2019 оны 7-р сарын 9
11 цаг 30 минут

Миний ээж ганц нүдтэй /Өгүүллэг/

Миний ээж ганцхан нүдтэй...
Тийм учраас би ээжийгээ үзэн яддаг. Ээж маань сургуулийн гуанзанд ажиллаж гэр бүлдээ тус болдог байлаа. Намайг дунд сургуульд байхад ээж маань над дээр хүрч ирээд "Миний хүү өлсч байна уу" гэж асуусан юм. Энэ үгэнд нь би уурлаагүй ч ээжийн муухай царай намайг үнэхээр бачимдуулж байлаа. "Миний хүү байхдаа ч яахав ...дээ" гэж бодоод муухай харчихаад асуултанд нь ч хариулаагүй гүйгээд явчихсан.
Маргааш нь манай нөгөө ангийн хүүхэд "Еэ чиний ээж өрөөсөн нүдтэй юм байна лээ" гэж ангиар дүүрэн хашгирхад нь өөрийгөө үнэхээр үзэн ядаж билээ. "Яагаад заавал би гэж" хэмээн бодсоор гэр лүүгээ зүглэхдээ ээжийгээ бүүр ч илүү үзэн ядав. Гэртээ орж ирээд л шууд "Та яагаад зүгээр үхээд өгч болдоггүй юм бэ?" гэж ээжээсээ асуув. Ээж юу ч хариулсангүй. Би энэ үгнийхээ хариултыг авах гэж хэсэг түүнийг харж зогслоо. Учир нь би уур хилэнгээр шатаж байсан болохоор ээжийгээ ямар хүнд хэцүү байдалд оруулж байгаа тухай огтхон ч бодоогүй.
 
Энэ цагаас хойш би ээжтэйгээ ярихаа больж, зөвхөн маш шаргуу суралцаж эхэлсэн. Амжилттай суралцсан болхоор гайгүй сайн мэргэжил эзэмшиж гэр бүлтэй ч боллоо. Өөр хотод байшин худалдан авч хүүхэдтэй ч болов. Миний аз жаргалтай амьдралын маань утга учир эхнэр хүүхдүүд минь болсон байлаа. Харин ээж маань ач хүүхдүүдээ ганц ч удаа харж байгаагүйн дээр сүүлийн хэдэн жил намайг ч олж хараагүй билээ. Гэтэл нэгэн өдөр ээж маань над дээр зочилж ирэв. Ээж хаалганы дэргэд зогсчихсон, хүүхдүүд ээжийг хараад инээлдэн зогсоно. Би урилгагүй зочноос төвөгшөөж, бас уурсан "Та яах гэж ирж байгаа юм бэ? Яагаад хүүхдүүдийг минь айлгаад байгаа юм бэ? Бушуухан эндээс явж үз" хэмээн хашгирах шахуу хөөлөө. Ингэж хэлүүлчихээд ээж "Уучлаарай би айл андуурсан бололтой, намайг уучлаарай" хэмээн эргэн алхахдаа өрөөсөн нүдэндээ нулимас мэлтэгнүүлж байсан. Ээж сүүлийн хэдэн жил өтөлж хөгширчээ. Өрөөсөн нүдтэйн дээр нуруу нь бас бөгтийчихөж.
 
Үүнээс хойш хэдэн жилийн дараа дунд сургуулийн уулзалт болж, би эхнэртээ өөр хотод томилолтоор ажиллана гэж худлаа хэлээд төрсөн хотдоо очлоо. Уулзалтын дараа сониуч зан хөдөлж хуучин муу гэртээ очив. Хөрш маань ээжийг нас барсан гэж надад дуулгасан юм. Би үүнийг сонсоод ганц ч дусал нулимас унагаагүй. Харин ээжийн надад бичсэн захидлыг хөршөөс авч уншихдаа байж боломгүй алдаа хийснээ ухаарсан.
 
Тэр захианд "Хайрт хүү минь. Би чамайгаа бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө гэж байгаагүй. Гэрт чинь очиж хүүхдүүдийг чинь айлгасандаа их харамсч байна. Олон жилийн дараа хүүгээ харахад сайхан байсан ч харамсалтай нь өрөөсөн ганц нүдний минь хараа их муудсан болохоор чамайгаа хэрхэн өөрчлөгдснийг сайн харж чадаагүй....
Хүү минь чи жижигхэн байхдаа осолдож өрөөсөн нүдээ алдсан. Ээж нь хүүгээ өрөөсөн нүдтэй энэ орчлонг туулахыг тэвчиж чадаагүй учраас өөрийнхөө нүдийг өгсөн юм. Хайрт хүү минь чи хорвоо ертөнцийг ээжийнхээ нүдээр харж, ээж нь хүүдээ ямар хайртай байсаныг санаж яваарай. Чиний ээж" гэсэн байлаа. Энэ захидлыг уншаад би хэзээ ч уйлж байгаагүйгээрээ уйлсан. Тиймээс энэ нулимс ээжийн минь надад гомдсон гомдлын нулимс байсан гэдэгт би итгэдэг.
7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.249.202SS   • 7 сарын 19. 14 цаг 29 минут

ЗОХИОЛЧИД ЧИНЬ ЗОХИОЖ БАЙНАА ГЭДЭГ ЧИНЬ ХУДАЛЧ ГЭСЭН ҮГ ҮҮ?

203.91.112.66Зочин   • 7 сарын 18. 12 цаг 57 минут

unheer taalagdlaa uuriin erhgui hulmas duslaa goe surgamjtai zohiol bn

103.57.92.70Зочин   • 7 сарын 10. 18 цаг 31 минут

tagurin nuden zolio gedeg iimerhuu zohiol bi bagadaa unshij baisan ,tegeed horwoog eereer hardag bolson doo

64.119.27.215Зочин   • 7 сарын 10. 13 цаг 23 минут

Ямар ярваа солиотой бас ур чадварын хувьд хариугуй бичвэнцэр вэ. ийм юм тавихдаа яахавдэ

192.82.64.215Зочин   • 7 сарын 10. 12 цаг 22 минут

ямар муухай залуугийн түүх вэ

202.9.44.104Иргэн   • 7 сарын 9. 21 цаг 40 минут

Нулимс асгарав...

202.126.89.235зочин   • 7 сарын 9. 14 цаг 29 минут

хэн гэдэг зохиолчийнх вэ

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны суваг Хятадын армид зөвлөгөө өгөв5 цаг 37 минутын өмнөТархины судаснуудад ашигтай бүтээгдэхүүн. Тархины хоол тэжээл5 цаг 42 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ5 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа5 цаг 52 минутын өмнөFIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ5 цаг 57 минутын өмнөНэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ6 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа6 цаг 7 минутын өмнөТөрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав6 цаг 12 минутын өмнөХонконгийн цагдаа нар жагсагчдыг таpаажээ6 цаг 17 минутын өмнөОны шилдэг дасгалжуулагчийн марафон өндөрлөх дөхлөө6 цаг 22 минутын өмнөФото: “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн дууриалган үзүүлэх дадлага сургууль6 цаг 27 минутын өмнөОюутан охин 400 жил цэнэгээ барьдаг баттерей санаандгүй бүтээжээ6 цаг 32 минутын өмнөУлаанбаатар ММС Энержи баг анх удаагийн Словэний Пиран багийг хожлоо6 цаг 37 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна6 цаг 42 минутын өмнөНалайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ6 цаг 47 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 52 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 57 минутын өмнөАбэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 15:00Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг9 сар 21. 14:55Нярайг кофегоор хооллодог байжээ9 сар 21. 14:50Фото: Хөдөлгөөний хүчийг гайхуулагч үлгэр жишээ ээжүүд9 сар 21. 14:4526 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"9 сар 21. 14:402069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал9 сар 21. 14:35Хүситүүд Саудын Арабд агаарын цохилт өгөхгүй9 сар 21. 14:30Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ9 сар 21. 14:25Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм9 сар 21. 14:20Сураг алдарсан уянгын халил энд явна9 сар 21. 14:15Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ9 сар 21. 14:10Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ9 сар 21. 14:08Австралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ9 сар 21. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.