7-р сарын 16
8 цаг 40 минут

Наадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ

Өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ.

Их Хурлын эрхэм гишүүдийн  зуны дэлгэр цагаар малгайн тоос сэргээнгээ тойрогтоо “тормолзох” төлөвлөгөө энэ зуны хувьд ээлжит бус чуулганаар хазаарлуулав бололтой.   Ээлжит бус чуулганыг ирэх есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.  Харин өнөөдрөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлнэ. Хаврын ээлжит чуулган өндөрлөснөөс хойш Төрийн байнгын хороо нэлээд ажил амжуулсан байх учиртай.  Наад зах нь зарчмын зөрүүтэй 100 гаруй санал бий. Эдгээрийг хэрхэх асуудлаа цэгцэлж  нэгтгэсэн байх. Хоёр дугаар хэлэлцүүлгийн дараа  шууд гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, бүх ард түмний санал асуулга хийх үү гэдгээ шийднэ.

Парламентад суудалтай АН-ынхны хувьд  хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бүлэггүй  сөрөг хүчний дуу “оготнын дуу тэнгэрт хүрэхгүй” гэдэгтэй утга ойролцоо очно.  

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд  энэ сарын 2-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн албан бичигтээ  “Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга” гэсэн нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг дэмжсэн илэрхийлэл байв.

Төрийн тэргүүн  Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ мөн  “Наадмын дараагаас 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо” гээд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя” хэмээн уриалсан.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож саналаа тусгайлан гаргана гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

Өнгөрөгч наадмын өдрүүдэд төрийн гурван өндөрлөг Хүй долоонхудагт уулзалдаж мөн “Эцэг” хуулийн асуудлаар ярилцсан гэх мэдээлэл байна. Тэд энэ үеэрээ нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ бүхнээс харвал сүүлийн 20 гаруй жил,  дөрвөн ч парламентын үед  ажлын хэсэг хүртэл байгуулах хүртлээ яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодит биеллээ олж, товчхондоо галт тэрэг хөдлөөд байна.  

Харин парламентын сөрөг хүчнийхний хувьд  байр сууриа өөрчлөх эсэх нь тодорхойгүй ч нэгэнт Ерөнхийлөгч дэмжиж байгаа нөхцөлд тэд  тойргийн гадна удаан торолзохгүй байлгүй дээ.

Уг нь энэ бол улс төрийн хувьд тун хариуцлагатай эгзэгтэй үе. Улс орныг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдэг шиг  ийм  түүхэн цаг үед сөрөг хүчний үүрэг роль бага биш баймаар. Эргэн сануулахад  УИХ-ын гишүүн Д.Дүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийнхний өргөн барьсан төсөлд  Үндсэн хуулийн 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулаад байгаа билээ.

Өнөөдөр Засгийн газар хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар байр сууриа албан ёсоор илэрхийлнэ  гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Засгийн газрын гишүүдийн  Ерөнхий сайдаас бусад  нь УИХ-ын давхар дээлтэй гишүүд байгаа болохоор  Засгийн газрын санал дүгнэлт бараг тодорхой байх болов уу.  

М.Нэргүй

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.30ODOO SHAA   • 7 сарын 17. 0 цаг 13 минут

HIPOTEKIIG 5% BOLGO GEJ UNDSEN HUULI SHAA

202.179.27.30wow   • 7 сарын 17. 0 цаг 11 минут

very nice ass

79.98.213.82МАН   • 7 сарын 16. 20 цаг 50 минут

Үнсье чамдаа хайртай... МАН-даа хайртай шүү

178.85.140.24Зочин   • 7 сарын 16. 18 цаг 14 минут

Iim.hulgaichaar.huilaa.oorchiluuleh.yum.gej.uu..Iim.boltl.oo.doshoo.oroh.gejdee.buudlaa.og.Ard.tumniih.

178.85.140.24Зочин   • 7 сарын 16. 17 цаг 23 минут

CHinges.zochid.buudlaa.buzaan.avii.gesen.huul.oruulchih.tegvel.arai.l.baigaa.onoh.baiha.

59.153.112.71Иргэн   • 7 сарын 16. 14 цаг 34 минут

ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ХҮМҮҮС ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ХҮНИЙ НИЙГМИЙН АМЬДРАЛД ХАМААГҮЙ ОРОЛЦОХГҮЙ БАЙВАЛ ЗҮГЭЭРСЭН

202.55.191.194ЗОЧИН   • 7 сарын 16. 11 цаг 17 минут

АН зөрүүд хүүхэд шиг хушуугаа унжуулж явахаар нэг ч гэсэн хэрэгтэй санал оруулаасай. Галт тэрэг хөдөлчихөөд байна. Та нартай наргүй явах л болно.

202.131.249.202Зочин   • 7 сарын 16. 11 цаг 05 минут

vndsen xuulid gar xvrwel alna shvv vxernvvd ee,

122.201.23.158Монгол хүн   • 7 сарын 16. 9 цаг 48 минут

Монголчууд бид арчаагүй байгаа учраас эрх зүйн чадамжгүй, 60 тэрбум, ЖДҮ-гийн хулгайч луйварчин нараар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах гэж байна. Иймд сэтгэл зүрхээрээ нэгдэж эдгээр хулгайч, луйварчдаар Үндсэн хуулиндаа гар хүргэхгүй байх талаар тэмцэх хэрэгтэй.

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цаг 9 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 21 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 37 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 51 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 6 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 32 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.