2019 оны 7-р сарын 10
14 цаг 58 минут

Эхнэр бид хоёр буузны жижигхэн гуанз ажиллуулдаг юм

Эхнэр бид хоёр буузны жижигхэн гуанз ажиллуулдаг юм.
Манай байнгын үйлчлүүлэгчид дунд Лхагва гариг бүрийн 15 цагт тогтмол ирдэг эмээ өвөө хоёр байдаг .
Ихэнхидээ өвөө нь түрүүлж ирээд хүлээх боловч, бороо эсвэл цас орсон өдөр, цаг агаар муу өдөр эмээ нь түрүүлж ирээд булангийн суудалд суугаад хаалга ширтэн сууж өвөөг хүлээнэ. Эмээ өвөө хоёр хоорондоо нэг их юм ярихгүй, өөд өөдөөсөө хараад суучихаад бие биенийгээ ширтэн харж байгаа нь их л гунигтай байх бөгөөд үе үе нулимсаа арчина.
Энэ хоёр хөгшин ямар учиртай улс юм болоо? хэмээн бууз чимхэн буй эхнэрээсээ асуухад эхнэр минь - харин ээ, эхнэр нөхөр хоёр ч юм шиг , үгүй ч юм шиг .
Эхнэр нөхөр хоёр бол юунд ингэж гуанзанд нууцаар ирж уулздаг юм болоо? Жинхэнэ эхнэр нөхөр бол юунд ингэтлээ бие биенийгээ хайрын нүдээр хараад л суугаад байв гэж дээ. Эхнэр нөхөр биш юм шиг байнаа.
Эсвэл анхны хайр нь юм болов уу? Иймэрхүү түүх байдаг шүү дээ, бие биедээ маш их хайртай байсан чинь гэр бүл, ойр орчмынх нь хүмүүс хориглоод суулгаагүй, тэгээд олон жилийн дараа санамсаргүйгээр тааралдтал анхны хайр нь гэнэт сэргээд л , гэхдээ харамсалтай нь хоёулаа тус тусдаа гэр бүлтэй болчихсон байдаг. Тийм учраас хааяа ингэж уулздаг байх гээд манай эхнэр драм бичиж байгаа юм шиг ургуулан бодоод ярьж байгааг сонсохдоо нээрээ тийм ч юм бил үү гэж бодлоо.

Бие биенийхээ төлөө гэсэн сэтгэл нь хэвээрээ буй , халуун хайрын нүдээр бие биенийгээ ширтэх энэ хоёр хөгшин ямартай ч байсан их л онцгой харилцаатай хүмүүс шиг санагдаж билээ.
- "Байз, өнөөдөр эмээгийн бие ядруу харагдаж байх чинь.
Царайных нь өнгө урьд ирдэгээс их өөр харагдаад байна." гэж санаа зовон хэлэх эхнэрийнхээ үгийг сонсоод ажиглавал санаа дагаад ч тэр үү, нээрээ өнөөдөр эмээ нулимсаа ойр ойрхон олон удаа арчиж харагдана. 
Хоёр хөгшин захиалсан буузаа ч идэлгүй, өвөө мөнгөө төлчихөөд эмээг нуруугаар нь тэврэн гараад явчихлаа. Би эмээ, өвөө хоёрыг далд ортол ардаас нь хараа салгалгүй харсаар байлаа. 
Хариугүй сөхрөн унах нь уу гэмээр алхан буй эмээг тэврэн буй өвөө - ангаахайгаа далавчиндаа хумин
тэврэн хамгаалах бүргэд мэт харагдана.
Хоёр хөгшний энэ дүр зураг миний сэтгэлийг маш ихээр өвтгөв. Нээрээ энэ хоёр ямар учиртай улсууд юм болоо, манай эхнэрийн хэлдэгээр анхны хайртууд юм болов уу?
Хүн хөгширсөн ч, хайр хэзээ ч хөгширдөггүй хууль байдаг.
" Бороо ороод эхлэх нь ээ, хурдлаарай" гэх эхнэрийнхээ дууг сонссон ч , би хоёр хөгшинд санаа зовсоор байлаа, бороо ороод эхэллээ дээ хоёулаа шүхэргүй явсан даа, дараа долоо хоногт ирэхэд нь би өөрөө тэдэнтэй эхэлж үг солиноо хэмээн бодлоо. Гэтэл дараачийн долоо хоногийн Лхагва гаригт эмээ, өвөө хоёр манай гуанзанд ирсэнгүй.
Хоёр хөгшнийг хүлээсээр нэг мэдэхэд хоёр сар өнгөрчээ. Хүн гэдэг ийм л байх юм, тэгж их санаа зовж байсан хирнээ өдөр тутмынхаа ажилд дарагдаад дорхиноо мартчих юм даа.
Гэтэл хоёр сарын дараа Лхагва гаригийн 15 цагт өвөө гуанзанд маань ороод ирлээ.
- Эмээ удахгүй ирнэ биз дээ гэж намайг асуутал өвөө
- Эмээ нь ирэхгүй ээ, тэнгэрийн улс руу явсан гэлээ.
Эхнэр бид хоёр барьж байсан тавгаа унагааж хагартал цочирдов. Өвөөгийн гунигтай яриаг сонсоод бид хоёр амаа ангайсан чигээрээ зогсохдоо үнэхээр харамсаж байлаа.
Эмээ, өвөө хоёр нэг гэр бүлийн хоёр гэнэ. Хоёр хүүтэй бөгөөд өвөө нь том хүүгийн гэрт, эмээ нь бага хүүгийнхээ гэрт амьдарч байжээ.
- Та хоёр муудалцаад салсан байсан юм уу?гэхэд
- Бид хоёр муудалцаагүй юм аа, хоёр бэр маань хоорондоо муудалцаад, том бэр маань :" адилхан хоёр хүү нь байхад яахаараа ганцхан манайх хоёр хөгшнийг хоёуланг нь харах ёстой гэж, адил тэгш хуваарилана" хэмээн бид хоёрыг хүүхдүүд маань салгаж харахаар болсон юм.
Тиймээс хоёр хөгшин тусдаа хол хол амьдардаг тул долоо хоногт нэг удаа цаг болзож манай гуанзанд уулздаг байжээ.
- Хөгшин маань тэнгэрийн улс руу түрүүлээд явчихлаа. Одоо би л үхчихвэл болно. Тэгвэл бид хоёр тэнгэрийн улсад мөнхөд хамтдаа байна даа хэмээн хэлээд цонх руу ширтэх өвөөгийн хацрыг даган нулимс урсана...

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

141.35.40.52Зочин   • 11 сарын 9. 5 цаг 42 минут

Zochin

141.35.40.52Зочин   • 11 сарын 9. 5 цаг 43 минут

сайн санааны үзүүрт сайхан амьдрал - байдаг тодорхой.

202.55.183.178зочин   • 7 сарын 18. 10 цаг 41 минут

эргүү малнууд вэ?

103.229.121.208Зочин   • 7 сарын 17. 20 цаг 34 минут

ухаан муутай усан тэнэг хүүхнүүд байнаа байна. хожим нь өөрөө зовно доо. ялангуяа хүний мууг үздэг муухай хүний хүүхдүүд хэзээ ч өөдөлдөөгүй

141.35.40.52Зочин   • 11 сарын 9. 5 цаг 45 минут

Хүн уншаад сургамж аваад - өөдрөг сэтгэгдэлтэй болох юм бичвэл - та нарт өөрт чинь холуур бол сайн л юм тусна.

202.9.42.130Зочин   • 7 сарын 17. 12 цаг 56 минут

муу бэрүүд зөндөө л байна..гэхдээ сайн бэрүүд ч байгаа шүү байгаа..

66.181.161.3Zochin.   • 7 сарын 17. 12 цаг 48 минут

Ter beruud ni aabtai,eejtei l baimaar yum. Aab eejiigee zobooj tarchlaaj yaj chadaj bnaa. Huurhiiduu setgeleer yasan ih unaa bol...

112.72.15.198зочин   • 7 сарын 17. 9 цаг 34 минут

эрэгтэй хүүхдүүд их харгис авгайгийхаа гар хөлийн үзүүрт харцаар хөдөлдөг авгайнхаа үгээр хүмүүс бдаг тийм болохоор бэрийн гар харсан ээж аавууд хүүхдийн харж гэр орны ажилд нухлагдаж бэрийн хатуу гараар орж тамлагддаг заримдаа эсрэгээр охид нь нөхөр болох мангар харыгаа их тахиж ээж аавыгаа хүний гар давхар харуулж зовоож бас гэрийн зарц шиг хоол ундаа хийлгэж хүүхдүүдээ харуулж зовоодог нэг цаг хүүхэд харах нь настай хүнд 24 цагаар унтахгүй ажиллахтай адил тийм их ядардаг байдаг учраас үр хүүхдээ өөрсдөө асарч эцэг эхдээ тайван байх цаг олго

141.35.40.52Зочин   • 11 сарын 9. 5 цаг 41 минут

Та чинь стрессээ хүнд цацахаасаа өмнө өөрийгөө цэвэрлээд эрүүл байвал өөрт чинь хэрэгтэй - сайн санааны үзүүрт сайхан амьдрал - байдаг тодорхой.

178.128.117.77Зочин   • 7 сарын 16. 10 цаг 30 минут

энэ цагт байгаа түгээмэл түүх зохиомол байсан ч сургамжтай насны эцэст иймэрхүү асуудлаар эцэг эхээ битгий тусад нь амьдруулаарай яаж ийгээд хамт байлга

72.35.247.139үр   • 7 сарын 16. 9 цаг 29 минут

төрсөн эцэг эхээ тусад нь амьдруулж сэтгэлийн зовлонд унагаж хариугаа авдаг бэр хүргэн үр хүүхдүүд олон болжээ

24.9.102.210Zochin   • 7 сарын 16. 0 цаг 41 минут

arai l zokhiomol um , gehdee ur khuukheddee tuslalgui yah be, ingej nuutsaar uulzaj uchrah ni khaashaa um gehees, tanagtai baigaa deeree ach ,zeegee kharuy ogolgui yadgiin, tertee tergui tetgevertee garahaar uidaad khiih umguigees khoish ,ach zeegee unerleed, ineed khuurund ni baysaj suuna,ber bolgon deerh shig myy beruud baidaggui um aa

202.9.43.217Zochin   • 7 сарын 15. 21 цаг 46 минут

Uasan ch orovdmoor um de

202.21.118.138Иргэн   • 7 сарын 15. 16 цаг 34 минут

Төрсөн эцэг, эхээ ч гэсэн тус тусад нь амьдруулж, үр хүүхдээ асруулж байгаа бодит жишээ амьдрал дээр байгаа. Эцэг, эхээ нас өндөр болох тусам хамтад нь амьдруулах нь үр хүүхдийн үүрэг байгаа юм. Даанч үүнийг ойлгохгүй алс холд тусгаарлан амьдруулж байгаа залуус байнаа байна.

81.193.145.99zochin   • 7 сарын 11. 19 цаг 19 минут

Yun zohiomol gej ,amidral deer baidag. ***** garuud aav eejiigee tusd ni huhudee haruulaad salgadag.***** egch maani aaviig maani huud ni hairtai gej avch yavsan, eej bid 2 zad eserguutsej boliulsan.Humuus mini aav eejiigee hairlasan hund buyan ni irdeg yum shuu.

104.35.107.214emee,oboo   • 7 сарын 11. 12 цаг 12 минут

xyn xogshin(80 garaad irexleeree) boloxooroo ger oronoo tseberlej,xool undaa xiij chadaxgyi argagyi xynii tuslamj xeregtei boldog yum bna lee shyy ! Tegexeer xyyxdyydee baraadaxaac oor zamgyi !! Yamar xyyxed toryylcen ee Xogshin boloxooroo xarax baix daa!

202.131.231.26Зочин   • 7 сарын 16. 8 цаг 51 минут

Тэрнээс өмнө л цагаа олж тэнгэрт морилох хэрэгтэй юм болов уу даа, гэхдээ хүн гэдэг амьтан амьдарлаас зуурсаар л үхдэг жамтай болохоор яах ёстойг нь үнэхээр мэдэхгүй юм даа

49.0.212.214зочин   • 7 сарын 11. 9 цаг 56 минут

сйимхий ч гэсэн гэр минь гэдэг үгийн утга үүнд л байгаа юм байна,ер нь аймаар хүний гарт орчихоогүй бол ямар ч хүн гэртээ л амьдарч үхсэн ч гэртээ л,,,,

59.153.115.177Зочин   • 7 сарын 11. 3 цаг 46 минут

Utulsun hoinoo ur huuheddee, er n hend ch bai tuvug bolohgui ooriin ger orontoi, unaa maltaigaa bsn n dr gj boddog, huuhded sn bolovsrol ezemshuuleed l yvuulahad bno gsn bodoltoi bn, olon jishee harahad urgelj huuhduudee shulj, hoorond n herelduulj tsalin bolgoniig n tootsdog eejuud bdg, iim bolohor l beruud n durguitsfeg bh

108.92.148.34Зочин   • 7 сарын 11. 1 цаг 17 минут

Saihan huuhdiin sanaa bna.zohiomol.taldaa yum. Gehdee muu ch gesen uuriin gertee amidrah saihan.Nastai humuus aild amidrana gedeg hetsuu. Uurt n ch huuhduuded n asuudaltai.Harin huuhduud n bainga ergej tourch baih n zuv shiidel. Aavuud bol huuhduud deeree baih geed baidaggui. Ih ger amitai. Tusdaa baih durtai.Harin eejuud l eldev yumand hoshuu dureh geed ail amitan selguurseh hobbytoi humuus.Amidral deer yag iim baidag.Ta nar orchin toirnoo harahad iim l zurag haragdana.

94.134.88.119Зочин   • 7 сарын 10. 21 цаг 50 минут

barag ortoi baih shuu...öörsödöö ösguulne albatai jm shig ur huuhedee taviad martana

103.57.92.131Зочин   • 7 сарын 10. 21 цаг 01 минут

hogshin bolohoor ni bs etseg ehee ad uzdeg hogiin novshuud zondoo. iim ***** humuus oorsdoo bs hogshirood ireheeree l oilgoh bh daa

103.57.92.131Зочин   • 7 сарын 10. 20 цаг 59 минут

uneheeriin etseg ehee ingej zovooj bdag humuus baidag. osguulj osguulchiheed iim zagnaj bdag uhamsar doroi baliar yumnuud

202.126.89.217Зочин   • 7 сарын 10. 20 цаг 29 минут

Шал худлаа зохиомол

31.164.61.250unshigch   • 7 сарын 10. 19 цаг 22 минут

hyyhdyydteigee baih albagyi shyy dee. yr hyyhdyyddee tovog uchruulaad zaaval hamt baih yostoi um shig baij bolohgyi. nogoo talaas hogshin bolson etseg ehee shulaad garch yavahgyi baigaa zaluu shimegchid gej bas bainaa

103.229.122.92kkk   • 7 сарын 10. 20 цаг 05 минут

huni nas ondor bolohoor oir zuuriin yumaa ch hiij chadahgui bolohoor ur huuhdee baraaddag shuu, ta nariig osgohdoo tovogshooj bgaagui bhaa

202.9.43.164Зочин   • 7 сарын 10. 18 цаг 38 минут

Ингэж амьдраад яахын. Тусдаа хамтдаа байхгүй юм бол .

202.180.216.57zochin   • 7 сарын 10. 18 цаг 27 минут

er ni amidral deer eregtei hvvhdvvd ehner abhaara aab eeje martaad ehner geed l hamgaa zoriulaad vbchihdag vum shig ohiduud harin eh hvn bolood irheere eej min aab min gedeg bololtoi vum shige uhaan muutai erchvvd hezee hoino haramsanada

31.165.225.30irgen   • 7 сарын 10. 15 цаг 34 минут

baliar beryyd ve, erchyyd er ni suuh ehneree zov songoj baimaar um

Шинэ мэдээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг баталлаа11 сар 13. 19:43ЖДҮХС-гийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 13. 19:40Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ11 сар 13. 19:372020 оны улсын төсвийг баталлаа11 сар 13. 19:24Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ11 сар 13. 18:05Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 18:00Кембрижийн толь бичиг 2019 оны үгээр Upcycling гэдэг үгийг сонгожээ11 сар 13. 17:55Дэлхийн эдийн засаг хямралын өмнө11 сар 13. 17:50Өлсөж үхэхгүйн тулд шоронд оржээ11 сар 13. 17:45ФОТО: Хонгконг СҮЙРЧ байна уу11 сар 13. 17:40Есөн настай хүү их сургуулийн диплом гардана11 сар 13. 17:35Ибра Болоньяг сонгоно11 сар 13. 17:30Хүний хамгийн өвөрмөц эрхтэн нүдний тухай сонирхолтой баримтууд11 сар 13. 17:25Алдарт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээсэн байшин 1.6 сая ам.доллараар зарагдлаа11 сар 13. 17:20Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс11 сар 13. 17:15Хятад: Тайванийн далбаанаас болж NBA-н шууд дамжуулалтыг тасалжээ11 сар 13. 17:10Оддын өндрийн хэмжээ11 сар 13. 17:05“Disney+” стриминг үйлчилгээнд техникийн доголдол үүсжээ11 сар 13. 17:00Хүн амынх нь ихэнх нь нэг хотод төвлөрсөн 10 орны нэг нь МОНГОЛ11 сар 13. 16:55Хамгийн үнэтэй цаг худалджээ11 сар 13. 16:50Хэт их юм бодох нь хурдан үхэх шалтгаан болдог11 сар 13. 16:45Дөрвөн гүемийн хамт амарч буй цоохор ирвэсийн зураг анхаарал татаж байна11 сар 13. 16:40YouTube-н үйлчилгээний шинэчлэл хэрэглэгчдийг түгшээж байна11 сар 13. 16:35Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэрэг нэмэгджээ11 сар 13. 16:30Талибанчуудыг Америк хоригдлуудаар солино11 сар 13. 16:25Уушгины хатгалгааны улмаас олон мянган хүүхэд нас баржээ11 сар 13. 16:20Цасан хавч 46 мянган ам.доллараар зарагджээ11 сар 13. 16:15Сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн чанар хангалтгүй байна гэж дүгнэжээ11 сар 13. 16:10Тайланд бүсгүй “Miss International” тэмцээний титмийг зүүв11 сар 13. 16:05аргалалтын төрлүүд үүнтэй зохисцон тураах аргууд11 сар 13. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.