7-р сарын 11
11 цаг 40 минут

Үндэсний их баяр наадмын түүхэн товчооны  анхны бүтээл уншигчдад очлоо

Үндэсний их баяр наадамтай зэрэгцэн Монгол баяр наадмын түүх үнэ цэнийн талаарх нэгэн шинэ ном уншигчдын гарт  хүрч байна. Тодруулбал, МУИС-ийн багш, түүхч, доктор Х.Мөнхбаяр “Монгол баяр наадам түүхэн товчоон” номыг олон жилийн судалгаа шинжилгээнийхээ ажил дээр тулгуурлан өлгийдөн авчээ. 

 Энэ номын зохиогч, Х.Мөнхбаяр,“Миний эрдэм шинжилгээний талбарт гүнзгийрэн ажиллаж эхэлсэн үе буюу 2009 оноос “Монгол баяр наадам түүхэн товчоон” номоо бичих сэдэл төрсөн юм.  Үндэсний их баяр наадмыг хүмүүс яагаад “Ардын хувьсгалын баяр” хэмээн эндүүрдэг нь сонирхолтой санагдаж улмаар энэ талаар судалж эхэлсэн. Тэгээд энэ бэсрэг судалгааны дүнд “Ардын хувьсгалын баяр”- аас илүүгээр монголчуудын үндэсний баяр наадмын бодит түүхийг цогцоор судлан шинжлэх, үнэ цэнийг тодруулах шаардлагатайг ойлгож, 10 жилийн дараа та бүхний гарт хүрч буй энэхүү бүтээлээр биелэл болж байна. Мөн Монголчуудын баяр наадмын түүхийг баттай эх сурвалж, архивын баталгаат баримтад үндэслэн шинжлэн тодруулахаар шамдсан цөөнгүй жилийн хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан бүтээлийнхээ нууцыг Үндэсний их баяр наадам нэн ойртсон үед монголчууддаа танилцуулж буйдаа таатай байна” гэв.

 Түүхч, доктор Х. Мөнхбаярын энэхүү номын талаар Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан, “ Х.Мөнхбаярын судалгаа бол Үндэсний их баяр наадмын түүхийг нэгэн бүхэллэг болгон цартай судалсан анхны бүтээл юм. Х.Мөнхбаяр нь өөрийн гэсэн бодолтой, судалгааны арга зүйг зохих ёсоор эзэмшсэн, туршлагатай, цаашид ахиж дэвших ирээдүйтэй залуу судлаач болохоо энэ номоор харуулна гэдгийг би итгэлтэй хэлэх байна. Эртний Монголчуудын түүхэн уламжлалаас энэ жилийн баяр наадам хүртэл шинжлэн бичсэн нэг сэдэвт зохиол олон хүнийг баярлуулж, оноо алдаагаа шүүлгэж, он онд баяжих заяатай юм. Цэл залуу түүхч маань цол буурал Сүрэнхорлоо багш шигээ түмэнд хүндтэй, төрд гавьяатай, түүхэнд нэр суутай эрдэмтэн болтугай” гэлээ.  

Номын цагаан буян орших болтугай. 

Г.Хан

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 24 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ6 цаг 34 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө6 цаг 44 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ6 цаг 54 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна7 цаг 9 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 24 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд7 цаг 31 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ7 цаг 39 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг7 цаг 54 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна8 цаг 9 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 24 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ8 цаг 27 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР8 цаг 39 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна8 цаг 54 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 9 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 24 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 цаг 49 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.