2019 оны 7-р сарын 10
10 цаг 30 минут

"Өвгөн ноёны "Мичин бор" морь"

1905 онд Хардал бэйсийг үе улиран хэрэглэх цол, хошуу захирах засаг ноёны хэргэмээ хүүдээ өвлүүлсэнээс хойш нутгийн ард олон насан өндөр түүнийг хүндэлж “өвгөн ноён” хэмээн өргөмжлөн дуудах болжээ. Өвгөн ноён өгөөмөр өглөгч сэтгэлтэй, цэцэн цэлмэг хүн байлаа. Залуу хатан авч өрх тусгаар гарсан тэрвээр нэгэнтээ “хошууны ядуу, унааны морьгүй хүмүүст хандаж нэг нэг тулах, түлэх модтой ир. Унааны морь өгнө “ гэж зар тараажээ. Олон ч хүн ирж, морьтой болоод буцахад түлээний модноос алслагдсан Өвгөн ноёных түлээтэй болсон гэдэг. Эцэг өвгөн ноён, хүү Сүрэнхорол хоёр Мичин бор морийг хүнд өгч уяж засуулж байсан тухай олон яриа байдаг.

 Өвгөн ноёныд нутгийн нэгэн ядуу уяач ирж :

-Та над нэг хурдан хүлэг түр уяулна уу. Хойд талын суманд эвэр нь хувхайрсан арван шарын бооцоотой уралдаан болох гэнэ. Би явмаар байна. Та тусал гэж гэнэ.

 Өвгөн ноён “хаана уралдахыг лавлаж, ямар нутгийн хэн хэн уралдаанд ирэхийг тооцож” үзэснээ :

-За чи манай адуунд очоод бүгээн зүсний азаргатай сүргээс Мичин бор морийг барьж аваад ир. Би уяаг зааж өгнө гэсэн гэдэг.

 Тэгээд өвгөн ноёны заавраар Мичин борыг уралдаанд уяжээ. Тэр хүнийг явахад нь өвгөн ноён :

-За чи морийг минь буцааж авчирна шүү. Харин арван шараа чи өөрөө аваарай. Амь зуулгад чинь хэрэг болно гээд үджээ.Үнэхээр тэр уралдаанд мичин бор түрүүлж, тэр уяач байгаа авсан гэдэг.

 Галшарын зэрэг залгасан ноён Сүрэнхорол бэйсийнх олон адуутай, түүнийгээ бараан, бүгээн, хонгор зүсээр нь суурилан ялгаж хариулдаг байжээ. Эдний адууны бүгээн, хонгор зүсмийн сүрэг хурдан гэгдэж байв. Ер нь хурд зүсээ дагадаг гэж хуучилдаг. 1930 -аад онд Галшарт Ишчоймболын Дашпунцаг гэж их баян хүн байв. Сүрэнхорол бэйсийн ёсолж төрлөн авсан эхнэрийг оргуулан босгож, авч суусаар хоёр жил улаан нүүрээрээ тулж уулзаагүй байж гэнэ. Дашпунцаг хоёр дахь жилийн зун Сүрэнхоролынд гэнэт ирж, амар мэндийг эрээд эхнэрийг нь босгуулсанд уучлал гуйж, мөд цэргийн наадамд явах санаатай гээд унах эсвэл уралдуулах морь гуйж “өдсөн” маягтай ам асуусан гэнэ.

 Сүрэнхорол бэйс:

- Тэг, тэг манай бүгээн адуунд Мичин гэдэг борлог морь бий. Унаад яв. Очоод Туулын усанд гурвантай шумбуулаад наадамд уралдуулаарай. Харин айрагдвал байг нь надад авчирч өгнө шүү хэмээн ам гарч гэнэ.

 Тэгэхээр нь Дашпунцаг:

-За яах вэ. Аян замд алдана, осолдоно ч гэж бий. Үнийг нь хэл гэж гэнэ.

 Бэйс:

 - Тэгвэл чи эвэр нь хувхайрсан 10 шар өгөөрэй гэжээ.

  Дашпунцаг ч:

- Тэгье, тэгье. Эвэр нь хувхайраагүй үхрийг чинь гуна гэнэ биз дээ. Надад эвэр нь хувхайрсан 100 шар бий шүү гэж баярхаад явжээ.

 Наадам дөхчихсөн байсан тул Дашпунцаг бор морио уяж хоночихоод маргааш нь зуур хоноод Улаанбаатарт иржээ. Зайсангийн аманд айлд бууж гурав хоног архидаад Мичин бор морио Туулын усанд хоёр умбуулж, амраагаад наадамд уралдуулсан чинь айргийн дөрөвт давхижээ. Нутагтаа ирээд бай шагналыг эзэнд нь өгсөн гэж хуучилдаг. 1930 оны морин жилийн АХ-ын 9 жилийн ойгоор дөрвөлсөн “мичин бор” морийг Хан хэнтийн Галшарын Сүрэнхоролын нэрээр цололсон баримт цуваанд байна. Энэхүү “мичин бор” морь 1933 онд Хэнтий аймагт түрүүлсэн гэнэ. Хожим Мичин бор морь Хөлийн Наваанбалдан гэдэг хүнд худалдагдсан бөгөөд толгойг Буянт сумын төвд хадгалж буй гэдэг. Баян Дашпунцаг хоосорч Улаанбаатарт муухан амьдарч, архи дарсанд орж яваад насан өөд болжээ.

Эх сурвалж: Д.Даваа "Монголын хурдан морины домог түүх" номноос

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй2 цаг 20 минутын өмнөИх зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна2 цаг 50 минутын өмнөХолeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна3 цаг 4 минутын өмнөЦ.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна3 цаг 15 минутын өмнөАлбандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ3 цаг 19 минутын өмнөӨнөөдрийн зурхай3 цаг 35 минутын өмнөЦаг агаарын мэдээ3 цаг 50 минутын өмнөЭмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40Диснейн гүнжүүдийг огт өөр өнцгөөс харуулах эвлүүлгүүд11 сар 16. 13:35NBA-ын шилдэг 10 үзүүлбэр (19-11-15)11 сар 16. 13:30Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна11 сар 16. 13:25“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна11 сар 16. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.