2019 оны 7-р сарын 6
13 цаг 20 минут

Улс төрийн намуудаас Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ямар санал ирүүлэв

Монголын Хуульчдын холбоо болон улстөрийн зарим намаас  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа илрүүлсэн байна.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тус холбооныхон Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд дараах саналыг гаргажээ. Тухайлбал,

Нэгдүгээрт, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн хүрээнд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажил үүргийг хавсран гүйцэтгэхийг бүрэн хориглох нь зүйтэй. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцээс 1996, 1998, 2000 онд гаргасан шийдвэрүүдийг харгалзан үзэх шаардлагатай.

 

Хоёрдугаарт, шүүх эрх мэдлийн зохицуулалтын хүрээнд Улсын дээд шүүх 21 шүүгчээс бүрдэнэ гэж тоо заасныг өөрчлөх хэрэгтэй. Улсын дээд  шүүхийн гурван танхим байгаа ч цаашид шүүгчид танхим дотроо дагнан төрөлжих асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. Иймд Улсын дээд шүүхийн шүгчдийн тоог хатуу тогтоож, хязгаарлах боломжгүй юм. Мөн одоо байгаа шүүгчдийг ямар шалгуураар хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна гэжээ.

 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас ирүүлсэн саналд Монголын төр хямарсан нь нэгэнт  тодорхой болсон. Иймд Монгол Улсын Үндсэн хуулд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг Хөдөлмөрийн үндэсний нам дэмжиж байна” гэжээ.

Мөн тус нам хоёр асуудалд төслийн үзэл баримтлалаас өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Монгол Улс УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог авч, Үндсэн хуульд тодорхой зааж өгөх, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг энэ удаа авч үзэхгүй, Монгол Улсын хөгжлийн загвар бодлоготой хамт нийт монголчууд, стратеги судлаачид, нийгэм, эдийн засгийн хөгжлийн мэргэжилтнүүдийг оролцуулан, одоогийн төслөөс тусад нь, дангаар нь шийдэх асуудал гэж үзэж байна гэжээ.

 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ (МАХН)

“Байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг тодорхой саналуудаар Ажлын хэсэгтэй уулзах хүсэлтэй байгаа тухай саналаа ирүүлсэн байна.

Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлжээ.

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.176Зочин   • 7 сарын 7. 13 цаг 04 минут

Бид юу ч гэж донгодсон эд нар хийдгээ л хийнэ . 16 оны сонгуулийн хуулийг 10 хоногыг өмнө майжиг бурмаа шинээр хийж одоо ийм ИХ - ыг бий болгосон . Гаднаас 1 - ч хүн оруулахгүй мафижсан төртэй улс бид . Зөвхөн эднийг зөнөэ үхэхийг хүлээх үлдлээ . Азгүй Монголчууд .

66.181.182.153Зочин   • 7 сарын 7. 11 цаг 11 минут

ҮХ ын өөрчлөлтөд Лүндээжанцан С Баярцогт нарыг оролцуулж болохгүй ээ энэ хоёр өөртөө тохируулсан өөрчлөлт хийх гээд бна чи явж мэдсэн юм ярьж байгаа ийн сонс Бямбасурэн гуйа ярьсан туунийг сонс

66.181.182.153Зочин   • 7 сарын 7. 11 цаг 02 минут

УИХ тараа ҮХ ынд нэмэлт өөрчлөлт хийж чадахгүй ээ ҮХ аа хуучнаар нь байлгаж байгаад дахиад дөрвөн жил суух сонирхолтой гишүүд намууд олон бна тиймээ энэ сайхан суудал дээр 4жил суугаад амьдралаа өөд нь татаж мөнгөтөй болсон нь дээрээ

88.130.155.13zaluu   • 7 сарын 6. 22 цаг 29 минут

Mongol ulsiin erh ashig,ard tumenii erhiig ene terguun 1rt tavina gesen nam evsel baidagui jm bndaa...

66.181.178.231зочин   • 7 сарын 6. 13 цаг 45 минут

3 сая хүнтэй улсад УИХ 2 танхимтай байж хэрэггүй. 100 ямаанд 60 ухна болно. Улс 1 тойрог болж 21 хүнтэй парламент байхад болно. Төсөв хэмнэнэ, хариуцлагад тооцоход хялбар, парламентын засаглалыг 1 тойргоос сонгогдсон 21 хүн хэрэгжүүлэг. Харин ажлаа хийдэггүй, ёс зүйгүй гишүүнийг буцааж татахыг хялбар бөгөөд тодорхой хийх, оронд дараагийн хувь авсан хүнийг оруулж, дахин сонгууль явуулж мөнгө үрэх хэрэггүй.

66.181.182.153Зочин   • 7 сарын 6. 11 цаг 04 минут

УИХ сайн дураараа тараа 76 хүн төр барьж болохгүй хоёр тэнхимтэй юмуу Ерөнх чийн засаглалтай байхаар ҮХ даа нэмэлт өөрчлөлт оруулаачээ одоогийн УИХ хэвээрээ байх бол албан тушаалд дуртай УИХ шишүүд ЗГ аа жилд хоёр удаа ч сольж тараа

66.181.181.58иргэн   • 7 сарын 6. 9 цаг 41 минут

хөөрхий дөө өөрсдийн жижигхэн эрх ашгийг бодсон санал өгчээ чааваас.уг нь монгол улсаа бодсон бол хоёр танхимтай парламентын тухай буюу ардын их хурал улсын бага хуралтай байх талөар санал өгч төр ард түмний мэдэлд х байхыг хуульчилж өгөх хэрэгтэй гэдгийг бодохгүй байна даа

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 28 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ6 цаг 38 минутын өмнөКанберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана6 цаг 48 минутын өмнөШоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ6 цаг 53 минутын өмнө“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна6 цаг 58 минутын өмнөКДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал7 цаг 3 минутын өмнөЖаахан охин дээрэмчнийг талхаар айлгав7 цаг 8 минутын өмнөДиснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд7 цаг 13 минутын өмнө“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ7 цаг 18 минутын өмнөЕвропын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ7 цаг 23 минутын өмнөТаныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ7 цаг 28 минутын өмнө“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна7 цаг 28 минутын өмнө180 настай гуталчин "Мухашта Мураси"7 цаг 33 минутын өмнөБНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ7 цаг 38 минутын өмнөЭмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл7 цаг 43 минутын өмнөҮл мартагдах уулзалтууд7 цаг 48 минутын өмнө"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа7 цаг 51 минутын өмнөУкраин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно7 цаг 53 минутын өмнөМөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий7 цаг 58 минутын өмнөГэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд8 цаг 3 минутын өмнөНэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч8 цаг 8 минутын өмнөInstagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй8 цаг 13 минутын өмнөБНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа8 цаг 18 минутын өмнөАваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ8 цаг 23 минутын өмнөУзбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна8 цаг 28 минутын өмнөИраны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа8 цаг 33 минутын өмнөҮндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно8 цаг 38 минутын өмнө“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ8 цаг 42 минутын өмнөҮсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд8 цаг 43 минутын өмнөТагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ8 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.