7-р сарын 16
12 цаг 36 минут

ОБЕГ: Баяр наадмын өдрүүдээр 15 иргэн голын усанд осолдож, амь насаа алдсан

Онцгой байдлын ерөнхий газраас баяр наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмын амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллага 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 5272 алба хаагч /давхардсан тоогоор/ аюулт үзэгдэл ослын 34, обьектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн 7 нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б. Дуламсүрэн: Баяр наадмын өдрүүдээр 15 иргэн голын усанд осолдож, амь насаа алдсан

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж, голын усны түвшин эрс нэмэгдсэн. Энэ үед амралт, аялал зугаалгаар явж байсан иргэд анхаарал болгоомжоо алдсаны улмаас 15 иргэн голын усанд осолдож, амь насаа алдсан байна. Үүний 12  нь насанд хүрсэн иргэн, 3 нь бага насны хүүхэд байжээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлж байгаа урьдчилсан мэдээгээр 7, 8 сард хэт халалтын улмаас түр зуурын усархаг аадар бороо орох магадлалтай байна. Тиймээс ОБЕГ-аас усны ослоор амь насаа алдахгүйн тулд сонор сэрэмжтэй байх, ялангуяа усархаг аадар бороотой байгаа энэ үед голын усны түвшин үерийн хэмжээг давж үерлэж байгаа учир голын эргийн дагуу суурьшиж байгаа иргэд, малчид, тариаланчид, ААН байгууллагынхан гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ойртохгүй байхыг анхааруулж байна.

ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц. Нямбаяр: Хэт хуурайшилтаас шалтгаалж 7 удаагийн ой хээрийн түймэр гарсан

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар  хүчтэй аадар бороо орсон боловч Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд хэт хуурайшилттай цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж 7 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4, Мандал суманд 1, Алтанбулаг суманд 1, нийтдээ 6 ойн түймэр дээр ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна.

Эдгээр газруудад хур тунадас орохгүй, хуурайшилт ихтэй байгаа учраас гал түймэр унтраах ажиллагаа энэ сарын 11-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Атай голын тэнгэр гэдэг газар гарсан түймэр дээр Үндэсний аврах бригадаас нэмэлт хүч илгээхээр ажиллаж байна. Дээрх 6 түймэр дээр ОБЕГ-ын 101 алба хаагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн ОБГ-ын 20 алба хаагч ажиллаж байна.

Тиймээс иргэддээ үер усны аюулаас сэрэмжлүүлэхийн зэрэгцээ ногоон бүс буюу Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг бүхий ойн сав газруудад амарч, аялж байгаа иргэд маань ил задгай гал гаргахгүй байх, ой хээрийн түймэр гарч болзошгүй шалтгаануудыг гаргахгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг. говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.

Борооны өмнө зарим газраарсалхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.

 
 П.Энххүслэн
 
 
8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

212.198.49.20Зочин   • 7 сарын 16. 21 цаг 42 минут

aimaar baina shuu

99.241.52.203asdfasdf   • 7 сарын 16. 21 цаг 26 минут

Dain bolj baigaa Afganistan, Syrid iim uheen, alaan bolohgui baigaa shuu. Enh cagt mongolchuud uursdigoo avaar osol, arhi tamhi, eldvin cag busiin umaar l ustgaj baina daa. Yaana daa yaana ene uls, ene humuus. Denduu muuhai heneggui, gaigui biz, yaaval gej, gesen uher mongol yumaa boliod jaahan ch gesen irgenshij amdraachee umbuunuudee.

94.134.88.57Зочин   • 7 сарын 16. 18 цаг 17 минут

huvi hun ööröö anhaaral bolgoomjtoi usand seleh,gol gatlah ,mön amralt zugaalgaar jvahdaa sogtuurlah undaag tohiruulaj hergelmeer bna....

202.131.245.34Зочин   • 7 сарын 16. 16 цаг 57 минут

Усанд сэлж Чадахгүй байж усанд гүйж ордогоо болиочээ яахлээрээ ийм тэнэг байдаг юм бэ

103.229.121.248Зочин   • 7 сарын 16. 16 цаг 47 минут

ууж идэхээ л болчих л доо.

103.9.90.53Ялаа биш дээ.   • 7 сарын 16. 16 цаг 24 минут

Дарга ямар хамаа бн аа ус руу өөрөө явж ороод үхсэн хүнд.. Дэнгийн эрвээхэй л ингэдэг үхэж байдаг.

202.72.244.219ХХХ   • 7 сарын 16. 15 цаг 12 минут

Даргад нь хариуцлага тооцох хэрэгтэй

64.119.25.102k   • 7 сарын 16. 13 цаг 30 минут

araichdee

Шинэ мэдээ

Улсын аварга Э.Оюунболд өөрийг нь хэлмэгдүүлж, гүтгэсэн гэж гомдол гаргажээ9 цаг 59 минутын өмнөӨндөр амжилтад хүрсэн хүмүүс өдрийн цайгаа яаж өнгөрөөдөг вэ8 сар 18. 14:15Маргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана8 сар 18. 14:00Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна8 сар 18. 13:50Форрест Гамп Вьетнамын дайчдын дайны эсрэг цуглаан дээр юу гэж хэлсэн бэ?8 сар 18. 13:40Орон нутгийн тийзийн үнийг хямдруулна8 сар 18. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил8 сар 18. 13:20Катриона Грэй Монголд ирнэ8 сар 18. 13:10Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж байна8 сар 18. 13:00Индонезийн живж буй нийслэлийг нүүлгэн шилжүүлнэ8 сар 18. 12:45Энхтайваны гүүрний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг өнөөдөр хаана8 сар 18. 12:26Ирэх долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдана8 сар 18. 12:00Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой8 сар 18. 11:45Оюутан цэргүүд тангараг өргөлөө8 сар 18. 11:30Өнөөдрийн зурхай8 сар 18. 11:15Цаг агаарын мэдээ8 сар 18. 11:00Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.