7-р сарын 11
9 цаг 06 минут

Наадмын хуушуурын тухай наргиа

-Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Гадаадын зарим сурвалжид “Монголчуудын эрийн гурван наадамд морь, бөх, сур хуушуур орно” гэж бичсэн байдаг гэсэн.

-Монгол хуушуурыг а.нимгэн, б.супер нимгэн, в.ультра хөнгөн гэж ангилна.

-Наадмын анхны хуушуурыг хайраад “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан болог (борлог!)” гэж ерөөдөг байжээ.

-Хуушуурын мах анхдагч уу, гурил анхдагч уу гэдэг мөнхийн асуулт одоо болтол хариугаа хүлээсээр...

-Зарим хуушуураас мах олддоггүй нь "хоосон чанар мөөн" гэж лам нар хэлдэг

-"Хамгийн сайн хуушуур бол идэж амжаагүй хуушуур" гэж Аристотель хэлсэн байна.

-Манайх ардчилсан орон учраас бүх иргэн өөрийн хуушуурыг хийх, эвлэлдэн нэгдэж хуушуурдах эрхтэй байдаг.

-Хуушуурыг ууж хэрэггүй гэж эмч зөвлөж байна.

-Хуушуурыг “халуунаараа халуун” ба “хөрсөн халуун” гэж хоёр хуваана. Халуунаараа хуушуурыг пээчинд халаасан, тосонд халаасан, халуунаар нь байлгасан, наранд ээсэн, гарын алгаар халаасан, амьсгаагаараа халаасан гэж ангилна.

-Эрдэмтэд хуушуурыг насжилтаар нь уржигдрын шинэ, өчигдрийн шинэ, өнөөдрийнх шиг шинэ гэж ангилжээ.

-Хуушуур хавтгай байдаг нь глобалчлал, технологийн дэвшлийн үрээр дэлхий хавтгай болохыг бэлгэдсэн хэрэг байжээ гэж археологичид хэлж байна.

-Монголчууд 70 сая жилийн өмнө хуушуур хийдэг байсны нэгэн баталгаа бол тиранозавр Батаар юм.

Батаарын яс нь олдсон боловч мах нь олдоогүй билээ.

-Хуушуурын мах маш бага, харин гурил хавьгүй их буй нь хүн ам цөөтэй ч нутаг дэвсгэр том гэсэн санаа ажээ.

-Хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байдаг нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл ажгуу.

-Хуушуураас хордсон тохиолдол байдаг ч түүгээр хүн цохиж, дүрж алсан удаа үгүй тул хүмүүнлэг энэрэнгүй хүнс гэлтэй

-Зарим нутагт морины хүүхэд хөнгөн байхыг бэлгэдэж хуушуураа нимгэлдэг.

-Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг.

-Гэрэлтсэн нимгэн хуушуур нь "ирээдүй гэрэлтэх"-ийг бэлгэдсэн ерөөл агуулна.

-Монголчууд хүндэтгэлтэй юмаа “хуушуур” хэмээн авгайлдаг ба улс орныхоо удирдагчдын нэрийг цээрлэж “Төрийн гурван хуушуур” хэмээн ахайлах нь бий.

-Хятадууд хуушуурын маханд янз бүрийн нарийн ногоо байцаа жууцай хольсоор нарийн хоол болгох бодлоготой, харин оросууд гурилд нь дрож нэмж хөөлгөсөөр байгаад пирожки болгох санаархалтай хэмээн монголчууд сэжиглэдэг. Эдгээр хандлагыг Нарийн хуушуурын бодлого, өргөн хуушуурын бодлого гэнэ.

-Ардын хувьсгал ялахаас өмнө ард түмэнд хуушуур олддоггүй, түүнийг зөвхөн баячууд иддэг байсан хэмээн хувьсгалт түүхнээ бичжээ.

-Ардын засгийн жилүүдэд бүх хуушуурыг нийгэмчилсэн ба хувьдаа хуушууртай байхыг хориглодог байжээ. Харин ардчилсан хувьсгалаар хуушуурыг хувьчилсан төдийгүй, хайруулын тавгийг нь үнэгүй өгсөн байна.

-Ардчилсан хувьсгалын дараагаар “Нээлттэй хуушуурын бодлого”, “гурав дахь хуушуурын бодлого” зарласан байна.

-Монголчууд хуушуурыг тавьж хонох дургүй. Учир нь Чингэс хаан багадаа найман шарга хуушуураа тавьж хоноод хулгайд алдаж байжээ.

-Хуушуурын тухай шилдэг ишлэл олон. “Монголын хуушуурыг 200.000.000-д хүргэх хэрэгтэй” Сталин. “Хуушуурд, хуушуурд, бас дахин хуушуурд” Ленин. “Миний хуушуураас бурхан гуйсан ч бүү хазуул” Модун.

-Хуушуурын тухай олон сайхан дуу ХХ зуунд зохиогджээ. “Миний хуушуурын бараа”, “Арав дахь хуушуураа идье”, “Тэмээн дээрээс хуушуур ойрхон” гэх мэт.

-Монголын зохиолчид хуушуурын тухай олон сайхан бүтээл туурвисны заримаас дурьдвал: “Хоёулаа миний хуушуур”, “Гологдсон хуушуур”, “Алс газар хуушуурдахаар одохуй”, “Улаанбаатарын хуушуураас берлинбургер хүртэл”

-ХХ зууны Монголын яруу найрагчид “Би хаана хуушуурдаа вэ”, “90 хуушуурын дууль”, “Алтан шар хуушуур”, “Шөнийн талд хуушуур үнэртэнэ”, “Боржгоны бор хуушуур”, “Хуушууртайгаа байхад би цатгалан байсаан”, “Пискаревын гуанзнаас олдсон хуушуур”, “Есөн эрдэнийн хуушуур” гэх мэт олон шилдэг бүтээл туурвижээ.

-Хуушуураа магтан дуулсан олон сайхан мөр бадаг ард түмний сэтгэлд хоногшсон юм. Жишээ нь, “Миний монголын хуушуур бусдын нутагт гурилаа гээдэггүй...”, “Зүлгэн дээр гуанзаа бариад, зүгээр л нэг хуушуурдах юмсан”, "Хуушуураа хөргөгчинд муудсан байхыг харлаа, хувьгүй тогооч оо, би”...

-Хуушуурын сэдэвтэй олон арван дууг одоо ч аялсаар байна. Тухайлбал, “Үе үехэн шүлс гоожмоор, үнэн хонгор (шаргал) хуушуур юм аа хө” , “Гурилаа тайл, хуушуур минь”...

-Мөн түлэгдсэн ч гэсэн амт чанараа алддаггүй монгол хуушуурын тухай “хар хархан хуушуур” дуу олон түмэнд машид үнэлэгджээ...

-Монголчууд “Хуушуур гурав хуваагдавч буузны дайтай” хэмээн бахархдаг. Мөн “Аавын бийд гуанз хэсч, агтын бийд хуушуур ид”, “Могойн эрээн гаднаа, хуушуурын эрээн дотроо” хэмээн хэлэлцдэг аж...

-Монгол хуушуурыг махныхаа сиймхийгээр хөх цоорхойтой байдаг тул дэлхий нийт андахгүй.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.120Зочин   • 7 сарын 16. 14 цаг 57 минут

Манайхан одоо хуушуур хийнэ гэж зарих нэг нь ёстой л гурилддаг болсон.Дугаарлаж байж хуушуур аваад идтэл тосонд хайрсан гурил дотор талд нь үзэгдэх төдий махтай. Дургүй хүрээд гүйж явсан нохойд хаяж өгтөл ирж үнэрлэж үзээд гүйгээд явж билээ. Нохой ч тоохгүй хуушуур битгий хийж байгаач зарим нэг мөнгө хайгч нөхдөө.

220.72.196.103Zochin   • 7 сарын 13. 18 цаг 17 минут

Zubhun naadamiin huushuuraar mask tabihiig goo saihanchidiin grupt zubulsun bn le delgerenguig olon ulsiin goo saihan ch wwwwwwwwwwewssss orj uzenuu

176.158.21.29mongol bysgyi   • 7 сарын 13. 16 цаг 29 минут

Naadmiin talbai xeseed tos daasan xuushuur idex ch saixan daa

66.181.161.34Зочин   • 7 сарын 12. 11 цаг 34 минут

Хөөрхөн л авсан байна ш дээ. Зүгээр л сайхан хөнгөн инээд, наргиа байна. Сайхан наадацгаагаарай.

202.21.100.210Бүхнийг ХУУШУУРЫН ТӨЛӨӨ   • 7 сарын 12. 10 цаг 33 минут

"Хуушуурын нууц товчоо мину зээ"-гээр энэ жилийн наадмын нээлтийн урлагийн тоглолтыг 2 дох удаагаа эхлүүллээ...Сумын наадмын дэвжээнд салхин дээрээс ХУУШУУР үнэртэх САЙХАН...Хуушуурын гуанз бараадсан миний харцыг яагаад татаад л байна даа...Гил хар шөнийн зүүдэнд цал буурал үстэй ирэв үү? ХУУШУУР МИНЬ... Бэсрэг наадамд зодоглосон дуучид, хошин шогийнхон БӨХчүүдээс дутахгүй МАХ, шөлтэй, баян тарган харагдаж байгаа нь бахдууштай

202.55.188.34Зочин   • 7 сарын 12. 0 цаг 44 минут

Доо нээрэн элийртэл авч байгаа юм.

95.82.135.163narsar   • 7 сарын 12. 0 цаг 18 минут

hoorhon umaa

90.187.69.197Zochin germanaas   • 7 сарын 11. 19 цаг 38 минут

Mash saikhan bichjee. Ikhed ineelee. Hoshin shogiin medremjtei, busdiig bolon ooriigoo ch shoolj chaddag hun uhaantai baidag. Dakhin oor sedveer bicheerei.

202.179.24.218naadagch   • 7 сарын 11. 14 цаг 13 минут

shal balai yum

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ18 минут 44 секундын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов23 минут 44 секундын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна28 минут 44 секундын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов38 минут 44 секундын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно38 минут 44 секундын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо43 минут 44 секундын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана50 минут 44 секундын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ58 минут 44 секундын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 4 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв1 цаг 11 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ1 цаг 12 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо1 цаг 19 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ1 цаг 19 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил1 цаг 21 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг1 цаг 24 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ1 цаг 29 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ1 цаг 34 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 44 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    1 цаг 49 минутын өмнөУнгахын 7 ашиг тус1 цаг 59 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 4 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ2 цаг 9 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо2 цаг 14 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ2 цаг 19 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ2 цаг 23 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө2 цаг 24 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав2 цаг 29 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна2 цаг 39 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа2 цаг 43 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг2 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.