7-р сарын 10
8 цаг 30 минут

Шадар сайд Ө.Энхтүвшин: Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангагдлаа

 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин долдугаар сарын 6-ны бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

-Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн ажиллана. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрны тохижилт, зам засварын ажил хийгдсэн. Нийтийн бие засах газрын тоог нэмсэн. Төлөвлөсөн хэмжээндээ  ажиллаж чадлаа. Жил жилд бага багаар л хийхгүй бол бүгдийг зэрэг хийж боломжгүй байна. Тухайлбал, цэнгэлдэхэд борооноос хамгаалах дээвэр хийж байгаа, ирэх жил бүрэн дуусах юм гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

 Цэнгэлдэхийг тойроод өнөөдрийн байдлаар долоон барилга баригдаж байна. Жишээ нь, өнөөдөр баяр наадмын урианхай сурын харваа эхэлж байхад энд барилгын ажил ид өрнөж байна. Сурчид, наадамчдын аюулгүй байдлыг хамгаалж энэ сарын 8-наас барилгын ажлыг түр зогсооно.

 Наадмын талбай, машины зогсоолын талбай эрс багасч байна. Дараа дараагийн наадамд энэ том асуудал болно. Шинэ цэнгэлдэхтэй болох ажлаа шуурхайлах хэрэгтэй байгааг энэ бүхэн илтгэж байна гэж Шадар сайд ярьж байлаа.

 Үндэсний бөхийн салбар хорооны хурлаас 2017, 2018 онуудад сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан гэж тус хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж хэллээ.

 Хүй долоон худагт зургаан насны хурдан морьдын уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. Мөн 11-12-нд “Соёлын наадам” болно гэж Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар ярилаа.

 Төв цэнгэлдэх орчимд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллана. Энэ жил хувь хүмүүст худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй. Зөвхөн аж ахуй нэгжүүдэд олгосон байна.

Эх сурвалж:  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа1 цаг 26 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 34 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 38 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 43 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 48 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 53 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 58 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ3 цаг 3 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном3 цаг 8 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ3 цаг 13 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй3 цаг 18 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ3 цаг 23 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 28 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 33 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 38 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 38 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 43 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 48 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 53 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 58 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно4 цаг 8 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно4 цаг 13 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ4 цаг 18 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 27 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 29 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 33 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 38 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 43 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 48 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.