2019 оны 7-р сарын 11
11 цаг 15 минут

Г.ЗАНДАНШАТАР:Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл боллоо

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил болон Ардын хувьсгалын 98 жилийн ой, 108 тооны бэлгэдэлтэй Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар нийт ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

-ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ-

    Эрэлхэг дээдсийн үр сад, Эх орныхоо бүрэн эрхт иргэн, Эрхэм Танд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил болон Ардын хувьсгалын 98 жилийн ой, 108 тооны бэлгэдэлтэй Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, мэндчилье.

    Мөнх хөх тэнгэрийн дор алтан соёмбот төрийн далбаа намирч, есөн хөлт цагаан туг сүлд минь заларч, зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхчүүд барилдаж, хөдөө талын уудамд гийнгоон дуу цуурайтан, сурын алтан зурхайд уухайн түрлэг хадаж, МОНГОЛ НААДАМ эхэлж байна.

    Даян дэлхийд дуурсах Монгол хэмээх улс гэрийн дархлаа, эх түүх, төрт ёсны уламжлалт соёл, бэлгэдэл нь Монгол наадам билээ. 

    Баяр наадмаа ажил, амьдралын амжилт ололт дүүрэн угтдаг ёс Монголынх, монголчуудынх. 

    Тиймээс Монгол Улсын Их Хурал хариуцлага, хяналтыг сайжруулах чиглэлээр шинэтгэл эхлүүлээд байна. Үүний үр дүнд хууль тогтоох ажилд тооны болон чанарын ахиц дэвшил, өөрчлөлт гарлаа. 

    Ард түмний төлөөлөл болсон парламент иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, санал, оюун ухаанд тулгуурлаж шийдвэрээ гаргах, баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд нь хяналтаа тавьж байх эрхэм зорилгоо хэрэгжүүлэх шинэ алхмуудыг хийлээ. Энэхүү шинэтгэл цаашид ч тууштай үргэлжлэх болно.

    Эрхэм хүндэт иргэд ээ,

    Баяр наадмын өмнөхөн бид Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол орон, монгол түмний хөгжил дэвшлийн ирээдүйн хувь заяатай онцгой хамааралтай үйл хэргийг эхлүүлсэн. Наадмын дараа ч энэ ажил үйлс үргэлжилнэ.

    Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл боллоо. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Цөөнх баяжиж, олонхи болсон ард түмэн ядуурах учиргүй. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой.

    Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг хийхээр зорьсон юм. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг нийт монголчууд ойлгон дэмжиж байгаад баяртай, зорьсон үйлсийнхээ үр дүнд итгэлтэй байна. Түүхэн энэ боломжийг алдаж асгалгүйгээр болохгүй байгаагаа цэгцлэх цаг нэгэнт ирсэн. Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн Монголыг сайн сайханд хүргэнэ. Цэгцэлж чадах, цэгцэрч урагшлах эвийн хүч, мэргэн ухаан монголчуудад маань бий.

    Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баяр наадмын энэ өдөр нийт монголчууддаа уриалж байна. 

    Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд Та нар минь хотлоор баясгалантай, даяар цэнгэлтэй, дэлгэр сайхан наадаарай.

    Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

 

                                                  2019 оны 7 дугаар сарын 10.                                                                                   Улаанбаатар хот.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.5.202.140Зочин   • 7 сарын 18. 13 цаг 08 минут

Адгийн худалч л үнэний тухай, шударга ёсны тухай хамгийн үнэмшилтэйгээр ярьж чаддаг гэдэг үг бий. Тэрний тодоос тод жишээ бол Элбэгээ байсан тэр одоо ч тийм хэвээрээ. Энэ хүн бас нэг их дээрдэхгүй н мэдэгдэж л байна даа. Чааваас

103.229.123.216Зочин   • 7 сарын 22. 13 цаг 49 минут

С.БАЯРЫН ЖАРГАЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЯДУУРАЛ‼️ЭНЭ УЛААН ЛУЙВАРЧНЫ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 7 БАЙШИН НЬ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР ГАДААДАД ИЛЭРЧЭЭД БАЙХАД ЭНЭ ХУЛЧГАР ЭТГЭЭД АВЛИГАЛААР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙЖ МОНГОЛЧУУДЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОЮУТОЛГОЙН БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ӨГСӨН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁС ЗҮЙ, ЗОРИГ БАЙХГҮЙ. ШУДАРГА ТӨР ХАТУУ ШИЙТГЭТЭЛ МЭЛЗЭНЭ‼️

150.129.140.72Зочин   • 7 сарын 17. 18 цаг 15 минут

Hcbi

150.129.140.72Зочин   • 7 сарын 17. 18 цаг 15 минут

"АМЬ ТАВИХЫН" ӨМНӨХ С.БАЯРЫН СҮҮЛИЙН ХАШГИРААН‼ ЭНЭ ЭТГЭЭД БОЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛД ХАМГИЙН АШИГГҮЙГЭЭР ХИЙЖ, БҮХ МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛСАН УВАЙГҮЙ АМЬТАН‼. СУДАЛГААГААР НЭГЭНТ ТОГТООГДСОН ҮР ДҮНГ БАТАЛГААЖУУЛЖ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН ШАЛГАЛТААР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНҮҮД МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХОХИРООСОН ГЭЖ АЛБАН ЁСООР ДҮГНЭСЭН. ТЭГЭХЭЭР ХАМГИЙН САЙХНААР БОДОХОД С.БАЯР ТЭРГҮҮТЭЙ ЭТГЭЭДҮҮД МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХАРАНХУЙ МУНХАГААСАА БОЛЖ АЛДААТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН. ЭСВЭЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВЧ ГАДНЫХАНД АШИГТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН‼ ЭНЭ 2-ООС ӨӨ

64.119.21.60Түмэндэмбэрэл   • 7 сарын 13. 22 цаг 24 минут

нэгд Үндсэн хуулийн нэгдүгээр хэсгийг өөрчлөн найруулах хэрэгтэй. хоёр дугаарт, төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй, гуравдугаарт, төрийг гурван давхар хяналттай тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй, үүнд төрийн, олон нийтийн, ардын гэсэн хяналтын системийг бий болгох хэрэгтэй. Өмчийн хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй үүний тулд эзний өмч гэдгийг устгаж, Хувь нийлүүлсэн, хувьцаат, хамтын, хоршооллын болон амины, амин хувийн гэсэн өмчийн хэлбэрүүдийг хуульчлах хэрэгтэй. Хувийн өмчийн оронд амин хувийн гэсэн нэртэй өмчийн хэлбэрийг бий болгох нь зүйтэй.Энэ

64.119.21.60Түмэндэмбэрэл   • 7 сарын 13. 22 цаг 18 минут

Мөн түүнчлэн Үндсэн хуулийг өөрчлөх тухай их яиад үнэн хээг дээрээ бага зээг засвар оруулах тухай шуугиад өнгөрөх бололтой дог оо. Үндсэн хуулийн төрийн тогтолцооны асуудалд үндсэн өөрчлөлт хийх хээгтэй байна. Нэгд уг хуулинд гадныхны зөвлөлгөөгөөр хийсэн хуурамч зүйлүүдийг бүгдийг нь авч хаях хэрэгтэй. Сая Путин барууны Либрализм үеэ өнгөрүүлсэн тухай зоригтой мэдэгдэл хийлээ. Үүний цаана маш олон асуудлыг хөндөж байгааг та ойлгож байгаа. Бид ч гэсэн энэ талаар санаа тавих хэрэгтэй. энэ хорт үзэл санаанаас чөлөөлгдөх шаардлагтай. Үүний тулд

64.119.21.60Түмэндэмбэрэл   • 7 сарын 13. 22 цаг 12 минут

"Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг" байх тухай энэ сэдэв гарчиглагджээ. Бодоод үзвэл шударга байна гэгч юуг хэлээд байна вэ? Хууль дээдлэнэ гэдэг нь ямар хуулийг хэлээд байна вэ? Төрийн эрхэнд гарсан олигархууд зөвхөн өөрсөддөө ашигтай хууль хийдгийг бүх хүмүүс нүд анин дагаж мөрдөөд байх хэрэг үү? Тэгэхлээр энэ хоёр асуудал маш их судалгаа шаардсан том асуудлууд юм. УИХ-н дарга та энэ талаар санаа тавьж, том эрдэмтэдийг оруулсан судалгааны групп байгуулан судлуулах санаачилга гарган тийм ажлын хэсэг гаргавал ард түмэн баярлана даа.

66.181.161.91Зочин   • 7 сарын 12. 14 цаг 36 минут

Чи хөдөө аж ахуйн биржийн захирлаа соль гаалийн хахуулчин баатар малчид хохирч байна

64.119.25.77Баянхонгорын иргэн   • 7 сарын 11. 20 цаг 58 минут

энэ гацаа одоо болимоор юм. ард түмний амьдрал дордоод л байгааг үнэхээр мэддэггүй юм уу, мэдэрдэггүй юм уу. нээх жирийн иргэн болох гээд жүжиглэчих юм. Казино тоглож, дампууруулсан банкныхаа 14 тэрбумийг төлөөч

202.126.89.140Зочин   • 7 сарын 11. 20 цаг 00 минут

Попорсоор байгаад дараагийн сонгууль. МАН ЫН хувь заяа шүүхийн ажлаас шалтгаална даа

202.126.89.140Зочин   • 7 сарын 11. 19 цаг 58 минут

Шийдсэн том Олигархи удаа дийлэх үү. Батбаяр Сономпял Ялбагдорж зт ний алуурчин Банкны Зол жаргал ХХБ ны Эрдэнэбилэг С.Баяр гээд цувна даа.

64.119.26.220Zochin   • 7 сарын 11. 17 цаг 19 минут

ene hynii helj baigaag er oulgodoggyi yum sonin ***** yaj darga bolood baigaag medeh yum alaga

59.153.114.78хувь тохиол ирэх болов уу?   • 7 сарын 11. 10 цаг 13 минут

амаараа ярих биш махан биерээ үлгэрлэбэл бүр бочихоор л байна даа

59.153.114.78хувь тохиол ирэх болов уу?   • 7 сарын 11. 10 цаг 11 минут

сайхан ярихыг чихээн хавтал сонслоо доовБүр дожирчихож ккк.Хэзээ биелэллээ олдог бол...!?Үзэх хувь тохиол ард түмэнд маань байдаг болов уу!!!

202.179.31.242Зочин   • 7 сарын 11. 17 цаг 01 минут

Хэлээд юүхэв.

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны суваг Хятадын армид зөвлөгөө өгөв6 цаг 20 минутын өмнөТархины судаснуудад ашигтай бүтээгдэхүүн. Тархины хоол тэжээл6 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ6 цаг 30 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа6 цаг 35 минутын өмнөFIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ6 цаг 40 минутын өмнөНэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ6 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа6 цаг 50 минутын өмнөТөрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав6 цаг 55 минутын өмнөХонконгийн цагдаа нар жагсагчдыг таpаажээ7 цагийн өмнөОны шилдэг дасгалжуулагчийн марафон өндөрлөх дөхлөө7 цаг 5 минутын өмнөФото: “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн дууриалган үзүүлэх дадлага сургууль7 цаг 10 минутын өмнөОюутан охин 400 жил цэнэгээ барьдаг баттерей санаандгүй бүтээжээ7 цаг 15 минутын өмнөУлаанбаатар ММС Энержи баг анх удаагийн Словэний Пиран багийг хожлоо7 цаг 20 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна7 цаг 25 минутын өмнөНалайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ7 цаг 30 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 35 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 40 минутын өмнөАбэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 15:00Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг9 сар 21. 14:55Нярайг кофегоор хооллодог байжээ9 сар 21. 14:50Фото: Хөдөлгөөний хүчийг гайхуулагч үлгэр жишээ ээжүүд9 сар 21. 14:4526 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"9 сар 21. 14:402069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал9 сар 21. 14:35Хүситүүд Саудын Арабд агаарын цохилт өгөхгүй9 сар 21. 14:30Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ9 сар 21. 14:25Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм9 сар 21. 14:20Сураг алдарсан уянгын халил энд явна9 сар 21. 14:15Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ9 сар 21. 14:10Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ9 сар 21. 14:08Австралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ9 сар 21. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.