7-р сарын 10
15 цаг 01 минут

Домог мэт хүлэг Сүрэнхорын хээр

Түмэн эх хээр азарга
1989 оны эхээр Хэрлэн мөрний сав Баянулаан уул,Хөдөө арлаар нутагтай нэрд гараагүй нэгэн уяачийн хээр үрээ дааган наснаасаа тасархай түрүүлсээр байгаа мэдээ ойр хавьд тарсан байж билээ. Дэлгэрхааны Сүрэнхор уяачийг нутгаасаа гарч наадамдаж үзээгүй, хээр үрээ нь зэргэлдээ сумандаа нэг түрүүлж гэнэ гэх зэргээр аман яриа тарсаар байжээ.Уралдаан болгондоо урдаа улаан хөлтөнг ч алхуулахгүй босоо байсан азарган хээр үрээг соёолон насанд хүрэхэд саахалт нутгийн сайн уяачид гаргуун хурдан морин соёолонгоо хөтлөн очоод, хавчиж уралдаад хол хоцорсноор “Босоо хээр” -ийн дархан хурдыг баттай хэмээн нотолсон гэдэг.

Аваргын голд болсон “Тосон”-гийн рашаан сувилалын 20 жилийн ойн уралдаанд Халхын цуутай хурдан “галын хүрэн”, “дулааны хонгор” морьдын дундын угшилтай тэр хавьдаа л тасархай хурдалж байсан морин соёолонгуудаа хөтөлсөөр Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Чимэдочир, Хэрлэнбаянулааны уяач Пүрэв нар ирж соёолон хээр азаргыг зориуд сорьж уралдсан байна. Барианы газарт дөхөж ирэхэд хоёр морин соёолонг унасан хүүхдүүд соёолон хээр азаргыг дундаа хийгээд хавччихсан зуузай холбож явлаа. Тэгтэл тэднийг дагаж явсан хөнгөн тэрэгний цонхоор том далбагар нударгатай гар цухуйж далбагас хийлгэн дохимогц хээр азарга унасан хүүхэд жолоогоо султгаж, сул ороолгоход босоо хээр үрээ суга үсрэн гарч хоромхон зуурт морин соёолонгуудыг орхин зайлж давхисаар хол саахалт түрүүлжээ. Ингэж соёолон хээр азарганы тоос сансарт хүрсэн түүхтэй аж. Монгол улсын алдарт уяач Сүрэнхор, унаач хүү, босоо хээр азарга энэхүү сонгодог арга, гоц хурдаа Халхын дэвжээнд дахин хоёронтоо давтсан түүхтэй юм. 1990 онд Хэрлэн хөдөө аралд болсон Монголын нууц товчоо хэмээх сурвалж номын 750 жилийн ойд зориулсан “Даншиг наадам” хэмээн алдаршисан наадамд хээр азарга мөн л гэнэт суга үсрэн цойлон түрүүлж “Даншигийн босоо хээр “ нэрийг авч билээ.

Улсад хийсэн ганц давхил.
Энэ азарга, унаач хүү хоёртой оросын ГАЗ- 469 машинаар уралдан дагахад ч хэцүү байсан юм. Ардын хувьсгалын 70 жилийн ойн уралдаанд эхний хоёр азарга Буянтухаа дээр зуузай холбон гарч ирсэн нь Сүрэнхорын хээр, морин тойруулгын толин сарт зээрд азарганууд байсан юм. Хөнгөн тэрэгний буруу талд явж байсан хээр азарганы хүү хойш суулган татаж, тоосонд дунд орсон байна. Азаргаа салгаж авсан хүү машины зөв талаар год хийн гараад ирсэн гэдэг. Харин даамалын хөнгөн тэрэг хоёр азарганы дунд хавчигдаж сандарч эхлэв. Жолооч машинаа суулган хээр азарганы бөгсөөр суун зөв талд нь гартал хээр азарганыхаа амыг хүү ч тавьжээ. Хээр азарга ёстой л сүн гээд тасарч давхисан юм. Үнэн хурдан, адуутай уралдах амьтан биш гэгдэж байлаа. Уралдааны явцад унаач хүү азарганыхаа амыг үе үе татаж тавиад шалгаад байсан гэдэг. Амыг нь тавихад хээр азарга сугарч гараад л татахаар нь ардах азаргануудтай нийлчихээд байсан юм. Хээр азарганы уяа дутуу байснаас холоос тасархай зугтаалгавал суучихаж магадгүй хэмээн болгоомжилсон уяачийн захиас байсан гэдэг. Хээр азарга уяа ханахаараа гуянд нь цагаан үсэн мэнгэ тодордог байсан нь судар сургаалд заасан “зүс бус” үс ургана гэсэнтэй утга адил. Улсад давхисан тэр уралдаанд мэнгэ нь тодроогүй гэдэг. Үүнээс үзвэл хээр азарга бол уяа ханасан ханаагүй давхиж л байдаг тийм ясны хурдан хүлэг болох нь харагдаж байна. Бие бялдар хэдий жижиг ч дүүлэн давхихаараа томорч харагддаг, харьцангуй цээжирхэг, зоо сэрвээ босоо, сайхан бор хээр зүстэй, хурданы бүх шинж бараг жигдэрсэн хосолсон учираас галибарын согог болон онцгой содон шинж төрх ялгаран танигддаггүй онцлгтой, гал,хий, ус, шороон махбодь бүрэн бүрэлдсэн хүлэг эрдэнэ байжээ.

Уг гарвал.
Хээр азарганы дээд удмыг Галшар адуунаас гаралтай Ш.Дэндэв уяачийн хүрэн халзан азарганы үр Шагдарсүрэнгийн зээрд халзангийн төл Мөрөн сумын уяач Дондогийн хурдан хүрэн халзан азарганы хээр байдас, Орлой гурван зээрдийн удамтай цавьдар халзан азарга хэмээн үздэг.

Мөн Төв аймгийн Баянзүрх сумын нармай Дондов гэдэг хурдан адуутай хүнээс Дорноговийн Говьугтаалын нэр уяач хонгор морьтын Цэнд уяач хээр үрээ авч шүдлэнд нь Баянжаргаланд түрүүлгэж, азарганд нь хүү Төмөрхуягийн нэрээр Ардын хувьсгалын 60 жилийн ойн наадмаар аман хүзүүдүүлсэн гэнэ. Энэ азарганы удамтай нуруугүй зээрд гүү гэдсэндээ хээлтэйгээр Дэлгэрхааны Сүрэнхорынд ирсэн гэнэ. Тэр унага бол алдарт босоо хээрийг гэж бас ярьдаг.

Босоо хээрийн үхэл ба хувь тавилан.
Гайхамшигт хурдан Даншигийн босоо хээр азарга далан жилийн наадмаар түрүүлсний нөгөөдөр харамсалтайгаар тэнгэрт хальсан байдаг. Улаанбаатар хотоос зүүн тийш Амгалангийн засмал зам дээргүүр адуугаа бөөнөөр нь тууж явахад нь өмнөөс автомашины хурц гэрэл тусч Босоо хээр азарга замын голруу адуугаа хураан захлах тэр агшинд дайрсан байдаг. Азаргаа гайгүй болов уу хэмээн горьдож адуутай нь хамт харзнаж байжээ. Оройхон хирд Туул голоос услаад гарч ирсний дараахан хээр азарга гэнэт газар тийчигнэн унаснаа өндийн босч дөрвөн мөчөө гадагш тэлэн толгой өлийлгөн хүзүүгээ сунгаж хэлээ унжуулаад зогсоогоороо хөшиж үхсэн гэдэг. Энэ ослын хэргийг шалгасан ажилтанууд бие биенээ хаацайлах оролдлого хийж, удаашруулан үл тоомсорлох байдалтай байсан юм. Маргаашнаас нь их шуугиан дэгдэж, Хэнтийн Өндөрхаанд олны цуглаан болж, тэр нь телевизээр цацагдаж, санаатайгаар азарга хөнөөсөн хүнийг хайж, ичнээ шийтгэхийг шаардаж, Төв аймгийн уяач Маар, Даваахүү нар санаатайгаар хүн явуулж дайруулсан гэж гүтгэж үзсэн юм. Ийнхүү нэртэй уяачдын хооронд яс хаясан хэрэг явдал даамжирч, улс төрийн шоу ч болох дөхөж байлаа. Энэ хэрэг явдал олны сэтгэлийг ихэд эмзэглүүлсэн юм. Телевиз, хэвлэл мэдээллийн оновчтой бус, хөнгөн хуудгай мэдээнүүд олныг удаан хугацаанд төөрөлдүүлж, Төв, Хэнтий аймгийн уяачдын дунд яс хаялцуулсан жалгын шинжтэй, өдөөн хатгаж үймээн гаргах гэсэн улс төрийн ч башир өнгө төрхтэй байсан юм.

Долдугаар сарын 12-нын нар жаргахын өмнөхөн Сүрэнхорын уяа майханы дэргэд шар өнгийн Газ-469, ачааны ногоон машин зогсож байлаа. Уяа адуу нь нилээн эрт хөдлөөд явчихсан байлаа. Хөрш уяачийн майханаар Сүрэнхор уяач орж ирээд :

- Богд уулаа арлаад нар зөв тойрон, Улиастайн цэргийн ангийн хашаанд хэд хоноод буцна. Нэг галд яваа Төв аймгийн уяач нар ирсэн замаараа буцаад Айдасын овоогоор явъя. Бид наадмын түрүү азаргыг нутгаасаа үдэж гаргая гэлээ. Гэвч яаруу буцах боллоо хэмээн хэсэг найрлан суугаад гарч билээ. Шөнө дөл болсон хойно хаашаа яарсан, хэн ингэж ятгасан нь тодорхойл байлаа. Харанхуй шөнөөр хар бууриа орхин нүүхийг ахмадууд буруушаасан юм.

“Даншигийн босоо хээр” азаргыг худалдан авах болсон Батлан хамгаалах яамныханы зааснаар шадар уяачид адуугаа туусаар Богд уулыг арлан явсаар Их тэнгэрийн ам хүрч, Туулын голыг гүүрээр гарч, төмөр замыг давж авто машины 2 урсгалтай засмал зам дээр гарч, Улиастай чиглэсэн аюултай бартаа саадыг сөрж явсан байлаа. Галын ахлагч нутгийн ахмад уяачаас “Богд уулыг гороолон тойрдог Туулын голын урьд хөвөөгөөр ёсыг барин явж, Баянзүрхийн гүүрээр хойш гарах” -ыг захисаныг тэд үл ойшоосон байв.

Хожим тунгаан бодоход бүр наадамд хөдлөхөөс эхлээд тахил нь хазгай байсныг анзаараагүй, аливаа наадамд уралдахыг цээрлэдэг насанд нь азаргадаа засал хийлгүй давхиулсан байлаа. Заяа, засал үл зохирохын нийцэл энэ буюу.

Босоо хээр азарга хальснаар гарз гай тотгор дуусаагүй юм. Сүрэнхорын адууны ул суурь нь эхнэрийнх нь хамаатан гэгдэх Дэлгэрхааны мэргэн шовгор хэмээх хүний өмч байсан гэдэг. Тэр хүн хожмыг юү гэж зөгнөж хэлсэн нь тодорхой бус. Нутгийн өвгөд Сүрэнхорыг бусдын ятгалганд орж, улсын наадамд явах болсонд дурамжхан хандаж, “хээр азарга энэ жил өнжих учиртай” хэмээн хориглон хавчиг азаргыг заавал нэг өнжиж нас бүтэн нийлж байж уралдуулдаг эртний бичигдээгүй хууль байдгыг сануулсан билээ.

Энэ хэрэг явдалтай давхцан тэдний охин морь бүдэрснээс болж хүнд гэмтэж, адуу тууж явсан Даваасүрэн хэлгүй болж, мэдэрлийн сааталд орон, хурдан зээрд морь нь үхэтхийн унаж дайрлага дайран, дээр бас нутагтаа уралдсан саарал азарга үхсэн гэдэг юм. Бүүр 4-р сард хурдан зээрд азарга нь үхэж гай барцад нүүрлээд байсан гэдэг. Тэгээд цөхрөнгөө барсан тэрбээр нэгэн мэргэн хүнд үзүүлэхээр очиход “наадамд явахаасаа өмнө асуух байж дээ” гэсэн гэдэг.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.182bat   • 7 сарын 16. 17 цаг 59 минут

arhi uuj yavsan gaitai yumnuudad dairuulsan shuu dee,haramsaltai tohioldol l baisan.eldev yum odoo yarih hereggui.

103.26.193.200Зочин   • 7 сарын 15. 1 цаг 51 минут

MONGOL NAADMIIN HAMGIIN HOSHIN SHOGIIN TOGLOGCHID LUIVARCHIN UYACHID AVILGALCH BUHCHUUD BOLSON SH DEE

202.21.108.174хөгийн шаарнууд   • 7 сарын 12. 9 цаг 28 минут

Уяачид, бөхчүүд гэж нэр төр хөөсөн, хоосон толгойт, хор шар нь буцалсан хөгийн юмнууд байдаг. Тэд л нэгэндээ ****** жатга хийлгэснээс хаа л зайлах билээ. Тэнгэрийн гэсгээл хүртэнэ лдэ тэд

64.119.17.138Зочин   • 7 сарын 11. 12 цаг 38 минут

МАЛ ДАЙРСАН ЭМЭГТЭЙ ЖОЛООЧИД ЯЛ СОНГСОГОЖ БАЙСАН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ОНИГОО МОНГОЛД БОЛЖ БИЛЭЭ .

108.92.148.34Зочин   • 7 сарын 10. 21 цаг 24 минут

Tuv aimgiin heden uyach no- toi n ch no- toi .....

80.214.71.254Зочин   • 7 сарын 10. 20 цаг 10 минут

Ter ued zaluu baij 18,19 tei bsn huduu gertee baij baihdaa sonsood ih haramsaj bilee yamartaich sanaatai baigaagui baihaa

58.122.134.15Зочин   • 7 сарын 10. 19 цаг 21 минут

Өрөвдөөд уйлж байлаа

66.181.170.73Зочин   • 7 сарын 10. 16 цаг 02 минут

ямар хор шартай байсан хүний хурдан адууг машинаар дайрч алах монгол хүн байхгүй л дээ.

31.165.225.30irgen   • 7 сарын 10. 15 цаг 29 минут

ter moriig unadag baisan hyyhed ch mon mundag taktiktai baijee, hairan mori… aluurchidiig yzen yadaj baina

31.165.225.30irgen   • 7 сарын 10. 15 цаг 28 минут

yamar zavaan aluurchid ve, hairan saihan amtanii amiig herzgiigeer avsan baina shdee oodlohgui muusain hor shartai muu hymyys, amtanch ch gesen synstei baidag oodlohgui dee muusain aluurchid zevyy hyrchihlee

Шинэ мэдээ

Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ3 цаг 32 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа3 цаг 36 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“3 цаг 41 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа3 цаг 46 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ3 цаг 47 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна3 цаг 50 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт3 цаг 56 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна4 цаг 2 минутын өмнөСошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ4 цаг 7 минутын өмнөК.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав4 цаг 12 минутын өмнөТоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...4 цаг 17 минутын өмнөАвтомашины хачирхалтай ослууд4 цаг 22 минутын өмнөЭко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ4 цаг 25 минутын өмнөХамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ4 цаг 26 минутын өмнөИзраиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ4 цаг 32 минутын өмнөШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа4 цаг 35 минутын өмнөСэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ4 цаг 37 минутын өмнөТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл4 цаг 47 минутын өмнө“Төв номын сан” гурван сая гаруй номтой4 цаг 57 минутын өмнөУлс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна5 цаг 1 минутын өмнөЕвропын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ5 цаг 1 минутын өмнөЛорд Кейнс ОУВС-д зочилсон нь5 цаг 6 минутын өмнөУрсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо5 цаг 17 минутын өмнө"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна5 цаг 22 минутын өмнөГоо сайхны мэс засал аминд нь хүрчээ5 цаг 27 минутын өмнөЯпончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж5 цаг 36 минутын өмнөКристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ5 цаг 41 минутын өмнө“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана5 цаг 47 минутын өмнөMax үнэд орсон учраас иргэд жижиглэн, дайвар бүтээгдэхүүн авах нь нэмэгджээ5 цаг 57 минутын өмнөWSJ: БНАСАУ өнгөрсөн онд Ким Жон Унд зориулж хоёр мерседес худалдан авчээ6 цаг 2 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.