2019 оны 7-р сарын 10
9 цаг 29 минут

Монгол ”Робинзон Крузо" А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног түүх

Арван нэгхэн настай монгол хүүгийн арван нэг хоногийн турш шигүү ойд амь зууж, алхсаар 70 гаруй километр газрыг улаан нүцгэн хөлөөрөө туулж эсэн мэнд гарсан түүх дэлхий нийтийн анхаарлын төвд орж эхэллээ.

Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн иргэн, малчин Ж.Алтангэрэлийн отгон хүү Уранбаяр өнгөрсөн сарын 19-ний өдөр даагаа тарлахаар гэрээсээ гарчээ. Морь тарлаж дууссаны дараа хөтөлж явсан даагаа алдсан хүү араас нь хөөцөлдсөөр яваад шигүү ой руу орчихсон гэнэ. Хаашаа л харна, ой модноос өөр юу ч харагдахгүй газарт даагаа алдаж, хоёр дахь хоног дээрээ морио бусгахад унасан жаал хүү битүү ой дотор бүхэл бүтэн 11 хоногийг өнгөрүүлжээ. Дорнод аймгийн Онцгой байдлын газраас хүүг гурван хоног хайсан бөгөөд 4 дахь хоногт ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажлаа зогсоосон гэнэ. Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэд хүүгийн араас санаа зовж, ар гэрийнхэнтэй нь хамт 10 хоног эрж хайсан байна. Зарим нэг айл өрх нь морь гаргаж өгч тусалсан гэсэн. А.Уранбаяр хүү Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5-ын "б” ангид сурдаг юм байна. Ангийн багш В.Пүрэвжил ар гэрийнхэнтэй хамт хүүг хайлцаж байсан тухайгаа мөн ярьж байсан. А.Уранбаярын хувьд сурлага сайтай, ухаалаг хүүхэд гэдгийг багш нь хэлсэн юм. А.Уранбаяр тооны хичээлдээ маш сайн гэсэн. 5 настайгаасаа хурдны морь унаж эхэлсэн юм байна. Наадмаар дааганд уралдахаар даагаа тарлаж яваад төөрчээ.

Азаар ундааны сав олж авсан хүү түүндээ булгийн ус хийж уун, мөн толгойгоо норгож алхсаар байжээ. Шөнийн цагаар алхаж, өдрийн халуунд модны ёроолд унтаж амарсаар байгаад ой шугуйд өнгөрүүлсэн 11 хоногийг давж гаран хүмүүсийн бараа харж аврагджээ.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.66Зочин   • 7 сарын 10. 18 цаг 20 минут

мундаг хүү байна даа

31.165.225.30irgen   • 7 сарын 10. 17 цаг 20 минут

hezee bolson ni yahavee…mundag hyy baina shyy

203.91.118.180Зочин   • 7 сарын 10. 17 цаг 04 минут

хэдэн жилийн өмнө болсон явдлыг өнөө маргааш болчихсон юм шиг бичих юм . хнэзээ болсон хэрхэн яаж аврагдсан талаар нь тодорхой бичвэл зүгээр юм. Мөн төөрч явахдаа баавгай буга гэх мэт олон амьтан харсан гээд л энэ хүүгийн ярьж байсан мэдээллүүд бас бий шүү

112.72.11.112Зочин   • 7 сарын 10. 11 цаг 30 минут

Шигүү ой гэж түгээмэл хэрэглэдэггүй. Ширэнгэн ой. Ширэнгэ гэж хот хавийнх шиг ой модыг бас хэлэхгүй шүү дээ. Ѳѳрийн хариуцлагагүй үйлдлээ хѳѳрѳлхѳж ** бах болгодогоо больё. Энэ чинь гайхуулах зүйл огт биш. Тэр эцэг эхийг нь хариуцлагад тат.

202.126.88.202Зочин   • 7 сарын 10. 10 цаг 09 минут

6 настай орос охины түүх байдаг шд ноднин болсон

202.9.44.73Зочин   • 7 сарын 10. 9 цаг 46 минут

Ийм адал явдалтай үйл ажиллагааг мэдээлэл төдийхөнөөр хүргэдэг....... Үнэхээр ийм зүйл болсон бол ...... байх байлаа.

192.82.65.182bat   • 7 сарын 10. 8 цаг 54 минут

ontsgoi baidlinhan iim ajild ur dun muutai bolohoor ar geriinhen ni zogsooson bailgui dee.oorsdoo bol haisaar l baisan gej oilgoloo.mundag huu bna.

66.181.176.98Д.Алтаа   • 7 сарын 10. 8 цаг 03 минут

Мэнд ирсэн нь их аз. Тэвчээртэй мундаг эр байна. Хөдөөний, хэрсүү, ажилсаг хүүхдүүд ингээд л нэг шийр заагаад байдаг юм шүү. Хүүгийн даага хурдан байг.

112.72.9.122m   • 7 сарын 9. 21 цаг 07 минут

kinonii tom zohiol bndA

119.40.98.162Зочин   • 7 сарын 9. 16 цаг 17 минут

аймаар бөгөөд азтай хүүхэд байна. Зэрлэг амьтан тааралдвал яана. азтай байна.

194.230.155.180Зочин   • 7 сарын 9. 15 цаг 36 минут

Ygyi yadaj 10 honog sain geechiin erj haihgyi baihdaa yahav. Erdoo 3-han honog haigaad baihdaa yahav.

202.179.31.4Зочин   • 7 сарын 9. 14 цаг 48 минут

Хөдөөний хүүхдүүд ажрахгүй л дээ. Тэвчээртэй бас өл даагаад сурчихсан хүүдүүд. Хотын бацаанууд ингээд төөрчихсөн бол алингаа алдахгүй юу?

117.111.27.145Зочин   • 7 сарын 9. 14 цаг 39 минут

Hezeenii medee we ene odoo

203.91.114.244Зочин   • 7 сарын 9. 14 цаг 20 минут

70km-11 honog. Huuhed bolohooroo l udaan tuurj dee. Unegeer mundag huu baina.

66.181.179.182Зочин   • 7 сарын 9. 14 цаг 04 минут

монголд ширэнгэн ой байдаггүй л дээ

103.212.118.217Зочин   • 7 сарын 10. 11 цаг 09 минут

засс

202.131.236.170ЛҮЛҮ   • 7 сарын 10. 10 цаг 17 минут

ӨӨНТӨГЧ

66.181.161.114Зочин   • 7 сарын 9. 15 цаг 33 минут

шигүү ой л гэх гэсэн байлгүй дээ, уучилчихаач дээ

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны суваг Хятадын армид зөвлөгөө өгөв5 цаг 36 минутын өмнөТархины судаснуудад ашигтай бүтээгдэхүүн. Тархины хоол тэжээл5 цаг 41 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ5 цаг 46 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа5 цаг 51 минутын өмнөFIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ5 цаг 56 минутын өмнөНэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ6 цаг 1 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа6 цаг 6 минутын өмнөТөрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав6 цаг 11 минутын өмнөХонконгийн цагдаа нар жагсагчдыг таpаажээ6 цаг 16 минутын өмнөОны шилдэг дасгалжуулагчийн марафон өндөрлөх дөхлөө6 цаг 21 минутын өмнөФото: “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн дууриалган үзүүлэх дадлага сургууль6 цаг 26 минутын өмнөОюутан охин 400 жил цэнэгээ барьдаг баттерей санаандгүй бүтээжээ6 цаг 31 минутын өмнөУлаанбаатар ММС Энержи баг анх удаагийн Словэний Пиран багийг хожлоо6 цаг 36 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна6 цаг 41 минутын өмнөНалайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ6 цаг 46 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 51 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 56 минутын өмнөАбэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 15:00Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг9 сар 21. 14:55Нярайг кофегоор хооллодог байжээ9 сар 21. 14:50Фото: Хөдөлгөөний хүчийг гайхуулагч үлгэр жишээ ээжүүд9 сар 21. 14:4526 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"9 сар 21. 14:402069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал9 сар 21. 14:35Хүситүүд Саудын Арабд агаарын цохилт өгөхгүй9 сар 21. 14:30Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ9 сар 21. 14:25Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм9 сар 21. 14:20Сураг алдарсан уянгын халил энд явна9 сар 21. 14:15Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ9 сар 21. 14:10Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ9 сар 21. 14:08Австралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ9 сар 21. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.