2019 оны 7-р сарын 17
11 цаг 40 минут

Б.Зоригоо: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 15 цэгт хэсэгчилж хаана

Хөдөө орон нутаг болон нийслэлийн хэмжээнд замын шинэчлэл, шугам сүлжээний засварын ажилтай холбогдуулан авто замуудыг хэсэгчлэн болон түр хугацаагаар хаах зохицуулалт хийгдэж байгаа.  Энэ талаар Тээврийн цагдаагийн алба урьдчилан сэргийлэхийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б. Зоригоогоос тодрууллаа. 

-Өнөөдрийн байдлаар хаалттай байгаа замуудын талаар мэдээлэл өгөөч? 

-Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 11 дүгээр сар хүртэл хаахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мөн зорчих хэсгийг аюулгүй байлгах зорилгоор дөрвөн эгнээ сөрөг хөдөлгөөнтэй зам тавихаар бэлдсэн байгаа. Гэхдээ энэ чиглэлийн замыг 11 дүгээр сар хүртэл бүхэлд нь хаахгүй. Тодруулбал, 15 цэгт хэсэгчилж хаах юм.  Мөн энэ сарын 15-ны өдөр Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл хаасан байсан бол өнөөдөр 361-ийн гарамаас 352-ийн даваа хүртэл хааж байгаа гэх мэтчилэн үргэлжлэх юм. 

Нийслэл хотын хувьд өнөөдрийн байдлаар Яармагийн гүүр ашиглалтанд орсон. Автозамын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлаас урагшаа тэмээтэй хөшөө хүртэлх замыг түр хугацаанд хаасан байсан. Энэ зам өчигдөр буюу 16-нд ашиглалтанд орох ёстой байсан боловч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад өнөөдөр орохоор төлөвлөгдөж байна.

Налайхын замын хувьд 11 дүгээр сарын 1 хүртэл хаагдсан байгаа. Энэ замаар наймаас дээш хүн тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл болон 3,5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл  явахыг хориглосон байгаа. Мөн цаг уурын байдлаас шалтгаалж хаагдах тохиолдлууд цөөнгүй гарч байна.

Мөн 100-н айлын замын хувьд ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэл хэсэгчилсэн зам засварын ажил хийгдэж байгаа боловч 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх замыг бүхэлд нь хааж, тээврийн хэрэгсэл нэтврүүлэхгүй байгаа.

-Улаанбаатар хотоос баруун болон хойд зүгийн аймгууд руу зорчих иргэд ямар чиглэлээр явбал зохих вэ?

- Нийслэлээс баруун зүгт явах гэж байгаа бол 5 шар, Толгойт, Орбит, Тахилтын замаар ороод шинээр баригдсан түр зам руу нийлэх буюу төмөр замын хойгуур 384 дүгээр километр гарамын Баруун туруунаар зорчих боломжтой байгаа.  Харин Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих гэж байгаа иргэд 22-ын товчооны салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаах хэсэгчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу? 

-Одоогоор тодорхой хэлэх боломжгүй байна. Техник зам хяналтын хэлтсээс хэсэгчилж хаах хугацааг графикаар гаргах, нөөцийн замыг тодорхойлсны дараа албан ёсоор мэдээлнэ. 

-Одоогоор хаалттай байгаа замууд товлогдсон хугацаанд ашиглалтанд орж чадах уу?

-Үүнийг Барилга зам тээврийн яам, Зам засвар арчлалтын газар хариуцаж ажилладаг учир тодорхой хэлэх боломжгүй байна. Наад зах нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч зам засварын ажил түр саатах тохиолдлууд гарч байгаа.

-Ойрын хугацаанд хаахаар төлөвлөгдсөн өөр зам байгаа юу?

-Энэ сарын 17-19-ны хооронд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн урд уулзвар хүртэлх замыг хоёр өдөр хааж, дулааны шугамын сүлжээг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Өөр бусад газруудад төлөвлөгдсөн зүйл одоогоор байхгүй.

П.Энххүслэн 

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.173Зочин   • 2019, 7 сарын 17. 12 цаг 00 минут

Odoo namar bolj baihad ehlej baidag malnyyd

103.229.122.79Зочин   • 2019, 7 сарын 17. 10 цаг 28 минут

amarsaikhan pizda min tovchoo deeree ochod uzeerei 2 hon gartsaar mongoo nehsen boon heruul tavan alhamiin tsaana gertee orhiin tuld mongo tolj bna. bi yah gej zam ashiglasnii tolbor tolon umbe burgasaa

202.131.243.190Зочин   • 2019, 7 сарын 17. 9 цаг 59 минут

Аль 5 сард хааж замаа засна гэсэн хаа байна. одоо болтол хаана гээл бх юм тэнэг малнууд

Шинэ мэдээ

Жүжигчин Г.Ананд согтуугаар жолоо барьж яваад хүний аминд хүрчээ9 минут 38 секундын өмнөЦэргийн бүртгэл эхэллээ13 минут 41 секундын өмнөПарагвайн шоронгоос 75 хоригдол хэрхэн оргосон бэ18 минут 41 секундын өмнөХунтайж Харри гаргасан шийдвэртээ "харамсаж" байна23 минут 41 секундын өмнөХятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ28 минут 41 секундын өмнөОлны үг ортой эсэхийг шалгалаа33 минут 41 секундын өмнөМэйведер Хабибтай тулалдана гэж зарлав38 минут 41 секундын өмнө"Ливерпүүл" 21 дэх хожлоо авч, хоёрдугаар байрын багаас 16 оноогоор тасарлаа43 минут 41 секундын өмнө“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 40 жилийн ойд зориулан “Эрдэнэсийн өв” кино бүтээжээ48 минут 41 секундын өмнөАШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар “хүний их эмч”-ийн хуурамч диплом олгосон байж болзошгүй байна53 минут 41 секундын өмнөАвто ослын улмаас 15 настай хүүхэд амиа алджээ58 минут 41 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 4 минутын өмнөБНАСАУ-ын Гадаад хэргийн сайдыг шинээр томилсон гэж мэдээлжээ1 цаг 9 минутын өмнөБүтээсэн дуу болгон нь ХИТ болдог нэгэн репперийн шинэ уран бүтээл мэндэллээ1 цаг 14 минутын өмнөУлсын гуравдугаар төв эмнэлэг 2019 онд 16 төрлийн эмчилгээ, оношилгооны шинэ технологийг нэвтрүүлсэн байна1 цаг 19 минутын өмнөСУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийн төгс эргэн ирэлт1 цаг 24 минутын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодров1 цаг 29 минутын өмнөИраны “Аль-Кудс”-ын тусгай хүчний шинэ дарга Исмаил Кани гэж хэн бэ1 цаг 34 минутын өмнөНамын бүлэг, зөвлөлүүдийн хуралтай1 цаг 39 минутын өмнөҮхань хотын нисэх онгоцны буудалд тусгай илрүүлэгч суурилуулжээ1 цаг 44 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 49 минутын өмнөЙеменд пуужингийн цохилтын улмаас олон цэрэг амиа алджээ1 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор мордлоо1 цаг 59 минутын өмнө“Рro one clinic”-ийн гоо заслын эмч Б.Шүрэнцэцэг: Хөмсөг шилжүүлэн суулгах ажилбар хамгийн эрэлттэй байна2 цаг 9 минутын өмнөЖ.Бат-Эрдэнэ: Нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох нь зүйтэй2 цаг 29 минутын өмнөНягтал, анхаар, ядаж л картныхаа нууц дугаарыг өөрөө хий2 цаг 38 минутын өмнөБ.Отгонболд: Монгол хүн гэдгээрээ бахархаж, ямар ч орны тамирчнаас айдаггүй2 цаг 49 минутын өмнөОффшороос орж ирсэн 87.2 сая ам.долларыг улсад авах нь...2 цаг 59 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 19 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.