2019 оны 7-р сарын 12
10 цаг 45 минут

Хотын Захирагч С.Амарсайхан төрийн өндөрлөгүүдийн хамтаар сурын талбай болон шагайн асарт зочиллоо

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо.

Нээлтийн ёслолын дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн гурван өндөрлөгийн хамт сурын талбай болон шагайн асарт зочилж, наадамчин олонтой мэндчилэв.

Түүнчлэн МҮОНРТ-ийн шууд эфирээр дамжуулан наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Улс орны хөгжлийн зүтгүүр болсон Улаанбаатар хотынхоо нийт иргэд, оршин суугчиддаа Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. Жаргалтайн дэлгэр Монгол оронд минь нар, хур тэгширсэн сайхан зун болж байна. Урин дулааны улиралд их хотын бүтээн байгуулалтын ажил улам эрчимтэй өрнөдөг билээ. Энэ жилийн хувьд Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Сонсголонгийн шинэ гүүр гэх мэт авто зам, гүүрийн томоохон бүтээн байгуулалтууд нийслэлд өрнөж байна. Мөн хотын төвийн төвлөрлийг бууруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх Төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлогын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж буйгаас гадна бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр болон түрээслээд өмчлөх гэх мэт түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх “Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг батлуулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүн төвтэй хот бодлогын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 2019-2020 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болгох зорилт тавин ажиллаж байна. Цаашид хүнийхээ хөгжлийг нэн тэргүүнд тавьсан, орчны аюулгүй байдлыг хангасан, алсын хараатай төлөвлөлт бүхий цогц бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө илүү хичээж ажиллаж болно” хэмээлээ.

Үүний дараа Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

198.16.74.204Зочин   • 2019, 7 сарын 16. 10 цаг 31 минут

Үг яриа, үйл хөдлөл бүх зүйл нь цэгцтэй, журамтай, нүдэнд дулаахан сайхан хүн, ажилд нь амжилт хүсье.

203.91.115.43Зочин   • 2019, 7 сарын 14. 18 цаг 49 минут

Амарсайхаан машинаар явахдаа замын хөдөлгөөн хаалгахаа болио. чи ямар ес, ерөнхийлэгч үү. өмнөх дарга нарын жишгээр л бай да. тэгэхгүй бол чамайг дагаад дарга сэтэртэй болгон удахгүй замын хөдөлгөөн хаалгадаг болох нь.

103.57.95.87Зочин   • 2019, 7 сарын 14. 18 цаг 49 минут

Yneheet Saihsn ene Jul urd q urdiinhaas uvurmugch beltgesen bsan shy

66.181.186.10Зочин   • 2019, 7 сарын 14. 12 цаг 55 минут

Төрийн наадмыг сайн зохион байгуулсан хотын даргад баярлалаа. Сайхан наадаарай. Монгол улс маань хөгжих болтугай.

202.126.89.237Зочин   • 2019, 7 сарын 14. 6 цаг 00 минут

Нэг л их гоё ганган дарга нар Хийх ёстой ажлаа хийчихээд ингэж яваасай Эд нараас хурдан салах юмсан Харахаас ч дургүй хүрдэг боллоо

202.131.235.82зочин   • 2019, 7 сарын 13. 12 цаг 30 минут

сайан наадам боллоо. шинэ аваргатай боллоо. монголчууд өвөг дээдсийн үлдээсэн өвийг сайхан уламжилж үлдээх ёстой. энэ жил хамгийн сайхан нь төрийн өндөрлөг удирдлагууд бүгд сайхан эвтэй хамтдаа байж ард түмэнтэйгээ сайхан наадлаа. сайн цагийн эхлэл байга.

203.91.115.45Зайлцгаа   • 2019, 7 сарын 13. 9 цаг 11 минут

ХОГИЙН ШААРНУУД УДАХГҮЙ ЗАЙЛАХ ЁСТОЙ ДОО. ТЙМ ХОГ СҮГНҮҮД ТОМОРДОГ БОЛСОН ҮЁ ЮМ БХ ДАА. УДАХГҮЙ ТА НАР ЭНХТҮВШИН ГЭЖ ШАР ӨВГӨН ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ УРВАГЧ НОЁД УРВААЧ ГЭЖ ҮНЭН ШҮҮ. АМАРСАЙХАН ГЭЖ ЛУЙВАРЧИН ХОГИЙН АМЬТАН ХҮНИЙ НҮД РҮҮ ЭГЦЭЛЖ ХАРЖ ЧАДДАГГҮЙ ХУЛГАЙЧ ХҮНИЙ 1 НОМЁРЫН ЗАН ДАА

202.9.43.52Зочин   • 2019, 7 сарын 12. 23 цаг 48 минут

Хотын дарга бол огцрох хэрэгтэй

202.126.88.138Зочин   • 2019, 7 сарын 12. 13 цаг 57 минут

Ажлаа мэдэхгүй байж ажилах гээд үхэх нээ зайлаа

202.126.88.138Зочин   • 2019, 7 сарын 12. 13 цаг 50 минут

Тэнэг улайдаггүй уначихаад ичих нүүргүй

Шинэ мэдээ

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...1 сар 25. 12:25Үхань хотод зохиогдох олимпийн эрх олгох боксын тэмцээн цуцлагдлаа1 сар 25. 12:20Цаг үеэсээ ХОЦРОГДОЖ яваагийн 10 шинж1 сар 25. 12:15Өмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ1 сар 25. 12:10Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо1 сар 25. 12:05Турк улсад 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 сар 25. 12:00Леброн Жеймс өрнөд, Яннис Адетокумбо дорнод бүсийг тэргүүллээ1 сар 25. 11:55Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов1 сар 25. 11:50УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 25. 11:45Коронавирусний халдварын улмаас 41 хүн нас баржээ1 сар 25. 11:40Д.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна1 сар 25. 11:40Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 25. 11:35Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргав1 сар 25. 11:30ОУХМ Ц.Намуунцэцэг Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүллээ1 сар 25. 11:25ТОЙМ: Коронавирус, тагнуулынхны дээрэм, Н.Номтойбаяр,казиногийн цуу тарсан долоо хоног1 сар 25. 11:20ДЭМБ коронавирусний дэгдэлтэй холбоотойгоор зөвлөмж өглөө1 сар 25. 11:15Бага дэлхийн аварга гэгддэг "Алтан гран при"-д Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар түрүүллээ1 сар 25. 11:10Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой эхний шүүх хурал дуусжээ1 сар 25. 11:05Ш.Даваадорж: Медалиа зарж тэмцээнд орох зардлаа бүрдүүлэхээр болсон ч одоогоор худалдаж авсан хүн байхгүй байна1 сар 25. 11:00Бээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав1 сар 25. 10:55Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг1 сар 25. 10:50Уханьд шинэ вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх эмнэлгүүд барьж эхэлжээ1 сар 25. 10:45Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа1 сар 25. 10:40Энэ өдрийн зурхай1 сар 25. 10:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 25. 10:30Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.