2019 оны 7-р сарын 16
15 цаг 36 минут

Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон юм. 

Ийнхүү Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчөөгүй байна гэжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй гэжээ. 

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. 

Г.Тулга

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.72Зочин   • 7 сарын 17. 18 цаг 22 минут

Нчхро

150.129.140.72Зочин   • 7 сарын 17. 18 цаг 22 минут

АМЬ ТАВИХЫН" ӨМНӨХ С.БАЯРЫН СҮҮЛИЙН ХАШГИРААН‼ЭНЭ ЭТГЭЭД БОЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛД ХАМГИЙН АШИГГҮЙГЭЭР ХИЙЖ, БҮХ МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛСАН УВАЙГҮЙ АМЬТАН‼. СУДАЛГААГААР НЭГЭНТ ТОГТООГДСОН ҮР ДҮНГ БАТАЛГААЖУУЛЖ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН ШАЛГАЛТААР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНҮҮД МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХОХИРООСОН ГЭЖ АЛБАН ЁСООР ДҮГНЭСЭН.ТЭГЭХЭЭР ХАМГИЙН САЙХНААР БОДОХОД С.БАЯР ТЭРГҮҮТЭЙ ЭТГЭЭДҮҮД МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХАРАНХУЙ МУНХАГААСАА БОЛЖ АЛДААТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН.ЭСВЭЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВЧ ГАДНЫХАНД АШИГТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН‼ЭНЭ 2-ООС ӨӨР ГАРЦГҮЙ!?!?!!!)

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 30 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ6 цаг 40 минутын өмнөКанберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана6 цаг 50 минутын өмнөШоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ6 цаг 55 минутын өмнө“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна7 цагийн өмнөКДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал7 цаг 5 минутын өмнөЖаахан охин дээрэмчнийг талхаар айлгав7 цаг 10 минутын өмнөДиснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд7 цаг 15 минутын өмнө“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ7 цаг 20 минутын өмнөЕвропын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ7 цаг 25 минутын өмнөТаныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ7 цаг 30 минутын өмнө“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна7 цаг 30 минутын өмнө180 настай гуталчин "Мухашта Мураси"7 цаг 35 минутын өмнөБНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ7 цаг 40 минутын өмнөЭмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл7 цаг 45 минутын өмнөҮл мартагдах уулзалтууд7 цаг 50 минутын өмнө"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа7 цаг 53 минутын өмнөУкраин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно7 цаг 55 минутын өмнөМөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий8 цагийн өмнөГэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд8 цаг 5 минутын өмнөНэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч8 цаг 10 минутын өмнөInstagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй8 цаг 15 минутын өмнөБНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа8 цаг 20 минутын өмнөАваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ8 цаг 25 минутын өмнөУзбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна8 цаг 30 минутын өмнөИраны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа8 цаг 35 минутын өмнөҮндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно8 цаг 40 минутын өмнө“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ8 цаг 44 минутын өмнөҮсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд8 цаг 45 минутын өмнөТагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ8 цаг 50 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.