7-р сарын 10
12 цаг 58 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2019.07.10) Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов.  

Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцсон юм. 

 

Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долоодугаар сарын 10-нд “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг билээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нар 2009 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг санаачлан батлуулснаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. 

Энэ онд 10 дахь жилийн ойтой золгож буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлав.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг. Ардын хувьсгалын дараагаас эхлэн шинээр төрийн далбаагаа бий болгосоор, Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.2zochin   • 7 сарын 10. 16 цаг 23 минут

Төрийн далбааны баяр сайхан болсон. Урд нь Төрийн ордны шилэн фасадыг сайхан угааж, цэвэрлэх байждээ гэж бодсон. Бусдаар бол Улаанбаатарын цэргийн хүрээнийхэн маш сайн бэлдсэн. Хийморьтой сайхан алхаж байгаа залуусаараа бахархах сэтгэл төрсөн

66.181.161.58Зочин   • 7 сарын 10. 14 цаг 59 минут

Сайхан сайхан эх орноороо бахархаж байна шүү баярын мэнд элгэн садан Монгол хүмүүст

64.119.27.215Зочин   • 7 сарын 10. 13 цаг 21 минут

Аугаа ихийн синдромтой гэсэн. Гэхдээ том албан тушаалд царайгаараа тохирохгуй гэж ховор ч байдаг юм бн

64.119.24.27Зочин   • 7 сарын 10. 13 цаг 21 минут

Занданшатараас илүү Баттулга гэдэг нөхрийн гар эрэмдэг байгааг өөрөө харахгүй л байна уу

103.212.118.217Зочин   • 7 сарын 10. 13 цаг 18 минут

занданшатар бас шингэний дутагдалд ороод чичрээд байсан уу үгүй юу эрүүл мэндэд нь анхаараарай хөөе яг меркел шиг зогсоод байх юм

176.63.102.201Зочин   • 7 сарын 10. 13 цаг 04 минут

Занданшатар гэдэг нехер баруун гар нь татанхай эрэмдэг юм аа даа янз нь ... Таталдаад байгаа харагдах юм

202.21.98.10Зак   • 7 сарын 10. 13 цаг 36 минут

Занданшатар гадаадад аваарт орж байсан гэсээн.

Шинэ мэдээ

Түрүү их насыг  Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа32 минут 9 секундын өмнө"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна52 минут 7 секундын өмнөБарилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ3 цаг 26 минутын өмнөИх хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ3 цаг 59 минутын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ5 цаг 43 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая6 цаг 36 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.