Үндэсний их баярын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад ирүүлсэн албан бичигтээ “Хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт биечлэн оролцож саналаа тусгайлан гаргана” гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр /2019.07.16/ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа УИХ-д өргөн барилаа.
Үүнтэй зэрэгцэн Эцэг хуулийн хэлэлцүүлэгт эргэлзээтэй гэмээр нөхцөл байдал үүсч байна. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл. Яагаад гэхээр хөндөгдөөгүй заалтууд дээр зарим асуудлаар өргөн барьж” байгаа учраас төсөл гэж үзэж байгаагаа ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нарын гишүүд илэрхийлсэн байна билээ.
Ингэснээр одоо байгаа үндсэн төслөөс гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөр нэг төслийг зэрэгцүүлээд хэлэлцэх нөхцөл байдал үүсч байгаа юм. Ингэх нь журмын хуулиараа нээлттэй.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд хэд хэдэн онцгой гэмээр заалт бий. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, тэдгээрийн 54-ийг сонгож, үлдсэн 54-ийг нь намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгоно гэхчлэн. Түүнчлэн бүх шатны сонгуулийн хугацааг 5 жил болгож нэмэгдүүлэх, улс төрийн намын босгыг өндөрсгөж 10 мянган гишүүнчлэлтэйгээр бүртгэх, дүүргийг хотын зэрэглэлтэй болгох гэхчлэн соргог гэмээр саналууд тусаад байгаа.
Харин энэ бүх саналыг УИХ хэрхэн хүлээж авахыг одоогоор хэлэхэд эрт. Гэхдээ зарим нэг гишүүдийн илэрхийлж байгаа байр сууринаас хандахад гишүүдийн тоог 108 болгохыг дэмжих хандлага түлхүү байна.
Энэ 108 гэдэг тоо хаанаас гарч ирэв гэдэг нь сонирхолтой. Зүгээр тааз ширтэж байгаад аль эсвэл билэгдлийг бодож 108 гэдэг тоог сонгоогүй гэдэг нь тодорхой. Тэгэхээр үүний ард заавал нэг судалгаа, тооцоо, учир шалтгаан байж таарна. Тэр бүхнийг нь судалж мэдээгүй байж 108 гэдэг тоог зөвтгөх буруутгах үндэслэл одоогоор байхгүй.
1992 оны Үндсэн хуулийг баталж байх үеэс Монголын хүн ам нэг сая гаруйгаар өссөн нь үнэн, тэр хэмжээгээр төлөөллийн эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй, Монголын хууль ёсыг сахин хамгаалахаасаа илүүтэй хууль захиалж, лобби хийж зорилгодоо хүрч болдог, одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар 39 гишүүн нь хуралдаа суугаад 20 гишүүн хууль баталдаг, тэр хэмжээгээр хуулийн чанар чансаа суларсан зэрэг нь хараа барааны газарт байгаа бодит үнэн. Гэхдээ энэ бүхний буруутан нь 76 гэдэг тоондоо байгаа эсэхийг судлаачид хэлнэ биз.
Харин иргэдийн хувьд ихэнх нь энэ 108 гэдэг тоонд таатай хандахгүй байх. 76 "тэнэг"-ээ 108 болгож нэмэгдүүлэх нь гээд гудамжинд яриад л явж байна лээ. Түүнчлэн монголчуудын 108 гэдэг билэгдлийн тооны учир утгыг алдагдуулах нь гэж уурсаж байгаа нэгэнтэй ч таарлаа. Амьдрал дээр, гудамж талбайд иймэрхүү санаа бодол хөвөрч байна.
Гэхдээ үүний нөгөө талд энэ 108 гэдэг тоо хэсэг хүнийг баярлуулж байгаа гэдэг нь маргаангүй.
2012 оны сонгуулийг монголчууд холимог системээр явуулж байсан. Тухайлбал, намын жагсаалтаар хэсэг нөхөд парламентад орж ирж байв. Тойроггүй, сонгогчгүй “том толгой”-той хэсэг гишүүд төлөөллийн байгууллагад зөвхөн намын даалгавар биелүүлэх л үүрэг даалгавартай суусан байх. Намын жагсаалтаар хүсээгүй хүмүүс УИХ-д суусан гэх гомдлыг иргэд ихээр гаргаж байсныг мэдэх юм.
Бүх сонгуулийн хугацааг 5 жил болгох заалт олон нийтийн чихийг сортойлгож байж таарна. Өмнөх нийгмийн үед Монгол Улс нийгэм, эдийн засгаа тав таван жилээр тооцож төлөвлөдөг байлаа. Өдгөө ч гэсэн БНХАУ, Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд эдийн засгаа 5 жилээр төлөвлөж байгаа. Эндээс харвал таван жил гэдэг хамгийн боломжит цикл байж мэдэх юм. Өөрсдийнхөө өнөөдрийн дүр төрхийг харахад сонгуулиас сонгуулийн хооронд л амьдарч байна. Дөрвөн жил тутам алт шиг сайхан амлалт сонсоод тэгээд тэр нь хэрэгждэггүй, цаасан дээр үлддэг. Сонгуулиар гарч ирээд эхний жилийг томилгоо ярьсаар бардаг, сүүлийн жил нь сонгуульд бэлдээд өнгөрдөг. Дунд нь хавчуулагдсан хоёр жилд олигтой бүтээн байгуулалт, амлалтын аль аль нь амсуулах төдий байсаар замхардаг, ийм л дүр зурагтай байгаа.
Дөрвөн жилийг дөмөгхөн “үлгэр” ярьж, мөрөөдөлд умбуулж байгаад дуусгасан ч болох л хугацаа. Амлалтаас илүү арай бодит бүтээн байгуулалтыг эрхэмлье гэвэл энэ таван жил гэсэн хугацааг иргэд харин дэмжих байх.
Ерөнхийлөгчийн санал болгож буй зөвхөн хоёр заалт дээр иргэдийн хэрхэн хандаж байгааг өнгөц төдий тоймлоход нэг иймэрхүү зураглал гармаар юм шиг байна билээ.
Ерөнхийлөгчийн санал мэдээж хэрэг тодорхой судалгаа, дүгнэлт дээр тулгуурлаж гарсан байж таарна. Тиймээс заалт бүрийг яаран сандран шүүж тунгаах гэсэнгүй. Хууль тогтоогчид ч авах гээхийн ухаанаар хандах нь лавтай.
М.Нэргүй
28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Их хуралд мэдлэгтэй сэтгэлтэй хүн сонгохгүй бол том том төслийг эцсийн дүндээ их хурал баталж байгаа.одоо бол төслийг хэн нэгэн баяр Сайханбилэг муу хийгээд ирэхэд мэдлэггүй сэтгэлгүй 20-30 гишүүдэд намын дарга нь нэгдсэн бодлого гэсэн өөрийн хүслийг шахаж батлуулж байна.эцэсдээ ИХ хариуцлага хүлээдэггүй.Иймээс эрхбиш тоог нэмбэл дээр байж магадгүй.
108 гэсэн тоог шизофрени Фортуна анх гаргасан. Жонхуурсан муу Мафийн толгойлогчид ХУЦ гээд хэлээдхээч.
ЮУ ГЭНЭЭ НАМЫН ЖАГСААЛТААР 54 ХУЛГАЙЧ , АРД ТҮМЭН 54 ХУЛГАЙЧ СОНГОНО ГЭНЭ ҮҮ , ЁСТОЙ ХӨХ ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ , 2020 ОНД ЭНЭ 76 ХУЛГАЙЧДЫГ ХЭН Ч СОНГОХГҮЙГ МЭДЭЭД ОДОО НАМ ХЭМЭЭХ ЛУЙВРЫН БҮЛЭГЛЭЛДЭЭ НУУГДАХ НЬ ДЭЭ, БОЛИО БОЛЬ , ОДОО БАЙГАА 76 ИДЭЖ ХАНДАГГҮЙ МАНГАСУУДАА / ждү / ЯАДАА ГЭЖ БАЙХАД ЮУН 32 ХОДООД НЭМЖ ТЭЖЭЭХ ВЭ
Авилгач офшортоноо дийлэхгуй байж ард тумний татварын менгеер гишуун нэртэй хумуусийг нэмэхгуй байх нь зев тэтгэвэр тэтгэмжээ нэмж чадахгуй юмны унэ ендер ер нь монгол ендер ертегтэй хот болоод байгаа цалин хэд билээ татвар нь хэд билээ
АРД ТҮМНИЙХЭЭ ГАР ДЭЭР ТАВАН ТӨГ ТАВИХ ГЭЖ ТАТАГ ЯТАВ ГЭДЭГ 76 г ЯАЯ ГЭЖ БАЙХАД ЮУН 108 БЭ
Харр
АМЬ ТАВИХЫН" ӨМНӨХ С.БАЯРЫН СҮҮЛИЙН ХАШГИРААН‼ЭНЭ ЭТГЭЭД БОЛ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛД ХАМГИЙН АШИГГҮЙГЭЭР ХИЙЖ, БҮХ МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙГ ХУЛГАЙЛСАН УВАЙГҮЙ АМЬТАН‼. СУДАЛГААГААР НЭГЭНТ ТОГТООГДСОН ҮР ДҮНГ БАТАЛГААЖУУЛЖ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН ШАЛГАЛТААР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНҮҮД МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХОХИРООСОН ГЭЖ АЛБАН ЁСООР ДҮГНЭСЭН.ТЭГЭХЭЭР ХАМГИЙН САЙХНААР БОДОХОД С.БАЯР ТЭРГҮҮТЭЙ ЭТГЭЭДҮҮД МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХАРАНХУЙ МУНХАГААСАА БОЛЖ АЛДААТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН.ЭСВЭЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВЧ ГАДНЫХАНД АШИГТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН‼ЭНЭ 2-ООС ӨӨР ГАРЦГҮЙ!?!?!!!)
баттулгын өргөн барисан төсөл гэгчийг сайн уншиж үзлээ.энэ бол төсөл биш төрийн бүх эрх мэдлийг ганцхан надад өг гэсэн тулган шаардах бичиг байна лээ.хэрэв энэ заалтууд нь (39/4 19/3 63/2 48/1)хэрэв энэ заалт нь орвол монголд МАН АН гэсэн хоёр намтай баттулга гэдэг хязгааргүй эрхтэй хаантай улс болох гээд байна.сайн уншаад үзээрэй.арай дэнднээ.
УЧИР МЭДЭХ ХҮМҮҮС ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛНЭ .... ХАРИН ЮУ Ч МЭДЭХГҮЙ, УНШИЖ СУДЛААГҮЙ, ОЙВОРГОН НЭГЭН БОЛ ЭСЭРГҮҮЦЭХ Л БАЙХ
ЧИ ХУЦАА
Намаас УИХ д нэр дэвшихийг эсэргүүцэж байна Энэ бол луйвар дээрэмтэй адил зүйл юм Мөн 108 ч хэрэггүй 76 нь туслах зөвлөхтөөгөй Төрийн ордонд багтахгүй төсөв зардал нь дийлдэхгүй байхад тийм зүйл битгий ярьж донгосцгоо Эдгээр бол Зи Энхболдын санаа биз дээ Эднээрийн оронд УИХыг 2 танхимтай бага хурал АИХ гэсэн хуучин танхимаар явах нь төр ард түмэнд хэрэгтэй 5 жил гэдэг бол зөв хувилбар түүнийг дэмжиж байна Үндсэн хуулийг батлахаас өмнө өөрчлөлт оруулсан бүх асуудлаар нийт ард түмнээс санал асуулга авах хэрэгтэй
Ард нийтийн санал асуулга явуулбал ирц хүрэхгүй, шууд унана
huraldaa suudagvi ihenhni bhad,,bagadaa yu..
5 жилээр сонгууль сонголт хийх зөвөөс зөв ХУВИЛБАР БОЛНО 4 удаагийн УИХ сонголтонд хэр их хөрөнгө хэмнэж их зүйл болох ажлын байртай болох билээ Бидний татварын мөнгө хулгай хийгчидээс чөлөөлөгдөж Улс олонд зарцуулагдах боломж билээ СОНГУУЛ гэх далимд хөлжигчид саврыг ,татах санааг хэрэгжүүлэхэд зөв саад БОЛОХ биш үү зөв дэмжин шүү
Улсаа хөгжүүлэе гэвэл 5жил зөв шүү аль болгон АНУ-ыг дуурайж тэнэгтэхэв 5 жил бол АНУ бусад таарах сонгуул сонголтын хугацаа гэж миний санаа байдаг гаргаж иржээ САЙН . 108 ч УИХ гэх /Увайгүй Ихэрхэх Хүмүүсийн / хүний нөөцийн тоо ихсэж шийдвэр гаргах ацан шалаанд орох дэмий тоо 5 сая хүмүүнтэй болтол 76 байх болж байгаа л Орон тоо / бид үлгэр мэт 76 үхэртэй Далуу улаан бухтай /УИХ гишүүн УИХ дарга / байж болох л хувилбар шүү 5 жил тутам гэдэг бол ҮХ орвол аль нэгэн улсын дуурайх гэхээс тусгаар улс болохоо харуулах шийдвэр байх БОЛНО шүү дэмжээр
СОЦ ҮЕИЙНХ ШИГ НАМ ТӨВТЭЙ ТӨР ДАХИН ТОГТОХНЭЭ
Үхэхдээ нохойн үхлээр үхдэгээ санана уу ? Ард түмнийг бүү хилэгнүүл ! Өтөлж хөгширч үхэх дөхсөнөө санаж муу зүйл бүү хий !!! Араасаа хараалгах юм л битгий хийж үзээрэй .!!!
76 гишүүд цѳмѳѳрѳѳ хахсан баячууд тэрбумтангуд байгаа учир унаа машин бинзэнээ хувиасаа хангаж байх заалт орууляа?!Мѳн бүгдээрээ 11тэй 20-30саяын үнэтэй номер дугаартай дараа тѳлбѳртэй гар утас баридаг баячууд тул ѳѳрсдѳѳ хэнээс ч гуйхгүй утасны тѳлбѳрѳѳ тѳлѳх нь шударга байх хууличилж ѳѳрѳѳ тѳлнѳѳ гэж оруулж ѳгѳх. Цааш олон зүйлүүдииг улсаас татвар тѳлѳгчдын мѳнгѳнѳѳс тѳлѳхгүй заалтуудыг оруулж хулиндаа тусгаж бодит зүйл санаачилна уу?? ерѳнхиилѳгчаѳ ??улс орны 50 жилииг хардаггүй юмаа гэхэд 25жилииг харж бодлого ярия??
Зөв зөв ерөнхйилөгч мундаг шүү. Наад новшнууд чинь нэг хэсэг МИ г байх үед өөрийг чинь мөн ч их үл тоосон доо. Зөвшөөрөхөөс аргагүй юм гэж байдаг юм МАНгаруудааааааа
УИХ-ыг 2 танхимтай болгоё. Төөрцөн мэдлэггүй жалга довны гишүүдийн баталсан хуулиуд нь улс оронд гай болж байна шүү
НАМЫН ЖАГСААЛТААР ОРЖ ИРСЭН 50 ХҮН АРД ТҮМНИЙГ ТӨРД ТӨЛӨӨЛӨХГҮЙ, ТОЙРОГГҮЙ ГИШҮҮД ШҮҮ .БУСАД ГИШҮҮД НЬ ТОЙРОГТОО АЖИЛЛАХААР ХӨДӨӨ ОРОН НУТАГ ЯВАХАД ЭНЭ ХЭД АРД НЬ ҮЛДЭЭД ГАР УТСАА МААЖААД ҮЛДДЭГ БИЗДЭЭ
108 ГИШҮҮН, 108 ТУСЛАХ, ГИШҮҮН БОЛОН ТУСЛАХЫН НИЙТ 216 ӨРӨӨ, 108 ГИШҮҮНИЙ МАШААН, 108 ГИШҮҮНИЙ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ТУСЛАХУУД ТЭГЭЭД ЭД НАРЫН ЦАЛИН ХАНГАМЖ, УТАСНЫ ХӨНГӨЛӨЛТ АЯ ЯАНДАА СААРАЛ ОРДОНД ЯАЖ БАГТАЛЦАХ БОЛЖ БАЙНОО
Tegehgui bol deer bgaa noxduud oorsdiin ah duu tanil tal toloollooro damjuulan horongoo gadaad ruu zuvchuulj, gazriin bayalag maani gadaad, ter dundaa hyatduudiin 100 huvi horongo oruulalttai nertei busdiin omch bolood, oorsdoo gazaad ruu zugtaj alga bolood ard irged maani nutag orondoo cholootei yavah gazargui bolood uldeh yanztai bna shuu
Deer bgaa noxduud oorsdiin duraar ted baival deer gej neg too gargaj ireed l oorsdoo heleltseed batlachihdag bolj bgaa yum bish uu. Eroosoo ard tumnii negdel baiguulaad ter negdeld ni aimag, duuregiin irgediin olonhiin sanal avsan 2-3-n irgen toloologch songon UB-t huralduulj Mongoliin tor yamar butetstei baih, Bie daasan Mongol ulsiin Toriin bodlogiig todorhoilbol yasiin. Deer bgaa noxduudad tiim chadamj unendee alga, huleegeed ch ur dun ni oiriin 20 jildee garahgui yanztai bna sh dee. Tegehgui bol bolohgui ni
108 болговол хуралдаа суудаггүй, амин хувийнхаа ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн хариуцлаггүй гишүүдийн тоо л нэмэгдэнэ үү гэхээс бодитой үр дүн харагдахгүй байна. Харин ч 76-г 54 болгож цөөлөх хэрэгтэй. УИХ-ын чуулганд гишүүдийн 75-80 %-нь сууж байж хууль баталдаг журмыг хуульчлах хэрэгтэй. Цаашид шинээр хууль боловсруулах батлах шаардлага улам багасна. УИХ-ын гишүүд гадаадад томилолт нэрээр олноороо зугаалдаг, ерөнхийлөгч, ерөнхий сайдыг олон гишүүд дагаж давхин төсвийн мөнгө хөрөнгийг дэмий үрдэг үрэлгэн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй.
Намын нэрээр УИХ-д орж ирнэ гэдэг хамгийн байж боломгүй үйлдэл. Нам төвтэй төрийг санагалзагчдын лоби явуулга. Ер нь Монголын улс төрд намыг хэт шүтэх үзлийг дэвэргэж хэрхэвч болохгүй. Нам төвтэй төр МАНАН-гийн горыг Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд хангалттай амссан. МАНАН-гаасаа салж амжаагүй байж юун намын нэрээр УИХ-ын гишүүн болох вэ? Ерөнхийлөгч маань мэдэгдэлдээ намуудыг тарааж гараанаас адил тэнцүү эхлүүлэх хэрэгтэй гэх мэтээр хадуурч байна лээ. Харин үүний оронд УИХ-д санал оруулаад намуудыг хатуу гишүүнчлэлгүй болговол зохилтой.
Эв нэгдлийг эрхэмлэгч төрийн тэргүүний хувьд ерөнхийлөгчийн маань нэн тэргүүнд хийвэл зохих ёстой ажил нь Монголын ард түмнийг хооронд нь талцуулж эвийг эвдрэлцүүлж байгаа намуудын хатуу гишүүнчлэлийг таслан зогсоож гишүүнчлэлийн тоогоороо хоорондоо өрсөлддөг "Социалист уралдаан"-ыг монголын улс төрөөс эгнэгт арчиж арилгах хэрэгтэй.
Yun 108-n gishuuntei boloh ve. Tejeever noxdiin too osood l baih, uls ornii hogjil uhraad l, ard irged yaduuraad l baih. bas 54-iig ni namaas gene. Yamarch songuuliin sanal avaagui namiin noxor ih hurald orj ireed l dovchignood l baih ni l dee. Ene buruu ard tumniihee songoltiig l hundetgeh estoi. Namiin nereer nogoo bulegleliin noxduud orj ireed estoi nogoo bulegleldee uilchleh huuli batlah yum bna l daa. Tord bgaa horongojson 2 namiin noxdiig zailuulaagui tsagt shudarga es yariad ch hereggui. Ted ard tumnii toloo bish, oorsdiigoo l bodno