7-р сарын 9
8 цаг 10 минут

Ирсэн жуулчин бүрээ сэтгэл хангалуун буцаах нь монголчуудын хариуцлага

Монголын соёлын өвийг  зуунаас зуунд тээж яваа баяр бол яах аргагүй наадам. Эрийн гурван наадам анх үүсч буй болсон цагаасаа хойш язгуур шинжээ  алдалгүй өдий хүрсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй л болов уу. Дэлхийд ганцхан Монгол наадам хэмээн тодотгохын учир шалтгаан энэ биз ээ. Манай үндэсний их баяр наадам өнөөгийн глобал ертөнцөд аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болж байгаагаараа онцлог юм. Тийм болохоор товлож төлөвлөж байгаад зорьж ирдэг жуулчид олон болжээ. Наадмын нээлтийг үзсэн хэн боловч монголчуудын ахуй, нүүдэлчдийн өвөрмөц соёл, төрт ёсны уламжлал хүндлэлийг дуу хуур, бүжиг цэнгүүнтэй нь нэг дороос бүгдийг нь үзэж харах боломжтой. Энэ утгаараа гаднынхны  анхаарал сонирхлыг улам бүр татдаг болсон юм байна.

Монголчуудын үндэсний баярт гадаадын мэдээллийн томоохон агентлагууд ач холбогдол өгч сурвалжилж сурталчлах болсон нь сайшаалтай.  Энэ жилийн наадмыг гэхэд гадаадын 10 гаруй томоохон агентлагийн 30 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжлахаар ирээд байна.

Түүнчлэн энэ үеэр 100-150 мянган жуулчин ирнэ гэсэн тооцоолол байна. Эдгээрээс наадмын нээлтийг үзэхээр 15 мянга гаруй жуулчин хүсэлт гаргажээ.  Харин өнгөрсөн жилийн тухайд 12 мянган жуулчин ийм хүсэлт гаргаж байжээ.  Эндээс харвал наадам үзэх гэсэн жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм байна. Хүсэлт гаргасан тэдгээр 15 мянгын 3000 жуулчинд л наадмын билет хуваарилж байгаа. Бидний боломж энэ. Захиалгаа өгч хүсэлт тавиад наадмын нээлт үзэж чадаагүй жуулчдад зориулж зориулж  давтан тоглолт хийнэ гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ тэглээ гээд тэдний сэтгэлийг тэгтлээ тайвшруулж чадах болов уу даа. Жинхэнэ наадмыг оригоор нь үзэхийг л илүүд үзэх байх.

Хэдийгээр ийм эрэлт байгаа ч манайхан багтааж шингээх сав муутай.  Өөрөөр хэлбэл 1958 онд байгуулагдсан “өвгөн” төв цэнгэлдэх хүрээлэн маань 20 мянган хүний л багтаамжтай. Гэхдээ яг үнэндээ бол суудал нь үүнээс цөөн. Тэдгээрээс баяр наадмын бөхчүүддээ зориулаад 1000 орчим суудлыг нь хуваарилчихдаг. Энэ мэтчилэн хорж цөөрсөөр байгаад 10 гаруй мянгыг нь иргэддээ  худалддаг. Сааль хураахаар саваа бэлд гэдэг энэ ажгуу.  

Өмнөх долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 2020 он гэхэд  нэг сая жуулчин авна гэж зарласан. Энэ бол одоогийн хүлээж авч байгаа тоо хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. Харин тэдэнд зориулсан дэд бүтэц, үзүүлж харуулах зүйл юу билээ гэхээр нэг л дэн дун. “Мөрөөдөж” буй  нэг сая жуулчны маань тэн хагас шахам нь Монгол наадмыг зорин ирнэ гэж  мөрийцсөн ч бараг алдахгүй байх. Харин тэднийгээ “өвгөн” цэнгэлдэхийнхээ хаана нь шингээх вэ гэдгээ тооцох учиртай. 

Жуулчдад зориулсан таатай боломж бүрдүүлэхээр зорьж хийж, зүтгэж бүтээж байгаа бүхнийг гэгээлгээр харах учиртай. Жуулчдад зориулсан оюутан цагдаа,  “Даншиг” наадам,  үндэсний дуу бүжгийн тоглолт гэхчлэн  санаж сэдсэн бүхэн нь үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэж байна.

Бас нэг таатай мэдээлэл гэвэл саяхан Монголд LUXURY аяллын  багийнхан хар өнгийн  Боинг  онгоцтойгоо саатаад явжээ. Тансаг, өндөр зэрэглэлийн аялагчид гэсэн үг. Үүнд баярлах шалтгаан бий. Учир юу гэвэл Монгол орон дэлхийд алдартай  баян, тансаг хүмүүсийн сонгодог  Luxury  аяллын маршрутад албан ёсоор багтсаныг харуулсан  үйл явдал байв гэж “Өдрийн сонин” тодотгосон байна билээ.

Монголчууд зочломтгой найрсаг ард түмэн, Монгол орон айх аюулгүй, амар амгалангийн диваажин. Анир нам гүм Монголын хөдөөд  шөнийн одод харан хэвтэж байсан жуулчин “Жинхэнэ диваажин гэдэг чинь энэ байна” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Тийм ээ, Ийм сайхан эх оронд хүн болж оногдож төрсөн хувь заяандаа бид баярладаг.

Ийм сайхан нутаг руу гадныхан зорихгүй, зүтгэхгүй байхын аргагүй мэт. Харин тэр ирсэн зочдоо ая тухтай байлгаж дахиад ирэх сайхан сэтгэгдэл  дурсамж үлдээж чадаж байвал бидний хувьд  тэр нэг сая жуулчны мөрөөдөл тийм ч холын зүйл биш болно. Ирсэн жуулчин бүр Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулаад буцдаг болохоор тэднийг хүсэх шаардлага бий.  Бас тэд Монголын талаарх гадаад сурталчилгаа болдог болохоор  сэтгэл ханамж дүүрэн буцаах хариуцлага бидэнд ногддог.  

Өнгөрсөн жил Чех улсын хоёр жуулчин Монголд олон зүйл үзэж амжилгүй буцлаа. Хоол нь үнэхээр таалагдлаа. Сайхан хоол бол аялал жуулчлалын томоохон боломж шүү гэдгийг бидэнд сануулсан байна билээ. Өмнөговь аймагт хөдөө малчин айлд очиж гурилтай хоол буюу лапшаагаар  дайлуулсан Герман жуулчин юугаар яаж хийсэн болоод ийм амттай байгаа юм гэж гайхжээ. Зөвхөн мах гурил, жаахан давс л орсон гэхэд итгэхгүй байсан гэдэг.  Тэр жуулчин  хойтон жил нь тэр айлдаа эргэж ирж, хэд хоног гурилтай хоолоо идэж байгаад буцсан тухай нутгийн нэгэн хуучилж байна билээ.  Боломж гэдэг жижигхэн зүйлд ч байдаг ажээ.

Наадмаар гадны жуулчид монголчуудтай хамт төв цэнгэлдэх тойрон  энэ тэрийг шохоорхож, наадмын хуушуураас ч бас буцдаггүй бололтой юм билээ.  Хол газраас ирсэн тэднийг холгож, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гээд байдаг базаахгүй хандлага манайханд бий. Бас хумс хуруу урттай нөхдүүд эд юмыг нь хулгайлчих гээд байдаг гэмтэй. Баян цатгаландаа бус юм үзэж нүд тайлах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Монголыг зорин ирсэн тэдэнд хүндэтгэлтэй хандаж,  Монголын талаарх таатай сэтгэгдэл дайж явуулах нь  улс орны маань нэр хүндийн хэрэг.

М.Нэргүй

 

 

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.165.225.30irgen   • 7 сарын 13. 5 цаг 23 минут

ene heden hyn yadarchihsan oroh gazar baihgui , amarchih orchin baihgui baigaa bololtoi, seryyzehch bolomjgui

202.179.24.99ИРГЭН   • 7 сарын 10. 16 цаг 59 минут

ЖУУЛЧИД БОЛ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА ДОЛЛАРУУД.ТЭДНИЙГ ДЭЭРЭМДЭЖ ДЭДНЭЭС ХУЛГАЙ ХИЙСЭН ХЭН БҮХНИЙГ ХАМГИЙН ХАТУУГААР ШИЙТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ.

202.72.245.122Зочин   • 7 сарын 10. 7 цаг 53 минут

Нэг хятад жуулчнаас таний монголд аяласан сэтгэгдэл гэхэд уудам талаар яваад л байсан яваад л байсан ганц л 00 байхгүй гэсэн байдаг юм.

84.75.212.2269   • 7 сарын 10. 0 цаг 15 минут

Jorlongiin asuudal 1 nomer.busdiig n uuchilj bolnoo

88.130.155.151Зочин   • 7 сарын 9. 23 цаг 46 минут

gadaad geheer öör öndör tarifaa bolioo,öglöönii tsaigaa 06n tsagaas ehleed uudag humuus eniig anhaar,mön tohi tuhtai bolovson 00 ihiig baiguulia tegeed daraa ni ter 1saya juultsinaa bod

80.215.201.66Зочин   • 7 сарын 9. 18 цаг 03 минут

Mongoliig tooj ireh1 say juulchin baihgui 1 irsen hun ahij irehgui hajuudah oros hytaduud ch tooj irehgui

202.72.245.122ө   • 7 сарын 9. 15 цаг 21 минут

50 иас дээш насын дотроосоо өтчихсөн мэт өвчин баригдсан эрчүүд үхдэл мэт нүдээр цоо ширтэх , муухай үнэр гаргахаа өөрсөө үл таан хуурамч Ихэмсэг байдал жигшмээр

66.181.165.246Зочин   • 7 сарын 9. 14 цаг 46 минут

- ХАРМААГИЙН СУЙЛААД, -2000 ТӨГ-ӨӨР НАР НЭВТ ГЭРЭЛТСЭН ХУУШУУР ШАХААД, .....

64.119.24.38Зочин   • 7 сарын 9. 14 цаг 08 минут

00 oo oloigtoi bolgoochee..onigootoin b.aleeshvvv

202.131.245.34Зочин   • 7 сарын 9. 14 цаг 00 минут

Монголчууд минь та бүхэн дор бүрнээ багахаанч гэсэн сэтгэл гаргаад хэрэгжүүлээрэй;гаднаас ирж байгаа жуулчидтай мэндэлж,тусалж хотын соёлд жоохон нэмэр болж наад нус цэрээ хаяхгүй байх, муухай харж гайхах гөлрөх гэх мэт үйлдлүүдийг бүү гаргаач

202.72.245.122Зочин   • 7 сарын 10. 7 цаг 54 минут

Зөв, зөв ядахдаа ард түмэн нь найрсаг гэвэл тэ

66.181.170.73Зочин   • 7 сарын 9. 11 цаг 45 минут

МОНГОЛЧУУД НЭГ САЯ ЖУУЛЧИН АВНА ГЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЯДАЖ ТӨВ ЗАМ ДАГУУ 100 КМ ГАЗАР БҮРТ ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХУЙЦ БОЛОВСОН НОЙЛ, МАШИНЫ ЗОГСООЛ ХИЙЧИХ. ЯПОН ЖИШГЭЭР ХИЙЖ ЧАДАГГҮЙ ЮМ ГЭХЭД ЯДАЖ САНАА АВААСАЙ.

43.228.131.132Зочин   • 7 сарын 9. 11 цаг 41 минут

Сэтгэл хангалуун буцааж байгаа нь энэ гээд дэлхийд Монгол хүүхнүүд бүгд хямдхан, амархан, янхан, эрчүүд нь хошного долоогч, бараг тамхиндаа гүйлгэж болно гэдэг нэртэй л болж хоцорлоо Монгол улс! Гадны хүнийг Монгол хүнээсээ, өөрөөсөө илүү тавьж тахин шүтдэг, баасыг нь хэлээрээ арчдаг арчаагүй сэтгэлгээнээсээ хэзээ салах вэ??? Зүгээр л хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлье. ҮЗүүлэх юмаа үзүүлээд, энгийн харьцаад явуулахад л боллоо юм биш үү!!!!

80.215.107.224Зочин   • 7 сарын 9. 11 цаг 30 минут

Gadaad huniig bayn gej boddoo hezee bolih ve unee het nemne iim baihad hen ireh yum

202.179.24.99ИРГЭН   • 7 сарын 9. 10 цаг 33 минут

ГАДНЫХАНД ЯЛАНГУЯА ЖУУЛЧДАД ХАЛДСАН ТЭДНЭЭС ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮНИЙГ ХАМГИЙН ХАТУУГААР ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛ УЛСАД ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ҮРГЭЭЖ БАЙГАА САНААТАЙ ҮЙЛДЭЛ МӨН УЧИР ЧАНГА ШИЙТГЭХ НЬ ЗӨВ

202.9.43.233Зочин   • 7 сарын 9. 9 цаг 58 минут

Саяны нухэн гарцны шуугианаар улаанбаатарт хогжлийн нэгдсэн бодлого толовлогоо гэж огт байхгуй болсон нь харагдлаа мон аялал жуулчлал хариуцсан ажилтнууд ажлаа хийж чадахгуй байна еронхий толовлолт архитекторч нь ероосоо ажлаа мэдэхгуй хийхгуй байшд цалин аваад сууж Байгаа бол ажлаа хийлдээ хийж чадахгуй бол чаддаг нэгэнд нь ог лдоо шинэ баригдаж байгаа сургуулиуд гэхэд л улаанбаатарын дур торхийг балласан юмнууд гурилдаж байхад архитекторч юу хийгээд суугаад Байна

202.9.43.233Зочин   • 7 сарын 9. 9 цаг 38 минут

Жуулчдад зориулаад нусэр аян маян зохиогоод захиргааны аргаар узэх гээд байх юм аялал жуулчлал бол еронхийдоо эмоци дээр тулгуурлаж хогжсоо байдаг жижигхэн зуйлээр хуний сэтгэл ходолгох таалагдах оор юм байхгуй жнь саяхан зассан 40 мянгатын нухэн гарцыг 40 мянгатынхаа туухтэй уялдуулаад 70 аад оны хэв маягаар засварлаад дотор нь задгай кофешоп хийчих байсан юм ханаар нь соелэрдэнэ баянмонголын хорог байрлуулаад дуутай пянзыг нь тавьцан байхад л жуулчдад хичнээн овормоц санагдах вэ гэх мэтээр улаанбаатарт жуулчдын явган аялалын маршрут зохиомоор

202.9.43.233Зочин   • 7 сарын 9. 9 цаг 41 минут

Байна нухэн гарцаар гараад тэр алт монгоний дэлгууруудийг аятайхан засаад ямар ч ядуу жуулчин худалдаад авчих боломжтой жижигхэн монгон эдлэлийн зах болгож болно хямдхаан монгон хуримтйн богж хуртэл зардаг болгоод тэруугээрээ алдаршиж болно шуу дээ тэндээс их дэлгуур орох замд нь бургер кинг кфс кофе бенег нь байрлуулаад огчих их дэлгуур бол ойлгомжтой шоппинг тэндээсээ гараад урт цагаанаар

202.9.43.233Зочин   • 7 сарын 9. 9 цаг 42 минут

Улэг гурвэлийн музей яадаг замаар гь бас л жижиг бизнес эрхлэгчид жуулчдаас монго салгачих аятайхан юмнууд хийгээд байвал болнодоо

108.92.148.34Зочин   • 7 сарын 9. 9 цаг 32 минут

Hool und uzver uilchilgee ch yahav.Hamgiin hetsuu , zasardaggui hogiin asuudal n 00 jorlon yum bna lee.Suuliin 20 jil oligtoi devshil garsangui.Juulchin gej hu r sahaasaa umnu )00 iiin asuudalaa shiid.Ariutgaliin bodis, tsaas, gar ugaah us n baIhgui geed uneheer hetsuu yum bilee.Heden juulchid n Hoteloosoo garmagts l )00 jorlongiin asuudal bainga nuur ulailgana.hetsuu hetsuu.

139.5.217.76Зочин   • 7 сарын 9. 9 цаг 21 минут

ЖУУЛЧИД ГЭХЭЭР Л ХӨЛ АЛДАХ ЮМ.

122.201.23.226Зочин   • 7 сарын 15. 5 цаг 17 минут

unt untaa unt

31.165.225.30irgen   • 7 сарын 13. 5 цаг 18 минут

tenegee delhiin byh oron juulchidaas mongo oldog, ih juulchid irvel hamgiin chuhal ter baitugai juulchidad zoriulj bolomj chadal byh umaa ashigladag um

66.181.179.182Зочин   • 7 сарын 9. 8 цаг 12 минут

Жуулчдыг мөнгө гэж харахаа боль.

122.201.23.226Зочин   • 7 сарын 15. 5 цаг 18 минут

tegeed yu yum be chi ch bas unt bolj ugvul sain untaad av serheeree medrelteh yum

Шинэ мэдээ

Түрүү их насыг  Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа33 минут 4 секундын өмнө"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна53 минут 2 секундын өмнөБарилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ3 цаг 27 минутын өмнөИх хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ4 цагийн өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ5 цаг 44 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая6 цаг 37 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.