7-р сарын 15
11 цаг 59 минут

Улаанбаатарт 28-30 градус дулаан байна

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 14-ний 20 цагаас 07 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  18-20 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтэйн уулархаг нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 20-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 

16-17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.201Unen. Ed nar medekhee bgaad   • 7 сарын 15. 21 цаг 22 минут

Zochin

174.210.12.75Tsag uur   • 7 сарын 15. 20 цаг 48 минут

8 sard boroo orch ch magad ugui ch baij magad.

194.230.155.228Зочин   • 7 сарын 15. 19 цаг 33 минут

8 sard tsag agaar ymar baih bol?

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ3 цаг 54 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 6 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 21 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 36 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 51 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 16 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.