2019 оны 7-р сарын 11
9 цаг 52 минут

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ: Худалдаа, үйлчилгээний газрын ажиллах хуваарь

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөөний 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан байна.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10-ны өдөр 7.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 11.12.13-ны өдрүүдэд 09.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 14-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.

07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд: 07 дугаар сарын 09-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”, 22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39”, Яармаг “Сансар -34” 06.00 -24.00 цагт ажиллана.

Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09.00 -21.00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд: 2019 оны 07 дугаар сарын 05-наас 13-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09.00-22.00 цаг, Налайх, Амгалан, Энканто, Шилтгээн, 6 буудал, Төв салбар 09.00-22.30, Сонсголон, Яармагийн Оргил салбар 08.00-22.30, Зунжин салбар 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 14-ний өдрөөс энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” ХХК-ний “Дэйли гросерс” /Daily grosers/ сүлжээ дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ний сүлжээ дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр: 07 дугаар сарын 09,10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-ний өдөр 09.00-20.00, 07 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд 11.00-20.00, 07 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд 10.00-22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 07 дугаар сарын 10 -ныг дуустал амрахгүй ажиллаж, 07 дугаар сарын 11–16-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 07 дугаар сарын 1.8–нд 09.00–18.00 цаг хүртэл 07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12-нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай38 минут 44 секундын өмнөАжлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу43 минут 44 секундын өмнөБуйлны үрэвсэл гэж юу вэ48 минут 44 секундын өмнөБаянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов53 минут 44 секундын өмнөЭнэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ58 минут 44 секундын өмнөКПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ1 цаг 4 минутын өмнөМанай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт1 цаг 9 минутын өмнө3 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс1 цаг 14 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд1 цаг 19 минутын өмнөГадаад боксчид буриад хэлийг дэмжлээ1 цаг 24 минутын өмнөНарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ1 цаг 29 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’1 цаг 34 минутын өмнөБяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ1 цаг 36 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй1 цаг 39 минутын өмнөХүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд1 цаг 39 минутын өмнөСургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль1 цаг 44 минутын өмнөС.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ1 цаг 46 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ1 цаг 49 минутын өмнөМетал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв1 цаг 54 минутын өмнөШударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо1 цаг 58 минутын өмнө"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ1 цаг 59 минутын өмнөСанаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас2 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна2 цаг 8 минутын өмнөНаяад жилийн өмнөх трактор2 цаг 9 минутын өмнөОрос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг2 цаг 14 минутын өмнөТомуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ2 цаг 19 минутын өмнөАмьд харилцааг бий болгоцгооё2 цаг 24 минутын өмнөБичлэг: 81 настай, алдартай жүжигчин Жейн Фондаг баривчилжээ2 цаг 28 минутын өмнөОрос, Бельги, Итали, Польшийн баг "Евро-2020"-д оролцох эрхээ халаасаллаа2 цаг 29 минутын өмнөД.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.