7-р сарын 8
15 цаг 15 минут

СЗХ-ны хариуцлагагүй мэдэгдэл унаач хүүхдийн эрхийг зөрчиж байна гэв

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын морин спорт, уяачдын холбооноос унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, даатгалд хамруулах талаар мэдээлэл өглөө.

"Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хурдан морины уралдаанч хүүхдүүдийг бүртгэж нэгдсэн мэдээллийн сантай болгосон. Бүх хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаж, хамгаалалтын хувцас бүрэн хэрэглэхийг ач холбогдлыг хүүхдүүд болон уяач нарт ойлгуулсан.  Мөн Монголын морин спорт уяачдын холбооныхонтойгоо нягт хамтран ажиллаж байгаа.

Хурдан морь унаач хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр даатгуулж, даатгалын нөхөн төлбөр нь 20 сая хүртэлх төгрөг байхаар тооцож холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллахаар тохирсон байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 4-нд уяач нар "хурдан морь унаач хүүхдээ хэдэн төгрөгөөр даатгуулахаа даатгагч талтай харилцан тохиролцоно" гэсэн утгатай мэдээлэл гаргасан.

Үүнээс нь болоод уяачдын дунд "унаач хүүхдээ заавал 100 мянган төгрөгөөр даатгуулах шаардлагагүй юм байна. Харилцан тохиролцоно гэж байгаа юм чинь хэдэн төгрөгөөр даатгуулахаа унаач хүүхэдтэйгээ ярилцаад шийднэ" гэх мэтээр маргаан үүсгэж эхэллээ. Хэрвээ хүүхдийг 30 мянган төгрөгөөр даатгуулбал нөхөн төлбөр 5 сая хүртэлх төгрөг л байна.

Морин уралдаан бол манай улсын өнө эртнээс уламжилж ирсэн соёл учраас үгүйсгэх боломжгүй. Гэхдээ унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг  хангаж хүүхэд, морь эсэн мэнд наадах хэрэгтэй.  Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл унаач хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийн төлөө хийж байгаа ажлуудыг нураахгүй байх хэрэгтэй" Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 
10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.56zochin   • 7 сарын 17. 12 цаг 11 минут

ene uher davaasuren avgaig soliochee. arhichin, shantaajchin, hudalch, deerelhuu ene muuhai avgai ene baiguullagyg huviin kompani shig ajilluulaad buh allaa shuu. ooriigoo asar ih reklamdaj, ene baiguullagaar toglood duuslaa.

65.49.38.140б   • 7 сарын 17. 8 цаг 40 минут

жижиг биетэй насанд хүрсэн хүнээр унуулах хэрэгтэй уралдах зайг жоохон ойр болгоно биз

31.165.225.30irgen   • 7 сарын 14. 13 цаг 49 минут

za odoo bas neg mongo shulah arga, boliochee eroosoo l hariuzsan baiguullaga daatgaltai baih estoi ,,,,hyyhed yasan gej mongo toloh bolj bna

64.119.18.22Зочин   • 7 сарын 10. 11 цаг 50 минут

Хүүхэдүүд хэд хэдээрээ л унаж байдаг юм . Зарим нь эндлээл гэдэг юм . Допонг өгсөн адгуусаа муусайн баастай гүзээнүүд өөрсдөө унцгаа . Хэн ч амын дийлэхгүй . Та нарын үeд эрийн 3 наадам эрлийн 3 наадам болсон . Хүүхдээр морь унуулахыг эсэргүүцэж байна .

192.82.65.180Хүүхэд томчуудын зугаа биш.   • 7 сарын 9. 11 цаг 29 минут

Хүмүүсээ, хүүхэд биш том биетэй жижиш хүнээр унуулах хэрэгтэй гэж шаардаяа. Хүүхэдийг морь унуулах хэрэггүй. Та хариулах гэж яарахаасаа өмнө өөрийн хүүхдийг эсвэл хайртай дүүгээ хурдан морь унуулж амь насыг нь эрсдэлд оруулж чадах эсэхээ өөрөөсөө асуугаарай.

45.117.32.130зочин   • 7 сарын 9. 9 цаг 29 минут

СЗХорооны зөв дөө өөрсдөө сонгоод 5000,000 10,000,000 20,000,000 гэсэн үнэлгээнээс сонгох хэрэгтэй хөдөө орон нутагт 100,000 төгрөг чинь хэцүүл байна шүү МИД даатгал уаячидын холбоонд хувь өгч байгаа юм биш үү

182.160.3.25Зочин   • 7 сарын 9. 7 цаг 10 минут

СЗХ ны зов

94.134.88.238Зочин   • 7 сарын 9. 6 цаг 14 минут

huuhediin ami nasiig naimaaltsaad ain hatuu daatgaliin une togtoo goroison feodaluud hamgiin bagaar togtoolgon gene ...tiim bol muu feodaluud moridoo öörsödöö unaad urald

103.26.194.160даатгал худлаа   • 7 сарын 8. 21 цаг 18 минут

даатгалын компаниуд гэр бүл хүүхэд хөгжлийн газрын дарга нарт унаач хүүхдийн даатгалын хураамжаас хувь өгнө гэсэн юм бишүү. шалгуулах хэрэгтэй. монгол улсын санхүүгийн зах зээлд оролцоод шоудаад эхэллээ

103.26.194.160даатгал худлаа   • 7 сарын 8. 21 цаг 15 минут

Монголд даатгал хөгжөөгүй. худлаа мөнгө хурааж ашиг олох гэсэн даатгалын компаниуд. нөхөн олговороо олгодоггүй унждаг бултдаг

Шинэ мэдээ

Түрүү их насыг  Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа30 минут 12 секундын өмнө"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна50 минут 10 секундын өмнөБарилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ3 цаг 24 минутын өмнөИх хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ3 цаг 57 минутын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ5 цаг 41 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая6 цаг 35 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.