2019 оны 7-р сарын 9
15 цаг 06 минут

Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

 Уг хуулийн төслийн гол агуулга нь тангаргаасаа няцсан, итгэл алдсан, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхийг хуульчлан тогтоох аж. Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг хууль санаачлагч онцоллоо.

 Тодруулбал,  тухайн тойргийн нийт сонгогчдын гуравны нэг  нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломж бүрдэх аж. Канадад сонгуульд санал өгсөн иргэдийн 25 хувь нь гарын үсэг зурсан бол сонгогдсон төлөөлөгчийг эгүүлэн татаж болдог бол Их Британид 10, Австралид 10, БНХАУ-д 30, Беларуст 20 хувь гэхчлэн хуульчилдаг байна. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сүүлийн үед иргэд сонгогчдоос УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байна  гэдэг санал, шүүмжлэл байнга ирдэг. Энэ дагуу өнгөрсөн оны хавраас эхлэн УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр судалгаа дүгнэлт хийж ажилласан. Уг хуулийн төслийг боловсруулахдаа парламентын засаглалтай  гаднын  орнуудад парламентын гишүүнд тооцдог хариуцлагын талаар судалж үзсэн” гэлээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.99.226Зочин   • 7 сарын 10. 9 цаг 37 минут

Зөв зөв. Эргүүлж татдаг байх хэрэгтэй. Ж нь Наранхүү тэр морио уяаад л чөлөөтэй явж байх хэрэгтэй. Та ч гэсэн удахгүй Нийгмийн даатгалын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь үгүй хийсэндээ хариуцлагаа үүрнэ. УИХ-д биш аль нэг хорих ангид очино байх.

103.212.116.85Зочин   • 7 сарын 10. 5 цаг 01 минут

Өөрөө УИХ-д дахин сонгогдохгүй гэдгээ маш сайн мэдсэн үү?

66.181.161.1845   • 7 сарын 9. 17 цаг 02 минут

Өөрийгээ нядлах нь уу

Шинэ мэдээ

Ватиканы хүндэт харуулууд...1 цаг 22 минутын өмнөМанай сайтын сэтгүүлч, редактор Н.Пунцагболд ШИЛДЭГ редактороор шалгарлаа1 цаг 37 минутын өмнөӨнөөдрийн зурхай1 цаг 52 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 8 минутын өмнө“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.