2019 оны 7-р сарын 16
11 цаг 05 минут

Д.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй

Баяр наадмын өдрүүд өнгөрсөнтэй холбогдуулан хоолны хордлогын талаар ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Баярын өдрүүдэд хоолны хордлогын талаар дуудлага мэдээлэл их ирэв үү?

-Эрүүл мэндийн байгууллага Үндэсний их баяр наадмын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Хоолны хордлогын талаар ноцтой дуудлага мэдээлэл одоогоор ирээгүй. Хүмүүс харьцангуй зөв хооллож сурч, жил ирэх тусам энэ төрлийн дуудлага мэдээлэл багасаж байна.

-Хоолны хордлого гэж юу болохыг тайлбарлаж өгөхгүй юү?

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн санаатай болон санамсаргүй байдлаар бохирдох, ялангуяа хүнс дамжин бохирдох нь хоолны хордлого үүсэх нэг шалтгаан болдог. Хүнс бохирддог шалтгаануудад нэгдүгээрт, өвчтэй мал, амьтан, загас, тахиа шувуу (өвчтэй, өвчин үүсгэгч тээгч)-ны мах, сүү, өндөг, мөн ариун цэврийн шаардлага хангаагүй ус.

Хоёрдугаарт, хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилсөн өвчтөн, эсвэл халдвар авсан ажилтан, өөрөө өвдөхгүй мөртлөө өвчин үүсгэгчийг биедээ тээж явдаг эрүүл нян тээгчид хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах, хүнстэй харьцах хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож, улмаар хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг.

Гуравдугаарт, хүнс хоолны газар нь эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй байх, хүнс хоолыг бэлтгэх, хадгалах, борлуулах технологи ажиллагаа алдагдсанаас хүнс бохирдож, хоолны хордлого үүснэ.

-Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. 

Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.

-Хоолны хордлого авсан үед хэрхэн эмчлэх вэ?

-Ямар хордлогоос нь шалтгаалж янз бурийн эмчилгээ хийдэг. Аль ч хордлогын үед эхлээд ходоодоо угаах хэрэгтэй. Хордлого авснаа мэдсэнээс хойш хэдий хурдан хугацаанд ходоодоо угаана төдий чинээ эмчилгээний үр дүн сайжирна. Ходоод угаах хэд хэдэн арга байдаг. Шингэн ихээр ууж бөөлжих, хаймсуурын тусламжтай ходоод угаах гэх мэт. Гэхдээ эдгээр аргууд элэгний хатууралтай хүнд аюултай. Учир нь албаар бөөлжүүлэх үед хэвлийн хөндийн даралт ихсэж түүнээс болоод цус алдаж магадгүй.

Хаймсуураар ходоод угаахад улаан хоолойн тэлэгдсэн судас гэмтэх, ходоодны шарх мэдрэх гэх мэт хүндрэл гарч болзошгүй. Хэрвээ ходоодны шархтай, элэгний хатууралтай, улаан хоолойн судас өргөссөн хүмүүс хордлого авсан бол ходоод угаах өөр арга хэрэглэх хэрэгтэй. Их хэмжээний шингэн зүйл уух нь хордлогын үед авах энгийн арга. Хэрэв химийн бодисын хордлого авсан бол уг бодисын эерэг эм, бэлдмэл хэрэглэдэг.

Гэхдээ үүнийг эмнэлгийн нөхцөлд хийдэг ба гэртээ хамаагүй дур мэдэн хэрэглэх хэрэггүй. Хоолны хордлого авсан бол шингэн зүйл ихээр ууж, ходоодоо угаах хэрэгтэй. Ходоодны салстыг хамгаалах, нянгийн эсрэг эмчилгээ хийдэг. Давстай ус уух нь нянгийн эсрэг хийх хамгийн энгийн эмчилгээ. Давс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир жамц болон энэтхэг хүрэн давсыг усанд уусгаж болон шууд долоож хэрэглэж болно.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүнд: 

  1. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.
  2. Хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой.  Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.
  3. Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байх.
  4. Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дагаарай. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.
  5. Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.
  6. Түүхий  болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзыг” болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх гэх мэт. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.
  7. Хоолыг шавж, мэрэгч гэх мэт амьтдаас хол байлгах.
  8. 3өвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалсан бүтээгдэхүүн идэж болохгүй.

-Хордлогын үед авах анхны тусламж юу вэ?

-Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах нь зүйтэй. Хэрэв хордсоноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын хоёр хувь уусмалыг 1.5 литрийг тус бүрт нь цайны халбага хүнсний сода хийсэн 5-6 стакан ус уугаад бөөлжих хэрэгтэй.

Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг. Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд дөрвөн шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй. Хоолны хордлогын үед өвдсөнөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Эх сурвалж:
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 25 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ6 цаг 35 минутын өмнөКанберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана6 цаг 45 минутын өмнөШоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ6 цаг 50 минутын өмнө“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна6 цаг 55 минутын өмнөКДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал7 цагийн өмнөЖаахан охин дээрэмчнийг талхаар айлгав7 цаг 5 минутын өмнөДиснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд7 цаг 10 минутын өмнө“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ7 цаг 15 минутын өмнөЕвропын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ7 цаг 20 минутын өмнөТаныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ7 цаг 25 минутын өмнө“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна7 цаг 25 минутын өмнө180 настай гуталчин "Мухашта Мураси"7 цаг 30 минутын өмнөБНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ7 цаг 35 минутын өмнөЭмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл7 цаг 40 минутын өмнөҮл мартагдах уулзалтууд7 цаг 45 минутын өмнө"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа7 цаг 48 минутын өмнөУкраин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно7 цаг 50 минутын өмнөМөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий7 цаг 55 минутын өмнөГэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд8 цагийн өмнөНэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч8 цаг 5 минутын өмнөInstagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй8 цаг 10 минутын өмнөБНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа8 цаг 15 минутын өмнөАваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ8 цаг 20 минутын өмнөУзбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна8 цаг 25 минутын өмнөИраны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа8 цаг 30 минутын өмнөҮндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно8 цаг 35 минутын өмнө“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ8 цаг 40 минутын өмнөҮсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд8 цаг 40 минутын өмнөТагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ8 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.