7-р сарын 8
11 цаг 10 минут

Налайхын авто зам засварын үеэр ажиллах Нийтийн тээврийн үйлчилгээнд дараах нэмэлт зохицуулалтыг хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд өөрчлөлт оруулсан.

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хоторох иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг ХО:5 “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 14 автобус 10-11 минут тутамд, Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн зургаан автобус 26 минут тутамд хүргэх төлөвлөлтийг хийж, үйлчилгээг эхлүүлсэн.

Гэвч Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул дээрх чиглэлүүдэд хийсэн зорчигч урсгал болон авто замын нөхцөлд хийсэн судалгаанд үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2019  оны долдугаар сарын 03-ны өдрийн А/664 дүгээр захирамж гарсан тул Налайх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоо, төрлийг нэмэгдүүлэх зохицуулалтыг өнөөдрөөс хийхээр болсон юм.

Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон”чиглэлд 6 их багтаамжийн, 14 дунд багтаамжийн нийт 20 автобусаар 06:20-23:17 цагийн хооронд 8 минут тутамд үйлчилгээ хүргэх зохицуулалтыг хийгээд байна.

Дээрх өөрчлөлттэй холбогдуулж “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлийн үйлчилгээг дээрх өдрөөр тасалбар болгон зогсоолоо. Мөн ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд 2, Ч:12 “Ургах наран-Офицеруудын ордон” чиглэлд 3дунд багтаамжийн автобус тус тус үйлчилгээ үзүүлж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.132Зочин   • 7 сарын 9. 16 цаг 57 минут

Mash zuv zohitsulalt hije. Sain bna.

103.26.193.237Илий   • 7 сарын 9. 7 цаг 08 минут

Түрүүлэх бөх олдохгүй цөм цолны найраа хийх юм байна л даа

180.149.93.14Зочин   • 7 сарын 8. 12 цаг 22 минут

ашгүй дээ

Шинэ мэдээ

Б.Хурц нартай холбогдох шүүх хурал энэ сарын 23-нд болно26 минут 59 секундын өмнөТүрүү их насыг  Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа1 цаг 13 минутын өмнө"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна1 цаг 33 минутын өмнөБарилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ4 цаг 6 минутын өмнөИх хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ4 цаг 39 минутын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ6 цаг 23 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая7 цаг 17 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.