7-р сарын 17
11 цаг 10 минут

“Цэвэрхэн наадацгаая” аяныхан 100 орчим тонн хог цэвэрлэжээ

БОАЖЯ-наас 2 дахь жилдээ зохион байгуулсан “Цэвэрхэн наадацгаая” аян энэ жил өргөн хүрээнд өрнөлөө. Урлаг, соёл, спортын салбарын олны танил эрхмүүд олон нийтийг цэвэрхэн наадахыг уриалж,  21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд наадамчин олонд хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадах уриалга дэвшүүлэн ажиллаж байна.

“Цэвэрхэн наадацгаая” аяныг Монголын оюутны холбоо дэмжин, 200 оюутан наадмын 5 өдөр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжид ажиллаж 11 мянган хогны уут тарааж, 100 орчим тонн хог түүжээ. Тодруулбал, Горхи-Тэрэлжээс 46 тонн, Туул голоос 41 тонн, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгаас 10 орчим хог түүжээ. Өнгөрсөн жил тус аяны хүрээнд мөн л 200 залуу 30 гаруй тонн хог цэвэрлэж байсан.

 

“Цэвэрхэн наадацгаая” аяныг Монголын оюутны холбооноос гадна Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, АПУ, Юнител, “LADA Mongolia” компани, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, “Хоггүй Монгол” ТББ болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажилласан нь томоохон дэмжлэг болсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.243Нийслэлийн иргэн   • 7 сарын 18. 10 цаг 00 минут

Туул голын сав газрын захиргаа, оюутнууд идэвхтэй оролцож ажилласан. Даанч телевиз мэдээллийн хэрэгслүүд муу сурталчилсан даа. Хоггүй наадаж, аялж сурах ухамсар суулгах, орчныг сайн бэлдэх , 00, машин зогсоол, хогийн сав, авто машины орц гарц хэрэгтэй. Голын эргийн олон хашаануудыг буулгаж нийтийн эзэмшил болгох шаардлагатай байгааг БОАЖ, Туул голын сав газрын захиргаа анхаараасай.

49.0.223.24Зочин   • 7 сарын 17. 14 цаг 24 минут

Gaihaltai ta nar bol jinhene baatruud eh oronchid

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй4 цаг 50 минутын өмнөИндонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.