7-р сарын 9
14 цаг 00 минут

Питер Морроугийн нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлч тодорлоо   

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын урлагийн зөвлөл /МУЗ/, АНУ дахь МУЗ-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, хоёр улсын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан олон улсын “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг 2017 оноос хойш санаачлан гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

 Монголын соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулах, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч нь Нидерландын вант улсын Хааг хотноо зохиогдох “TodaysArt” олон улсын наадамд оролцож, өөрийн шинэ медиа бүтээлээ танилцуулах эрхийг хүлээн авдаг. “TodaysArt” бол дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг Европын хамгийн том фестивалиудын нэг гэдгээрээ онцлог.  

 Энэхүү эрхийг хүлээн авах “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг оролцогч уран бүтээлчийг 2019 оны 7-р сарын 6-ны өдөр “Playtime” амьд хөгжмийн наадмын Нааглихац тайзнаа олон нийтэд зарлалаа.

Энэ жилийн “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгт хөтөлбөр саунд артист чиглэлээр зарлагдсан бөгөөд зургаан хүн материалаа ирүүлснээс, уран бүтээлч С.Мөнхбаатар буюу Бодьхүү нэрээрээ олонд танигдсан DJ уран бүтээлч шалгаран, олон улсын медиа урлагийн наадамд оролцох эрхээр шагнууллаа.

DJ Бодьхүүгийн хувьд 2010 оноос Hip hop урсгалаар дагнан ажиллаж эхэлсэн,  хэд хэдэн цомгоо гаргаад амжсан, Монголын авьяаслаг DJ нарын нэгт зүй ёсоор үнэлэгддэг уран бүтээлч юм.    

            “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулах комисст МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Номинтуяа, “TodaysArt”-ын куратор Үлоф Ван Винден, ХААН Банкны Олон нийттэй харилцах газрын захирал Д.Тунгалагтамир, ХААН Банк Сангийн мэргэжилтэн Э.Бэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллан шилдэг уран бүтээлчийг тодруулсан байна.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа59 минут 25 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 7 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 11 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 17 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 22 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 27 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 32 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 36 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 42 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 47 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 52 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 57 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 2 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 7 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 11 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 12 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 17 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 21 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 27 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 31 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 42 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 47 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 52 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 1 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 2 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 7 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 11 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 17 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 22 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.