2019 оны 7-р сарын 10
9 цаг 00 минут

Өнөөдөр Монгол ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР 

Өнөөдөр төрийн далбааны өдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд 2009 оноос эхлэн 10 дахь жилдээ тэмдэглэж байна.   Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд 10.00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулна. 

Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон түүхийг эргэн харвал 2008 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар  Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт  үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан байдаг. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн энэ өдөр улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэжсэн заалт бий. 

Төриййн далбааны өдрийн хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг нь  цэргийн парад юм. Энэ жилийн парадад Улаанбаатар гарнизон болон Цагдаагийн Ерөнхий газар, ОБЕГ, Хууль  сахиулахын их сургууль, Батлан хамгаалахын Их сургууль, Хүндэт харуул  зэрэг хүчний байгууллагын нийт 90 хайрцаг /батальон/ жагсах юм.

Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах  энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долоодугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.

Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж эхэлснээс хойш эдүгээ 93 жил болж байна. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байв.

Сонирхуулахад, АНУ зургаадугаар сарын 14, ОХУ 8 дугаар сарын 22, Итали нэгдүгээр сарын 7, Аргентин долоодугаар сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европийн холбоо тавдугаар сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.

 Г.Хан
 
 
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.180Зочин   • 7 сарын 10. 11 цаг 53 минут

ЯЛЗАРСАН ТӨР ХЭВЭЭР Л БАЙНА

150.129.140.180Зочин   • 7 сарын 10. 11 цаг 52 минут

Далбаа мандуулаад монголд шударга ёс өр зээлээс гарахгүй жүжиг гоё биш бна

150.129.140.180Мөнхбат   • 7 сарын 10. 11 цаг 51 минут

Хүрэлсүх ***** худалч хулгайч

150.129.140.180Зочин   • 7 сарын 10. 11 цаг 50 минут

СӨНСӨН МОНГОЛ ДАЛБАА МАНДУУЛААД САЙХАН БОЛОХГҮЙ ШОУ

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ10 сар 14. 16:40Метал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв10 сар 14. 16:35Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо10 сар 14. 16:30"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ10 сар 14. 16:30Санаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас10 сар 14. 16:25УИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна10 сар 14. 16:21Наяад жилийн өмнөх трактор10 сар 14. 16:20Орос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг10 сар 14. 16:15Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ10 сар 14. 16:10Амьд харилцааг бий болгоцгооё10 сар 14. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.