2019 оны 7-р сарын 15
12 цаг 04 минут

ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 07 сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд тус алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн, Нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг, осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувиар буурсан, бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26,6 хувиар тус тус өссөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31,1 хувиар буурсан байна.  

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн 8 нь зорчигч хэлбэрээр, 4 нь явган зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүний 28 нь зорчигч, 20 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна.

Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.

Ноцтой осол хэргийн талаар:

2019.07.11-ний өглөө 04:50 цагийн үед БЗД-ийн 22-р хороо Доржийн гудамж, “Шунхлай ШТС”-ын урд замд амины Toyota Prius маркийн автомашины жолооч П /32н/эрэгтэй/ нь явган зорчигч Б /30настай.эмэгтэй/-г мөргөж амь насыг нь хохироосон.

2019.07.11-ний 02 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сум “Баяндөхөм” гэх газар /аймгийн төвөөс урагшаа 20км/ шороон замд амины Hyundai Porter автомашины жолооч А  нь амины Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой  мөргөлдөж, мотоциклийн жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барсан:

 2019.07.11-ний 21.30 цагийн орчим Дорноговь аймаг Айраг сум “64-р зөрлөг” гэх газар /сумын төвөөс урагш 10км/ асфальтан замд амины Toyota Premio автомашины жолооч Н /19н/ эрэгтэй/ нь амины Dayun маркийн улсын дугааргүй Б /23н/эрэгтэй/ жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч С /24настай.эрэгтэй/ нас барсан 

2019.07.11-ний 18.50 цагийн орчим Ховд аймаг Алтай сум “Цагдуултай бураат” гэх газар /сумын төвөөс урагш 60км/ шороон замд амины УАЗ-31512 автомашин онхолдож, жолооч Т /61настай.эрэгтэй/ нас барсан 

            2019.07.12-ны 09.20 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р багийн нутаг “Овоот” гэх газар /Сумын төвөөс урагш 18км-т/ асфальтан замд Toyota Corolla маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч Д /21настай.эмэгтэй/,  Ч /5настай.эрэгтэй/, С /10настай.эмэгтэй/ нарын 3 хүн нас барж, жолооч Э /30настай.эмэгтэй/, зорчигч Э /28настай.эмэгтэй/, Т /26настай.эрэгтэй/ нарын 3 хүн гэмтсэн

2019.07.13-ны 06.03 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гүн цэнгэлэг” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 14км/ шороон замд Toyota Prius маркийн О жолоочтой автомашин нь аяллын майхан мөргөж, майхан дотор байсан О /07сартай.эмэгтэй/, С /06сартай.эмэгтэй/ нарын 2 хүүхэд нас барж, С /3настай.эрэгтэй/, С /11настай, эрэгтэй/, З /21настай,эмэгтэй/,  нарын  3 хүн гэмтсэн

           2019.07.14-ний 12:45 цагийн орчим ЧД-ийн 16-р хороо Хайлаастын гудамж, Согоотын тоот хашааны гадна замд амины Lexus LX470 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Н /1нас 6сартай.эрэгтэй/-г мөргөж амь насыг хохироосон.

           2019.07.14-ний 20.30 цагийн орчим Архангай аймаг Тариат сум “Далай толгой” гэх газар /сумын төвөөс урагш 33км/ асфальтан замд Toyota Axio маркийн автомашин онхолдож, жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барж, зорчигч У /26настай.эрэгтэй/ гэмтсэн

          2019.07.14-ний 17.15 цагийн орчим Хөвсгөл аймаг Алаг эрдэнэ сум “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагш 20км/ асфальтан замд Honda Crossroad автомашины жолооч Х нь, Toyota Prius маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Х /29настай.эмэгтэй/ нас барсан

Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа нь иргэд баяр, ёслолоо согтууруулах ундаагүй сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа мөн цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалттай шууд холбоотой байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархалтай хандаж байлаа.

 

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.245.125Зочин   • 7 сарын 16. 10 цаг 05 минут

Yu we DAIN bolj bgamu haashaa ymbee. AIMAAR YMAA

150.129.141.50Зочин   • 7 сарын 16. 10 цаг 03 минут

АЖИЛ ХИЙДЭГҮЙ БОЛЧИХСОН ШТЭ.. ЗҮГЭЭР Л ТӨРИЙН АЖИЛ ХИЙЖ БГАА НЭРТЭЙ ЦАЛИН АВЧ ЗУГААЛДАГ БОЛСОН.. БАС ТЭР ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ БАГА ХҮҮТЭЙ БДГ НЬ ЦАЛИНГАА АВААД БАНК Д ХИЙЖ ХҮН ТОЛГОЙТОЙ БОЛГОН МАШИН АВААД БАЙГАЛЬ БОХИРЛОХООС ӨӨР ЮУ ХИЙЖ БГАА ЮМ..ТЭГЭЭД ЦАЛИНГИЙН ЗЭЭЛТЭЙ ГЭЭД АЖЛААСАА ГАРДАГҮЙ ИЙМ Л ХООСОН ТОЛГОЙТОЙ,УЛСЫН АЖЛЫГ ХУДЛАА ХИЙДЭГ ИДЭЖ УУЖ ИХ ТАРГАЛСАН ТӨРИЙН АЖИЛТАНГУУДТАЙ БЛСОН ШТЭ

103.229.120.230Зочин   • 7 сарын 15. 22 цаг 16 минут

3 honog amarhad bolno shte zunduu olon honog bolgd sungaad bhr idej uuh ni ch osol gemtel ni ch diildehe blaa 3 honog bhad yu gej iim ih yum boloh yum be hurda tohiruulj yvahgui arai hurdan yvah yum gerlee shiljuulehgui huduu oron nutgiin zamd bol

202.9.45.46М.Болд   • 7 сарын 15. 21 цаг 11 минут

Нийт цагдаагийн албан хаагчид дарга цэрэггүй ар гэр үр хүүхдээ мартан сөхөрч унатлаа ажиллсан зарим нь усан бороонд авто замын хөдөлгөөний зохицуулалт, үер усны аюулаас хүний амь аварч байсныг ямар ч хүн мэднэ тэдний ард өчнөөн жил нөхөр,эхнэргүй юм шиг гэр орноо ядах ядахаараа баярлуулж байдаг ар гэрийхэнд нь талархаад баршгүй бүхнийг цагдаа биш бид ямар хүүхэд биш өөрсдөө үүрэг хариуцлагаа дор дороо биелүүлж байвал ядаж эдний ачаалал хөнгөн байна даа цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд баярлалаа,

202.126.88.65Зочин   • 7 сарын 16. 6 цаг 36 минут

Тэр унэн. Тэгсэн мортлоо юм л бол цагдааг элдвээр хэлдгээ болиххэрэгтэй. Цагдаа байхгуй болямар байх бол гээд уз. Цагдаа, онцгой, тургэн тусламжийнхандаа талархаж байна. Хунд хучир албыг бага цалинтай ч элдэв юм хэлэлгуй хашиж буй улсукд шуу.

202.9.43.184Зочин   • 7 сарын 15. 21 цаг 05 минут

наадамын амралтын өдрийг 3 болгох хэрэгтэй дээ, олон хоног амрах тусам л олон хоногоор архи ууцгааж бна

212.198.49.20Зочин   • 7 сарын 15. 18 цаг 00 минут

unexeer aimshigtai yumaa alcool uugaagui geed magtax ni xolgui bainaa eruul murtluu mashin barix chadvargui aluurchid maash oloon baina!!!!!!!

66.181.161.121Зочин   • 7 сарын 15. 17 цаг 14 минут

Замын болон нийт хэдэн цагдаа нар чадлаараа л зүтгэсээн хө ядарч унатлаа л та биднийг хамгаалж өөрсдөө ч гэртээ хариагүй ажлаа хийсэн байх, харин шинэ жолооч шинэ болон хуучин машины жилийн өсөлт, он хуучирсан машины бүрэн бүтэн байдал техникийн нөхцөл, гар утас архины хэрэглээ өөр юу байдаг юм тэдгээртэй нь харьцуулж тооцох хэрэгтэй, машин болон жолоочийн тоо өмнөх оноос өссөн л байгаа тэгэхээр гарсан аваар нь өсч л таараа

202.179.24.125Зочин   • 7 сарын 15. 17 цаг 04 минут

Цагдаагийнхан муу ажилласан байна. Бууруулж чадаагүй өсгөжээ. Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн тэр чигээрээ огцорвол таарна.

66.181.161.36T   • 7 сарын 15. 13 цаг 08 минут

Avaar hiisen hurd hetruulsen arhi uusan jolooch nartai mash hatuu hariutslaga tootsooch huuli batluulad mash hatuu arga hemjee avdag bolooch hunii aminaas unei zuil bhgui shuu teevriin tsagdaagiihaan

150.129.143.212Зочин   • 7 сарын 15. 12 цаг 32 минут

Аваар хийсэн эрэгтэй жолооч байна уу !!!! Бүгд эмэгтэйчүүд үү !!! Тэгвэл би бууж өгөөд машинаа зарья даа ! Нийтийн тээвэр таксинаар л явж байя !!! Такси их хэцүү дуртай үнээ хэлнэ .хамаг мөнгө хамаад авчихдаг юм . Улсын такси байдаг ч болоо сой . Тасалбар өгдөг бол сайхан аа .

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 28 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ6 цаг 38 минутын өмнөКанберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана6 цаг 48 минутын өмнөШоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ6 цаг 53 минутын өмнө“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна6 цаг 58 минутын өмнөКДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал7 цаг 3 минутын өмнөЖаахан охин дээрэмчнийг талхаар айлгав7 цаг 8 минутын өмнөДиснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд7 цаг 13 минутын өмнө“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ7 цаг 18 минутын өмнөЕвропын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ7 цаг 23 минутын өмнөТаныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ7 цаг 28 минутын өмнө“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна7 цаг 29 минутын өмнө180 настай гуталчин "Мухашта Мураси"7 цаг 33 минутын өмнөБНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ7 цаг 38 минутын өмнөЭмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл7 цаг 43 минутын өмнөҮл мартагдах уулзалтууд7 цаг 48 минутын өмнө"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа7 цаг 51 минутын өмнөУкраин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно7 цаг 53 минутын өмнөМөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий7 цаг 58 минутын өмнөГэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд8 цаг 3 минутын өмнөНэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч8 цаг 8 минутын өмнөInstagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй8 цаг 13 минутын өмнөБНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа8 цаг 18 минутын өмнөАваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ8 цаг 23 минутын өмнөУзбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна8 цаг 28 минутын өмнөИраны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа8 цаг 33 минутын өмнөҮндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно8 цаг 38 минутын өмнө“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ8 цаг 43 минутын өмнөҮсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд8 цаг 43 минутын өмнөТагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ8 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.