепонем гэдэг нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамждаг 30-40 төрлийн өвчин байдгаас заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь зонхилон тохиолддог. Ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамждаг.

Ээж тэмбүүгийн халдвартай байсан эсвэл жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар шинээр авч эмчлүүлээгүй тохиолдолд эхийн цусаар урагт дамжих аюултай.

Тэмбүү өвчний хандлагаас харвал 10 мянган хүн амд 1983-1992  онд  дунджаар 5.1, 1993-2002  онд 4.8, 2003-2012 онд 13.3, 2013-2018  онд 22.2 тохиолдол бүртгэгдэж байгаа нь 2003 оноос энэ өвчлөл эрс нэмэгдсэнийг харуулж байна. Тэр дундаа сүүлийн таван жилд бүртгэгдсэн өвчлөлийн дунджийг 1983-2002 оны дундажтай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн. 2019 оны эхний таван сард гэхэд төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгдсэн.

-Шалтгаан нь юу байна вэ?
-Залуучуудын эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зан үйлийн төлөвшил нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн ээж жирэмсэн байхдаа халдвар авч, түүнийгээ мэдэхгүй эсвэл эмчлүүлэхгүй байснаас хүүхэддээ халдвараа дамжуулдаг.

-Эхээс урагт халдварлах байдал хэр элбэг тохиолддог юм бэ?
-Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг. Тэмбүүгийн өвчлөл Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэн, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурахгүй байгаа.

Иймд уг өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Ээж тэмбүүгийн халдвартай байсан эсвэл жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар шинээр авч эмчлүүлээгүй тохиолдолд эхийн цусаар урагт дамжих аюултай. Иймд жирэмсний хяналтад эрт орж жирэмсэн үедээ ийлдэс судлалын шинжилгээг журмын дагуу заавал хийлгэн, өвчтэй тохиолдолд эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэх хэрэгтэй. Мөн өөрийн бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь тун чухал.

-Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. Энэ талаар танилцуулна уу.
-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний  хөтөлбөр”-т бэлгийн замаар  дамжих халдварыг бууруулах зорилтыг  тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа.

Ингэснээр нийт хүн ам руу чиглэсэн БЗДХ-аас сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ залуусыг үзлэг шинжилгээнд  хамруулах эрүүлжүүлэх ажлыг хийнэ. Бид өмнө нь урьдчилан сэргийлэх  чиглэлээр олон ажил зохион байгуулж ирсэн. Цаашид энэ төрлийн ажил үргэлжилнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй  өвчтөний  бэлгийн хавьтагчийг  илрүүлэн тусламж үйлчилгээнд  хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Дахин хэлэхэд бид энэ хоёр жилийн үйл ажиллагааны хүрээнд халдварыг илрүүлэн иргэнээс ямар нэг төлбөр гаргуулалгүй нэр хаягийг нь нууцлан эмчлэх болно. Богино хугацаанд энэ өвчнөөс ангижрах боломж хүн бүрт байна.

Жилд 180 мянга гаруй эрэгтэй БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлдэг. Иймд ХЗДХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ЗТХЯ болон бүх шатны Засаг дарга нартай хамтран оюутан залуучууд,  гар аргаар алт олборлогчид,  алсын тээврийн жолооч нар, эмзэг бүлгийн хүн ам, хорих ангийн хүмүүжигчид гээд нийт 392 мянга гаруй хүнийг тэмбүүгийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, өвчтэй бол эмчилнэ. Одоогоор жилд 22 мянга гаруй хүнийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа. Тэмбүү өвчний илрүүлэх үйл ажиллагаа өмнө нь ч хийгдэж байсан, өөрөөр хэлбэл тасралтгүй явагдаж байгаа.

“Тэмбүүг устгая” аян өрнөснөөс хойш эрт илрүүлэг идэвхжиж байна. ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгээр үйлчлүүлэгсдийн тоо 35-40 хувиар нэмэгдсэн. Тэмбүүгийн оношилгоо, эмчилгээнд  шаардагдах оношлуур, эмийг аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Долдугаар сарын 1-ний байдлаар Өмнөговь аймгийн Гурван тэс, Хан Хонгор  сумдад бэлгийн замаар  дамжих халдвар илрүүлэх, эмчлэх бригад ажиллаа. Гурван тэс суманд 600 гаруй хүн тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсан.

-“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг зарласанаар жуулчдад хэрхэн нөлөөлөх вэ?
-Тэмбүү өвчин бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүн, цусаар бохирдсон эмнэлгийн  багаж төхөөрөмжөөр халддаг. Орчин үед эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн чанар сайжирсан, стандартын түвшинд байгаа, ихэнхдээ нэг  удаагийн хэрэглээний зүйл хэрэглэж байгаа тул эмнэлэгийн багаж төхөөрөмжөөр халдварлах нь зогссон гэж үздэг. Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир хүн олноор цугларсан нийтийн арга хэмжээ тэр дундаа аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй.

-Тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Энэ төрлийн өвчин нь бусад эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хэрэв тэмбүүгийн халдвар авсан бол 3-4 долоо хоногийн дараа анхан шатны шинж тэмдэг илэрнэ. Тэмтэрч үзэхэд хатуувтар, дугуй, зууван хэлбэртэй шархны шинж тэмдэг мэдрэгдэнэ. Мөн цавины булчирхай томорно. Өвчин хөндүүргүй. Сар орчим болоод шарх шимэгдэж арилана. 3-4 хоноод биеэр бүдэг ягаан толбо, тууралт гарна. Энэ тэмбүүгийн хоёрдугаар үе. Хэрэв эмчлүүлэээгүй тохиолдолд 5-10 жилийн дараа гуравдугаар үе шатандаа орж дотор эрхтэн, тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюултай. Ерөнхийдөө тэмбүү өвчин дөрвөн үе шаттай явагддаг.

-Ямар замаар халдварладаг вэ. Тэмбүү эдгэрэг өвчин үү?
-Бэлгийн болон цус цусан бүтээгдэхүүн, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, тэмбүүтэй хүний баталгаагүй, шинжлэгдээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр халдварлана. Эмчилгээгээ таслахгүй явж чадвал бүрэн эдгэрэдэг өвчин. Тухайн хүний биед тэмбүүгийн нянгийн эсрэг бие үүсдэг. Энэ уураг нь удаан шимэгддэг.

Хэрэв тэмбүүгийн халдвар авсан бол 3-4 долоо хоногийн дараа анхан шатны шинж тэмдэг илэрнэ.

Цөөн тохиолдолд 10-15 хувь нь шимэгдэхгүй үлдсэнээс зарим шинжилгээ сөрөг болохгүй үлддэг. Үүнийг халдвар байна гэж үзэхгүй, ийм хүн халдваргүй нян тээгч биш. БЗДХ- тай хүн бүр өвчнөө нуух зорилгоор эмнэлэгт очдоггүй. Шинж тэмдэг бүдэг байдгаас халдвар авснаа мэдэхгүй тохиолдол багагүй байгаа гэж мэргэжилтнүүд үздэг.

Дахин хэлэхэд бид энэ хоёр жилийн үйл ажиллагааны хүрээнд халдварыг илрүүлэн иргэнээс ямар нэг төлбөр гаргуулалгүй нэр хаягийг нь нууцлан эмчлэх болно. Богино хугацаанд энэ өвчнөөс ангижрах боломж хүн бүрт байна. Тэмбүүгээр өвчилсөн л бол заавал бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлж дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Глобаль сангийн тусламжтайгаар тэмбүүгийн эмчидгээнд  шаардагдах эмийн тодорхой хувийг аймаг, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн БЗДХ- ын кабинетуудад өгч байгаа.

-Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөөч
-Тэвчих, Үнэнч байх, Бэлгэвч хэрэглэх, Мансууруулах бодисоос татгалзах зэрэг зарчмыг амьдралдаа чанд мөрдөж хэрэгжүүлбэл энэ төрлийн өвчнөөр өвчлөхгүй.

-Төрөлхийн тэмбүү үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл?
-Түрүүн хэлсэнчлэн жирэмсэн эх тэмбүү өвчтэй байсан, түүнийгээ бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд  халдвар эхийн цусаар урагт халдварлана. Тиймээс жирэмсэн эхчүүд шинжилгээ болон хяналтанд эрт орох шаардлагатй болж байгаа юм. Ингэснээр эрт илрүүлж, улмаар эмчлүүлж чадна гэсэн үг. Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөхгүй шүү дээ.

-Дахин халдвар авах эрсдэлийн тухайд? 
-Эрсдэл өндөр. Учир нь эмчилгээний дараа дархлаа тогтдоггүй тул дахин халдвар авах тохиолдол бий. Иймд хувь хүн өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Эх сурвалж: Зууны мэдээ

Эх сурвалж:
19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.14.36.6Зочин   • 7 сарын 10. 10 цаг 14 минут

Ажилгүй юм шиг худлаа тэмбүү сүрьеэ гэцгээгээд байх юм. Зүгээр л ажлаа хий салбарыг удирдлага арга зүйгээр ханга.

108.92.148.34Зочин   • 7 сарын 9. 11 цаг 36 минут

Iim yum yariaf suuj baigaa huntei yu yarih vedee.Delhii dayar ene medee tsatsagdval aimaar tom onigoo ain

202.72.245.122ж   • 7 сарын 8. 13 цаг 36 минут

ил далд биеэ үнэлэлт хэтэрсэн

202.72.245.122л   • 7 сарын 8. 13 цаг 22 минут

хүүхнүүд сексээ мөэнгөөр үнэлэх тусам муухай өвчний магадлал Ихсдэг

202.72.245.122б   • 7 сарын 8. 13 цаг 17 минут

ембүү бодож хэвтэж тэмбүү хүртдэж босдог хүүхнүүдийн эрин буцаад ирж

202.72.245.122б   • 7 сарын 8. 13 цаг 15 минут

Ембүү бодож тэмбүү хэвтэж хүртддэг Хүүхнүүдийн эрин буцаад ирлээ

202.179.27.166wow   • 7 сарын 5. 23 цаг 34 минут

tembuu haaya avaj baih zugeer darhlaa saijirna yalanguya zaluudaa avsan bol erserguutsel deeshelne

126.159.249.17kkkk   • 7 сарын 5. 22 цаг 27 минут

Tui mai iim yumsuud mongold ajil hiij baigaa yum daa

202.131.245.34Зочин   • 7 сарын 5. 17 цаг 24 минут

Аялал жуулчидад сөргөөр нөлөөлөхгүй гэж юу гэсэн үг юм бэ???Тэмбүүтэй хүүхэн тэмбүүгүй гадаад худалдаж авхаар тэмбүү тусхаар сөргөөр нөлөөлж байгаа хэрэг биш юмүү?

66.181.184.106Zochin   • 7 сарын 5. 13 цаг 16 минут

Agaaraar haldahgyu ny oilgomjtoi , harin tembuutei huuhnuud Mongoliin nuuriig buzarlana daa, haraa hyanalt ender baikh heregtei baikh shuu, eruuld ny certificat egdeg yum uu yadag yum

66.181.184.106Zochin   • 7 сарын 5. 13 цаг 14 минут

Tembuutei huuhnuudee juulchdaas hol bailgaarai daa, daraa ny delhiin shivshig boloh bii dee

203.217.139.227Зочин   • 7 сарын 5. 13 цаг 04 минут

Энэ бүхэн худлаа байгаасаа гэж хүссэн ч өөрөө харсан болохоор яалтай билээ. Бас үсээ шараар будчихаад өөрийгөө орос гэчихчээ яахав монгол гэхээр хөгшин ***** ч авахгүй болсон болохоор арга хэрэглэж байгаа нь тэр гэнэ. Тэгээд за за бихихээс уур хүрээд байна. ****

203.217.139.225Зочин   • 7 сарын 5. 12 цаг 59 минут

тай хамт байнаа гэсэн үг үнэхээр бариар хүүхнүүдтэй болжээ Хятадад чооод үнэхээр гайхсан шүү хүүхдээ дагуулчихсан янхан байхийн нэг бааранд хничнээн их чнхан байхийн харамсалтай нь хамгийн их бас хамгийн хямд монгол янханууд байхийн ой гутмаар бас тэгээд хэдхэн сар энд "ажиллаад" хүнтэй сууж сайхан амьдрана гэнээ нөгөө янхан чинь хараад байхад залуу хятадууд монгол янханыг авахгүй юмаа тэднийг харьж яваа насны хөгшин хужаанууд л авч байгаа харагдана

203.217.139.225Зочин   • 7 сарын 5. 12 цаг 50 минут

Энэ мэдээлж байгаа хүний буруу гэж юу байхав. Харин тэмбүү аваад тараагаад байгаа янхануудтай өвчтөнүүдтэй байгаа нь асуудал байна.Үнэхээр ичих хэрэгтэй, замбараагүй янхандалдаас л болж байна. Гэр бүлийн тогтворгүй байдал илүү харж билүү долоож явдаг авгай нөхрүүд бас янханууд гээд манайд асуудал үнэхээр их байна.Гэртээ өглөөгүүр ирж унтчихаад шөнө болохоор ажилдаа яьдаг охид эмэгтэйчүүд танай гэрт байдаг бол анхаар Хятад ажилд орон гээд явсан охинтой бол танайх янхантай л гэсэн үг авгай чинь эрх чөлөө ганцхан олдох амьдрал гэж байвал чи янхан

182.160.37.239Зочин   • 7 сарын 5. 12 цаг 23 минут

АН-хан заавал секс жуулчин ирүүлэх гээд уурлаад байсан юм шүү дээ. тэмбүүгээ нуу. битгий эмчлүүл чимээгүй тараа гэж АН-хан уриалж байна.

43.228.131.196ЧАДВАР АЛГАА   • 7 сарын 5. 11 цаг 51 минут

ЁОО ИНГЭЖ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЮМ БОЛ ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТАРХАЛТ БУУРАХГҮЙ ЭЭ. ЭМЧ ХҮН ЛАВ БИШ БАЙХАА. ЭСВЭЛ ЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЭНЭ МЭТ ЧАДВАРГҮЙ БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЖИНХЭНЭ МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ХҮН АЖИЛЛУУЛААЧЭЭ. МАШ ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛЫН УЛМААС ЭНЭ ӨВЧИН ИХЭССЭН. ТЭМБҮҮ, СҮРЬЕ ГМ ӨВЧЛӨЛ БОЛ НИЙГМИЙН ӨВЧИН ГЭЖ ЯВДАГ. УЧИР НЬ ЭНЭ БОЛ УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО, ТӨР ЗАСАГТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ, АРД ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДЭД ЧИГЛЭСЭН ЮМ ЮУ Ч ХИЙХГҮЙ, ЗӨВХӨН ХУВААЖ ИДЭЖ ЧАДАЖ ХАНДАГГҮЙ МАНГАС ШИГ ТӨР ЗАСАГТАЙ ҮЕД ТЭМБҮҮ БУУРАХ УУ

124.158.126.193уншигч   • 7 сарын 5. 11 цаг 15 минут

мэдлэг муутай мэргэжилтэн байна

103.212.118.36Зочин   • 7 сарын 5. 10 цаг 48 минут

ahuin zamaar halddag gedeg dee!

112.72.12.9Зочин   • 7 сарын 5. 10 цаг 46 минут

Чааваас даа

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.