2019 оны 7-р сарын 5
12 цаг 30 минут

ХААН Банк малчдыг чадавхижуулах хөтөлбөр эхлүүллээ

Улаанбаатар хот, 2019 оны 7-р сарын 4

Монгол орны өнцөг булан бүрт хүрч, нийт иргэд, малчдад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг ХААН Банк Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) олон улсын байгууллагатай хамтран “Мал аж ахуйгаа тогтвортой эрхлэх, хариуцлагатай малчдыг чадавхижуулах хөтөлбөр” эхлүүллээ.

Нийт 10 аймгийн 25 суманд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд эртнээс уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуй, байгальд ээлтэй тогтвортой мал маллагааны уламжлалт арга барил, зохистой дадлыг эргэн сэргээж, олон улсын стандарт болгохоор зорьж, сургалт зохион байгуулах төдийгүй малчдад сертификат олгох юм. ХААН Банкны зүгээс, тогтвортой мал маллагаа, малын тоонд бус чанарт суурилсан бэлчээрийн мал аж ахуйг дэмжиж, сертификат авсан малчдад хөнгөлөлттэй зээл өгч хамтран ажиллах юм.

Монгол Улс 66.4 сая толгой малтай. Ноос ноолуур, сүү, мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүн гэхчилэн малаас хаях зүйл огт байдаггүй билээ. Тиймдээ ч хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд малчдаас авч буй түүхий эдийн чанар болон нийлүүлэлтээс эцсийн бүтээгдэхүүний чанар, гарц шууд хамааралтай байдаг. Хөтөлбөр хэрэгжсэнээр мал аж ахуйн өртгийн сүлжээ нэвтрүүлэхэд тулгамдаж буй томоохон асуудал болох малчид хоршоод болон үйлдвэрлэгчдэд техникийн болон санхүүгийн мэдлэг олгоно. Мөн түүнчлэн чанарт суурилсан мал аж ахуйг бий болгох, малаас гарч буй түүхий эд,  эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэх зорилготой юм. 

ХААН Банк Монголд ноолуурын өртгийн сүлжээ бий болгохоор ТННЭ-тэй 2018 оноос хамтран ажиллаж буй бөгөөд энэ ажлын хүрээнд орон нутгийн хоршоодын малчдыг Сургагч багш бэлтгэх сургалтад хамруулж сертификат олгож буй юм. Малчдыг ийнхүү сургаж чадавхижуулснаар малын гаралтай түүхий эдийн дотроос хамгийн ховор, үнэтэй бүтээгдэхүүн болох ямааны ноолуурыг олон улсын жишигт нийцсэн аргаар бүрэн боловсруулж, дэлхийд нэр хүндтэй үйлдвэрлэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Тэгвэл энэ туршлага дээрээ үндэслэн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төдийгүй гурван үе шаттай сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Юун түрүүнд орон даяар салбар нэгжтэй ХААН Банкны ажилтнуудад сургалт хийх бөгөөд ажилтнуудаар дамжуулан малчдад зөвлөгөө мэдээлэл хүргэх бол, хоёрдугаарт малчдын хоршоодыг сургаж чадавхижуулахад анхаарах юм. Гуравдугаарт, ТННЭ-тэй хамтран видео болон радио хичээлүүд бэлтгэн орон даяар нэвтрүүлэхээр  төлөвлөжээ. “Мал аж ахуйгаа тогтвортой эрхлэх, хариуцлагатай малчдыг чадавхижуулах хөтөлбөр” он дуустал хэрэгжинэ.

Бид зогсолтгүй бүтээсээр...        

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.15.198зочин   • 7 сарын 17. 10 цаг 10 минут

малчид баяжсан та нараас зээл авдаг цаг өнгөрсөн хэдэн ядуу малчид цөөхөн гэхдээ тэд баян малчидын малыг хариулж өдөр шөнөгүй хорин дөрвөн цаг зарцлагдаж байгаа тул зээл авах завгүй бүүр залхуу ядуу малчид хотруу нүүсэн хотод очоод хотын залхуучуудаас тэвчээр нь халуун хүйтэнг даах чадвар илүү бяр чадал нь ч илүү тул дундчуудын эгнээрүү орсон

202.21.108.183Зочин   • 7 сарын 8. 19 цаг 11 минут

Bitgii khudlaa l yum khiigeerei dee

66.181.161.111Зочин   • 7 сарын 5. 20 цаг 06 минут

Монголын бүх малчид ХААН банкны малыг хариулж байгаа шоо

66.181.179.216Зочин   • 7 сарын 5. 19 цаг 49 минут

ХААН БАНК МИНЭЭ САЙН ЮМ ХИЙЖ БГАА БХ... ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ МАНАЙ НЭГ МУУ СУРДАГ НЭЛЭЭД ХЭЦҮҮ СУРАГЧ ,,, ТАНАЙ АБНКНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХДАА МИНИЙ НЭГ ХАЙРТАЙ ШАВИЙН ОЛИМПИАДЫН ТҮРҮҮЛСЭН ГЭРЧИЛГЭЭ НҮҮДИЙГ ХУУЛБАРЛААД АЬААЧИЖ ӨГӨӨД ТАНАЙ ХААС ТӨЛБӨРӨӨ ИӨЛҮҮЛЭЭД СУРСАН.. БИ ТЭР ХҮҮХДИГ ЗАГНАСАН ЧИНЬ ,,, БИ ТАНИЛТАЙ БОЛОХООРОО БОЛЖ БГАА ЮМ ГЭЖ ХЭЛСЭН ТАНХАЙ ХҮНИЙ ҮГ БГАА БИЗ...ЭЛДЭВ АЖИЛ ХИЙХДЭЭ ИНГЭЖ БУРУУ ХИЙГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ НИЙГЭМД ГАВЬЯА БИШ ГАЙ БОЛОХ ВИЙ

139.5.216.124Зочин   • 7 сарын 5. 15 цаг 44 минут

ӨРӨНД ОРУУЛЖ ХААН БАНКНЫ ЗАРЦ БОЛГОХ НЬ ДЭЭ.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ10 сар 14. 16:40Метал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв10 сар 14. 16:35Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо10 сар 14. 16:30"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ10 сар 14. 16:30Санаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас10 сар 14. 16:25УИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна10 сар 14. 16:21Наяад жилийн өмнөх трактор10 сар 14. 16:20Орос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг10 сар 14. 16:15Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ10 сар 14. 16:10Амьд харилцааг бий болгоцгооё10 сар 14. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.