2019 оны 7-р сарын 10
12 цаг 00 минут

Н.НЯМХОРЛОО:Иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй

НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоотой ярилцлаа.

-Сүүлийн үед голын усанд эндэж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Ямар шалтгааны улмаас энэ тохиолдол буурахгүй байгаа вэ?

-Усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу  6-дугаар сарын 10-аас 9 дүгээр сарын 10-ныг хүртэл нийслэлийн хэмжээнд завьт эргүүл ажиллаж  байгаа.

Мөн эрэг дагуу квадрат цикл болон онцгой байдлын хэлтсүүдээс эргүүлүүд явж, хүмүүст сэрэмжлүүлэг хүргэж байна. Гэсэн хэдий ч дуудлага тасрахгүй байна. Энэ нь иргэдийн өөрсдөө болгоомжгүй байгаатай холбоотой. Гадаа  халуун байгаагийн  улмаас иргэд маань гол ус руу их ойртож байна.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орох, үүнээс болоод амь насаа алдах, хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос усанд эндэх зэрэг иргэдийн өөрсдийн буруутай үйлдлээс болж энэ тохиолдол цөөнгүй гарч байна.

-2018 оны байдлаар хэчнээн хүн голын усанд эндэж амь насаа алдсан бэ?

-2018 онд нийт 11 ослын дуудлага хүлээн авсан. Үүнээс гурван иргэнийг аварч, үлдсэн 8 иргэн усанд осолдож амь насаа алдсан. 2019 оны хувьд одоогийн байдлаар мөн 11 дуудлага хүлээн авч, 11 иргэн амь насаа алдсан байна. Үүний 10 нь том хүн, 1 нь хүүхэд.

Энэ хүүхэд маань 10-хан настай байсан. Гол дээр найзуудтайгаа тоглож байгаад, углааш нь усанд урсчихсан. Тэгээд авах гэж байгаад, хараа хяналтгүй байснаас болж амь насаа алдсан.

-Баяр наадмын урт хугацаатай амралтын өдрүүд эхлэж гэж байна. Иргэдэд юуг анхааруулж, сэрэмжлүүлэх вэ?

-Нийслэлийн онцгой байдлын хувьд энэ баяр наадмын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Нийслэлийн 1000 гаруй албан хаагч бэлэн байдалд ажиллана. Өдөр тутмын үйл ажиллагаанд 200 гаруй албан хаагч, дээрээс нь  хамгаалалтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой цэгүүд буюу Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай зэрэг  газарт ажиллана.

Усны эргүүл Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн Хадан цохио хүртэл явж байгаа. Завьт эргүүл өдөр тутмын хоёр бүлэг, 16 албан хаагчтайгаар  байнгын эргүүл шалгалт хийж байна.

Онцгой байдлын байгууллагаас иргэддээ анхааруулж хэлэхэд энэ баярын өдрүүдэд гол уснаас болгоомжлох нь зүйтэй. Хэт халуун ийм үед гол ус руу  ойртохгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн буюу хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх шаардлагатай. Бага насны хүүхдүүд голд эндэх эрсдэл илүү өндөр байдаг. Тиймээс мөн хүүхдүүдээ маш сайн хараа хяналттай авч явах хэрэгтэй.

Ер нь өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж байж гол устай ойртох нь зүйтэй.  Усанд эндэх, осолдох асуудал тасрахгүй байгаа учраас иргэд та бүхэн минь үүн дээр сайн анхаараарай.

П.Энххүслэн

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа2 цаг 53 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 5. 18:05Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 18:00ВИДЕО: Дэлхийн аваргуудын дуэль ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа12 сар 5. 17:55Нэг сая ам.долларын чимхэл сандлаар үзэсгэлэн гаргажээ12 сар 5. 17:50“Дэлхий дүүрэн асуулт” доторх Монгол хүүхдийн хариулт12 сар 5. 17:45Давсгүй хоолны 10 жор12 сар 5. 17:40Токиогийн олимпийн бэлтгэл ажилд 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна12 сар 5. 17:35Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна12 сар 5. 17:30Марафоны тэмцээн өглөөний 07:00 цагт эхэлнэ12 сар 5. 17:25Мальтын “алтан паспорт” 25-50 мянган еврогийн үнэтэй12 сар 5. 17:20Дуучин CL шинэ дуунуудаа цацжээ12 сар 5. 17:15Шинэ байр худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай12 сар 5. 17:10“Явдаг үзмэр” Амараа яалт ч үгүй ганган12 сар 5. 17:05Хамтдаа 68 жил амьдарсан хос нэг хоногийн зайтай таалал төгсчээ12 сар 5. 17:0015 өрхийн 46 малчин 11,9 мянган толгой малтай отроор өвөлжиж байна12 сар 5. 16:55Хятад иргэдийн гадаад паспорт болон Монголд оршин суух үнэмлэх хил нэвтрүүлснийг илрүүлжээ12 сар 5. 16:50Монголын говьд авсан гэрэл зураг дэлхийн шилдэгт багтлаа12 сар 5. 16:50“MAMA” хөгжмийн наадмын хаалтыг BTS хамтлаг хийлээ12 сар 5. 16:45“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ12 сар 5. 16:40Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа12 сар 5. 16:39Кубын нэрт удирдагч Фидель Кастрогийн амьдралын тухай сонирхолтой баримтууд12 сар 5. 16:35Хүүхдүүдийг самар, өндгөөр хооллох нь харшлаас хамгаална12 сар 5. 16:30Таны нүдийг орой дээр нь гаргах Инстаграмын хамгийн ер бусын охид12 сар 5. 16:25АНУ-ын доктор Thomas Gasert-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 5. 16:24Дүфүгээр пластик торыг орлуулж болно12 сар 5. 16:20Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болдог12 сар 5. 16:15Амжилттай хүмүүсийн өглөөний 5 дадал12 сар 5. 16:10“Эскобар Фолд 1” уян дэлгэцтэй ухаалаг гар утас үйлдвэрлэжээ12 сар 5. 16:05Эртний Египетийн эртний мумигээс шивээс илрүүлжээ12 сар 5. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.