7-р сарын 8
12 цаг 30 минут

Баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси иргэдэд үйлчилнэ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нийт 646 гаруй алба хаагч, нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч  үүрэг гүйцэтгэнэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөний зохион байгуулалт, хамгаалалтыг 2019 оны 07-р сарын 09-14-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллана. 

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон байна. Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгдсэн байдаг бөгөөд Үүнээс 3 нь хүүхэд амь насаа алдсан, амь нас нь хохирсон 3 хүүхэд нь тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байдаг. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэрэг шалтгаануудтай байдаг.

Мөн баяр наадмын нээлт, хаалт болон соёолон морины уралдааны явцад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг, ачааллын үеэр жолооч нар урсгал сөрөх, хайс, хашлага давах, явган хүний замаар явах тэмдгийн зүйл заалт зөрчих зэрэг зөрчил гаргаснаас зам тээврийн осол үйлдэгдсэн байдгыг анхаарах шаардлагатай.

Баяр наадмын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг  "Авто радио" ФМ 96,3, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол нийт хөдөлгөөнд оролцогч нарт хүргэнэ

НААДМЫН ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500,  Хүй долоо худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлээд байна.

Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд,

“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд байруулна

 “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны  500 автомашины зогсоолд байрлуулна.

“Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – “Суруго Монгол” ХХК-ны чанх урд талд  300 автомашины зогсоолд байрлуулна. 

Нийтийн тээвэр:

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана. Мөн богино эргэлтийн 3 чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ.  Дүнжингарав худалдааны төврүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төврүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилнэ.

 БҮСЭЭ БҮСЭЛЖ, ХУРДАА ТОХИРУУЛЖ, ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЖ, САЙХАН НААДААРАЙ

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.165.225.30irgen   • 7 сарын 13. 5 цаг 13 минут

ene harin estoi goe zurag baina

122.201.21.25ХҮЙ ДОЛООН ХУДАГРУУ ЯАЖ ЯВАХ   • 7 сарын 9. 13 цаг 52 минут

ХҮЙ ДОЛООН ХУДАГРУУ ЯВАХ АВТОБУСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ӨГНӨ ҮҮ. ЦЭНГЭЛДЭХИЙН ХААНААС ХЭДЭН ЦАГААС, ЯМАР ҮНЭЭР ЯВАХ ТУХАЙ МЭДМЭЭР БАЙНА

Шинэ мэдээ

Б.Хурц нартай холбогдох шүүх хурал энэ сарын 23-нд болно2 минут 19 секундын өмнөТүрүү их насыг  Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа47 минут 40 секундын өмнө"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна1 цаг 8 минутын өмнөБарилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ3 цаг 42 минутын өмнөИх хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ4 цаг 15 минутын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ5 цаг 59 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая6 цаг 52 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.