7-р сарын 5
14 цаг 05 минут

Адууны шир, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна

Засгийн газрын 2019 оны 191 дүгээр тогтоолын 2 дахь заалтын дагуу “Боловсруулаагүй хуримтлагдсан, стандартад нийцсэн адууны шир, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд “Мон торгон дэл” ХХК адууны дэл, сүүлийг авч угааж, самнаж, боловсруулан урт богино, өнгөөр нь, ангилан ялгаж, багцалж  савлан экспортод ийнхүү гаргахаар ажиллаж байна. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог түүхий эд юм. Энэхүү бэлтгэсэн дэл сүүл, сарлагийн савагаар гал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдас, уран зураг болон гоо сайхны бийр, сормуус, парик, даавуу гэх олон төрлийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. ”Мон торгон дэл” ХХК дотоодод 70 гаруй ажлын байрыг бий болгож, өдөрт  400-500 кг адууны дэл сүүлийг боловсруулж байна.

Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаатай ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ, мэргэжилтэн Р.Алтай, Төлбөр тооцоо, ложистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхжин, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, арьс ширний боловсруулах үйлдвэрийн төлөөлөл газар дээр нь ажиллалаа.

 “Их зам транс” ХХК-ны агуулахад хадгалагдаж буй адууны ширний бэлтгэлийн явцтай танилцахад эсгэлт, гэмтэлтэй байв. Иймээс цаашид гэмтэлтэй адууны ширээр хийх боломжтой желатин бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг судлах, нэвтрүүлэх, малыг стандартын дагуу мах боловсруулах үйлдвэрүүдэд төхөөрөн гэмтэлгүй түүхий эдийг бэлтгэх бодлого хэрэгжүүлэх зүйтэй гэж үзлээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.10үнэн   • 7 сарын 6. 2 цаг 04 минут

өнгөрсөн хойно нь хашиграв гэгчээр ажлыг монголын төр барих дуртай эрхэмүүд хичнээн жил ч хийв иргэд аж ахуйн нэгжүүдээр яасан ч их тоглож хохироох юм бэ ? одоо болилдоо та нар яагаад ч чадахгүй дээ ?таван арьс гаргах гаргахгүй асуудал дээр унаж тус ч байж яасан их юм ярьдаг юм бэ ?

122.201.31.175Зочин   • 7 сарын 5. 19 цаг 39 минут

Nuutsaar mal gargaad bna genee Ulaaniig horij snalgaachee

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа1 цаг 14 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 22 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 26 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 31 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 36 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 41 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 46 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 51 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 56 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ3 цаг 1 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй3 цаг 6 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ3 цаг 11 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 16 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 21 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 26 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 26 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 31 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 36 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 41 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 46 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 56 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно4 цаг 1 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ4 цаг 6 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 15 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 17 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 21 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 26 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 32 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 36 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 41 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.