2019 оны 7-р сарын 11
12 цаг 50 минут

Дэлхийд ганцхан МОНГОЛ наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай

Дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойлгон эхэлж байна. Монголчууд өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний  их баяр наадмаа хотол олноороо ёс төгөлдөр,  тэргүүн эрхэмсэг тэмдэглэж байна.

Энэ жилийн тухайд Монгол нутагт зуншлага цагтаа дэлгэрч,  хуртай зуны нартай сайхан өдрүүд үргэлжилж байна.  Наадмын өглөө тэнгэр ивэлж, нар хур хоёр болзсон юм шиг ээлжилж сайхан эхэлсэн.

Монголын нийгэмд шударга ёсны салхи сэвэлзэж, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар  санаа оноогоо нэгтгэн буй ийм цагаар Үндэснийхээ их баярыг тэмдэглэж байна. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  ард түмэндээ хандаж гаргасан мэндчилгээндээ "Дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойлгон эхэлж байна. Монголчууд өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний  их баяр наадмаа хотол олноороо ёс төгөлдөр,  тэргүүн эрхэмсэг тэмдэглэж байна." хэмээн онцолжээ.

Энэ жилийн наадмаар 3000 гаруй хурдан буян хурд шандсаа сорьж, хүчит 512 бөх зүлэг ногоон дэвжээнээ зодоглоно. Мөн 500 гаруй  эрхий мэргэн харваачид оноо мэргэнээ сорино. 

Хэдэн зууны буурал түүхийг улбаалж, хэвшиж тогтож, өгүүлж дуусамгүй их үүх түүхийг шингээсэн монголчуудын их өв соёл бол ах аргагүй наадам билээ. 

Монгол наадам бүр Хүннүгийн үеэс эхлэлтэй хэмээн түүхэн эх сурвалжид дурдсан буй. Жаргалтай дэлгэр Монгол наадам маань тэр чигээрэээ  тэр чигээрээ нүүдэлчдийн ахуй амьдралын тусгал илэрхийлэл,  өв соёлын мөнхийн үргэлжлэл билээ. 

Монгол түмэн  минь хотлоороо сайхан баярлаарай.

Та бүхэн наадмын өдрүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцаарай.

 НААДАМ 2019:  ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

 Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ

  • 07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд
  • 08.00-11.00 Шагайн харвааны хагас шигшээ тоглолт Шагайн асарт
  • 09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
  • 10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт
  • 11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.00-14.00 Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт Шагайн асарт
  • 12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд
  • 14.00-15.30 Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах Шагайн асарт
  • 14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа Сурын талбайд
  • 14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 15.10-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
  • 15.30-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.00-16.40 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.40-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.00-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 20.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

7 ДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРАГ

  • 07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан
  • 10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан
  • 13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.
  • 13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
  • 13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан
  • 14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
  • 14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 15.20-15.30 Урлагийн тоглолт
  • 15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
  • 16.30-16.40 Урлагийн тоглолт
  • 16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
  • 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.
  • 17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
  • 18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
  • 18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
  • 18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.

* * *

ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ,
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР 

 Хүй долоон худаг

07 дугаар сарын 12-нд

  • 07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт
  • 08.30-09.00 Шүхрийн спортын буултын үзүүлбэр
  • 10.00-16.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 13-нд

  • 10.00-19.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

Жанжин Д.Сүхбаатарын талбай

07 дугаар сарын 12-нд

  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

Соёлын төв өргөө

07 дугаар сарын 10 –нд

  • 15.00; 18.00 Төрийн хүндэтгэлийн концерт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

07 дугаар сарын 13-нд

  • 19.00 “Best of classics pop opera live concert ”

Үндэсний урлагийн их театр

07 дугаар сарын 11-15 –нд

  • 18.00 “Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлаг” тоглолт

Түмэн эх чуулга

07 дугаар сарын 10-15 –нд

  • 16.00, 18.00 “Язгуур урлагийн дээжис” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга

07 дугаар сарын 11-15 –нд

  • 18.00 “Colors of Mongolia” тоглолт

Сөүлийн гудамж

07 дугаар сарын 13-нд

  • 18.00 “Наадам Улаанбаатар-Сөүл” фестиваль

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 10-15 –нд

  • 10.00-18.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын уран зургийн галерей

07 дугаар сарын 10-15 –нд

  • 11.00 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 10-15 –нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгөөр үзэсгэлэн гаргана

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Даншигийн цуваа” үзэсгэлэн гаргаж язгуур урлагийн тоглолт тоглоно.

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Үлэг гүрвэлийн төв музей

07 дугаар сарын 10-15–нд 

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Дээлтэй Дино” хөтөлбөр. Дээл өмссөн үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.Уран зургийн худалдаа гарна.

07 дугаар сарын 08-13-нд

  • 09.00-18.00 Унгар Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Уран зургийн галерей

07 дугаар сарын 08-14–нд

  • 09.00-18.00 Наадамтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн
  • 09.00-18.00 Уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс “Монголын сайхан орон” үзэсгэлэн

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Монголын уран зургийн сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монгол цэргийн музей

07 дугаар сарын 14, 15–нд

  • 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Театрын музей

07 дугаар сарын 10-12–нд

  • 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.212Зочин   • 7 сарын 13. 0 цаг 16 минут

Юу ч бодолгүй сайхан наад . Халхын наадам сайхан болж байна . Хар хороор өөрийгөө битгий зовоо .

202.179.24.33Зочин   • 7 сарын 12. 23 цаг 55 минут

chingis haani ner barij mongolchuudig hultsengui bailgaj damramtaldag ih zalitai hujaanuud

103.194.176.117зочин   • 7 сарын 12. 15 цаг 27 минут

Агуу их КАПИТАЛИСТ Гадаад МОНГОЛ байгуулагдсны гучин жилийн баярын мэнд КАПИТАЛИСТУУДАА

150.129.143.212Зочин   • 7 сарын 12. 15 цаг 24 минут

Улсын хүч цэрэгтээ цэргийн хүч жагсаалдаа гэдэг манай цэргийн хөлийг жаахан өргөөд 45 градус болгож болохгүй л байхдаа . Одоо жооргоноод 30 градус хөлөө өргөөд байгаа юм шиг байна . Eрөнхийлөгчөө анхаараарай !!!

103.194.176.117зочин   • 7 сарын 12. 15 цаг 31 минут

өнөөгийн цэргийн алхаа нэг тйим Амеркижсан маягын болоод гучин жил болж байна ш дээ

103.194.176.117зочин   • 7 сарын 12. 15 цаг 01 минут

Үхэр Капиталистууд Феодалын агуу их алан хядагч Чингисийн сүүдэр гэж сайхархаж ярих нь инээдэмтэй тэнэг мулгуу ард иргэд юуныхан дэнж хойтолгох мантай харин дэн хотойтол өр ширэнд орох байлгүй дээ удахгүй доллар долоон мянган төгрөг хүрч бинзен таван мянган төгрөг болох тун ойрхон байна иргэд талхаа тэвэр дүүрэн мөнгөөр авч ч амжихгүйг хараарай

150.129.143.212Зочин   • 7 сарын 12. 14 цаг 24 минут

Баярлалаа ёстой сайхан хөнгөн ойрд үзэгдээгүй сайхан нээлт боллоо . Муухай ариунаа сосорбарам нарыг оруулсангүй . Дараа жил туршлагжаад бүр сайхан нээлт хийгээрэй . Нэг л өөр салхи салхилаад ирэх нь сайны дохио биш үү !!! Сайхан наадацгаагаарай миний Монголын ард түмэн минь .

122.201.22.81зочин   • 7 сарын 11. 23 цаг 00 минут

Чингис хаандаа сүрлэг сайхан залуу хүн тоглуул л даа. Хэлэх ч үг алга. Дүрээ ч зөв сонгож чадахгүй хүн наадам найруулаад яах юм бэ. Залуусаа түлхүү оролцуулаач дээ. Цэргүүдийг наадамд дайчилдгаа болих хэрэгтэй. Урлаг уран сайхны уран тансаг үзүүлбэр үзмээр бна

202.179.25.95Зочин   • 7 сарын 11. 22 цаг 47 минут

YER NI BOL MONGOLCHUUD HOID SOLONCHUUD SHIG L BAIJ EH ORON TUSGAAR TOGTNOL GEJ YARIH HERETEILDE,,

139.5.217.83Цэрэндорж   • 7 сарын 11. 21 цаг 50 минут

Баярлалаа . Санаа тавьсанд . Цэргийн амралтанд явах шаардлагагvу. Гэхдээ баярлалаа.

31.164.61.250unshigch   • 7 сарын 11. 18 цаг 39 минут

nydnii bulai, ylig domog bolson, baliar hooloitoi sosorbaram metiin buzar umnuudaas uidaj baina. ner ni hyrtel buzar tyvd. mongol nertei baihaas ichsen tyvdiig magtan duulagch tyvdiin sheesyyd

202.179.25.95Зочин   • 7 сарын 11. 18 цаг 28 минут

hyataddad buuj ugsunii bayar yum bizde

104.175.49.226Зочин   • 7 сарын 11. 17 цаг 18 минут

Нээлт зүгээр л хог.Ёооё монголд маань яагаад хогийн Сосорбарам Цогхэн ч билээ ийм хоцрогдсон балай юмнууд наадам найруулах гэж будаа болгодог байнаа.Эмгэнэл

202.179.26.202Boulan-Bathors   • 7 сарын 11. 15 цаг 38 минут

agaa tegeed unuu oroi chaalzahiim uu

202.179.26.149Huashiura   • 7 сарын 11. 15 цаг 00 минут

hai enee bayara saiha boloo,haiyaa

203.91.115.45С.Морх   • 7 сарын 11. 13 цаг 56 минут

Монгол сахан нутгиг минь хэдэн ***** данжаад дамжлаад вчихаж гэмээр навсгар юмнууд өргөөд алга боллоо

176.63.102.201МАН   • 7 сарын 11. 13 цаг 45 минут

12нд цэргийн амралт шуу дээ.. А.

176.63.102.201Зочин   • 7 сарын 11. 13 цаг 39 минут

Едрийн мэнд. Цэргийн амралтын ахмадын амралт. 11 цагийн уед очоорой.🙏🙏🙏🙏

202.126.89.216Зочин   • 7 сарын 11. 13 цаг 04 минут

наадамаар юу хийхийн хэнд хэрэгтэй юм бэ.өчнөөн мөнгө хөрөнгө зарж ядуу орон байж.хэдэн юм чадахгүй тэнэг гүзээтэй өөрсдийгээ ихэд бодсон бөх нэртэй хүн сүгнүүдээ үзэх гээд юугий нь үзэхийн.бөх яг юунд хэрэгтэй юм бэ

176.63.102.201Зочин   • 7 сарын 11. 12 цаг 26 минут

💏🙏🙏👩‍❤️‍💋‍👩

176.63.102.201МАН   • 7 сарын 11. 12 цаг 11 минут

Сайн уу. Хоертоо наадмын баярын мэнд хургэе..... А

64.119.18.22Зочин   • 7 сарын 11. 10 цаг 55 минут

90 гарсан хүн шиг харагддаг . Рeнчин Бямбаа шиг болохоо больж үз . Бас баатар болох биз . Наад төмрүүд чинь хар зах дээр дүүрэн байна .

64.119.18.22Зочин   • 7 сарын 11. 10 цаг 51 минут

Ямар ичмээр нээлт хийдэг гээч ! Гадаадыхан нь үзэж моншолчуудын тэнэгийг гайхах бхйх . Би ч үзэхгүй Зөнөг сослрбарам бүх дууг нэг аяаар дуулна чи муу дөнгөж 60 гарч байгаа мөртлөө 9

103.212.118.217Зочин   • 7 сарын 11. 14 цаг 12 минут

Ичих юмаа олж ич яаж ингэж юм болгоныг муулж чаддаг бузар амьтан бэ чи чинь

202.126.88.215Зочин   • 7 сарын 11. 9 цаг 35 минут

дэлхийд ганц дэнж хотойлгох ч гэх шиг юугаар нь гайхуулаад байгаан.ядуу орон байж яршиг л бна.

Шинэ мэдээ

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай1 цаг 17 минутын өмнөАжлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу1 цаг 22 минутын өмнөБуйлны үрэвсэл гэж юу вэ1 цаг 27 минутын өмнөБаянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов1 цаг 32 минутын өмнөЭнэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ1 цаг 37 минутын өмнөКПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ1 цаг 42 минутын өмнөМанай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт1 цаг 47 минутын өмнө3 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс1 цаг 52 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд1 цаг 57 минутын өмнөГадаад боксчид буриад хэлийг дэмжлээ2 цаг 2 минутын өмнөНарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ2 цаг 7 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’2 цаг 12 минутын өмнөБяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ2 цаг 13 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй2 цаг 16 минутын өмнөХүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд2 цаг 17 минутын өмнөСургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль2 цаг 22 минутын өмнөС.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ2 цаг 24 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ2 цаг 27 минутын өмнөМетал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв2 цаг 32 минутын өмнөШударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо2 цаг 36 минутын өмнө"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ2 цаг 37 минутын өмнөСанаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас2 цаг 42 минутын өмнөУИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна2 цаг 45 минутын өмнөНаяад жилийн өмнөх трактор2 цаг 47 минутын өмнөОрос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг2 цаг 52 минутын өмнөТомуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ2 цаг 57 минутын өмнөАмьд харилцааг бий болгоцгооё3 цаг 2 минутын өмнөБичлэг: 81 настай, алдартай жүжигчин Жейн Фондаг баривчилжээ3 цаг 6 минутын өмнөОрос, Бельги, Итали, Польшийн баг "Евро-2020"-д оролцох эрхээ халаасаллаа3 цаг 7 минутын өмнөД.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна3 цаг 9 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.