7-р сарын 6
13 цаг 40 минут

Иргэд, уяач нар хурдан морь унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа даатгагчтай харилцан тохиролцоно

 СЗХ нь даатгалын компаниас зах зээлд худалдан борлуулж буй бүтээгдэхүүнийг бүртгэж ажилладаг бөгөөд одоогоор Хороонд  585 даатгалын бүтээгдэхүүн  бүртгэлтэй байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.4-т “хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх;” гэж заасан бөгөөд энэ дагуу хурдан морь унаач хүүхдийг аливаа осол гэмтлээс даатгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөлд даатгалаас нөхөн төлбөр олгох чиглэлээр 11 даатгалын компани “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүнээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж баяр наадам болон бусад уралдааны үеэр худалдан борлуулж, хэрэглэгч, уяачдад хүргэн ажиллаж байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 438.1-д “Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно” гэж заасан байдаг. Мөн Даатгалын тухай хуулийн 14.2.5-аар сайн дурын даатгалын хураамжийн хэмжээг тогтоох аргачлалыг зааж өгсөн. Унаач хүүхдийг гэнэтийн осол, эрсдэлээс даатгуулахдаа, зөвхөн унаач хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь төлөөлж даатгалын гэрээ байгуулах бөгөөд даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч талууд харилцан тохиролцоно. Даатгуулагчаас төлөх даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын үнэлгээ, эрсдэл зэргээс хамааран харилцан адилгүй тооцогддог. Даатгалын хураамжийн хэмжээг үндэслэлгүй тогтоох нь даатгагч, даатгуулагчдад тэгш бус байдал, хохиролтой нөхцөл зэрэг томоохон эрсдэл үүсгэж болзошгүй болохыг нийт наадамчид, уяачид, даатгуулагчдад анхааруулж байна.

 

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүний бүртгэл болон бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй даатгалын компаниудын салбар, төлөөлөгч, зуучлагчтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://frc.mn/daatgal  хаягаас авах боломжтой.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

88.130.155.13Зочин   • 7 сарын 6. 22 цаг 18 минут

goroison Feodaliud daatguulah uu togtson une hansh togtoo...ugui bol öörsödöö unaad urald...

66.181.161.15Болд өвгөн   • 7 сарын 6. 14 цаг 00 минут

Муу уяач нар даатгал гэдэг лууварчидтай нийлж ардын хүүхдүүдийг бас алагчлан даатгал хийж байна уу. Ардын хүүхдүүдийг ижил үнэлгээгээр алагчлахгүй даатгаж чадахгүй байна уу та нар.

24.19.2.87Зочин   • 7 сарын 6. 13 цаг 59 минут

Huuhediin amiar naadahaa boliyo uyach ni uuruu unaj uralddag boliyo.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа45 минут 47 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа1 цаг 54 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл1 цаг 58 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 3 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 8 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 13 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 18 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 23 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 28 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 33 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 38 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 43 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ2 цаг 48 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг2 цаг 53 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав2 цаг 58 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв2 цаг 58 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 3 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 8 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 13 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 18 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 28 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 33 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 38 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ3 цаг 47 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА3 цаг 49 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон3 цаг 53 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”3 цаг 58 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 3 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 8 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 13 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.