7-р сарын 17
14 цаг 30 минут

Max үнэд орсон учраас иргэд жижиглэн, дайвар бүтээгдэхүүн авах нь нэмэгджээ

Төв банкны судалгаагаар “Энэ онд төсвийн төлөв суларч, цалин өсөх нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэх хэдий ч найман хувийн орчимд тогтворжуулах зорилт зөрчигдөхгүй. Max, хатуу түлш, шатахууны үнийн нөлөөг хасаж тооцсон инфляц дөрвөөс таван хувийн орчимд тогтвортой хадгалагдаж байна” хэмээжээ. Тэгэхээр мах, хатуу түлш, шатахууны үнийн нөлөөг хасчихвал инфляц тогтворжих хандлагатай гэнэ.

Махны худалдаагаараа хямдад тооцогддог “Хүчит шонхор” захад худалдагчаас эхлээд худалдан авагч нь ч энэ өдөр ховордсон байлаа. Учрыг асуувал ихэвчлэн хувиараа лангуу түрээсэлж худалдаа хийдэг хүмүүс өөрсдөө ажиллах өдрөө сонгодог бололтой. Тус захад 20 гаруй жил махны худалдаа эрхэлж байгаа эмэгтэй хэлэхдээ долоодугаар сарын 20-ноос л ажил жигдэрнэ гэлээ.

Түүний хувьд 20 хүрэхгүй хонины гулууз махыг килограмм нь 8,500 төгрөгөөр зарсаар, ганц үлдсэнийг нь 7,800 төгрөгөөр бодож өгнө гэж байсан юм.“Хүчит шонхор” захад үхрийн цул болон ястай мах 12,500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин олдоц хамгийн багатай байсан адуу болон ямааны мах 8,500-9,500 төгрөгийн үнэтэй байв. Max үнэд орсон учраас иргэд жижиглэн, дайвар бүтээгдэхүүн авах нь нэмэгджээ.

Хонины толгой 4,000, бөөр 2,500, зүрх 4,000, гүзээг 1,000-2,500 төгрөгөөр худалдаалж байлаа. “Амгалан” зах болон “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвд адуу болон ямааны мах байсангүй. Тус зах, худалдааны төвийн худалдагчдын хэлж байгаагаар Хятад, Араб руу адуу болон ямааны махыг экспортоор гаргадаг болсноос үүдэн эдгээр махны олдоц муудсан гэнэ. Тиймээс хонины махны үнэ гайгүй. Үхрийн мах үнэд орсон гэдгийг тайлбарлав.

Эдгээр зах, худалдааны төвөөс “Бөмбөгөр” худалдааны төвд зарагдаж буй мах бусдаасаа 1,000 төгрөгөөр үнэтэй. Үлдсэн гурав нь ойролцоо үнээр махаа худалдаалж байв. Харин хүнсний ногоо “Хүчит Шонхор” захад харьцангуй хямд байсан бол цагаан идээ, гурил, будаа, ургамлын тос нийт зах, худалдааны төвүүдэд ойролцоо үнэтэй байв.

Тиймээс хүснэгтэд дурдаагүй өргөн хэрэглээний хүнсний үнийг дундажлан хүргэе. “Алтан тариа” 25 килограммын нэгдүгээр гурил 24000-24500 төгрөг, “Заан” будаа килограмм нь 2500 төгрөг, Задгай килограммын цагаан будаа 2,000-3,000, элсэн чихэр 2,000-2,300, ургамлын тос нэг литр нь 2,800-5,200, ааруул 10,000-13,000, сүүн ааруул 18,000-19,000, “Баян” өндөг 310-330, “НБЦ” өндөг 250-270, “Түмэн шувуут” өндөг 320 төгрөгийн үнэтэй байна.

  “Баянзүрх”худалдаанытөв “Амгалан”зах “Хүчит шонхор” зах “Бөмбөгөр”худалдаанытөв
1 Хонины ястай мах 9,500Т 9,300Т-9,500Т 8,500-9,000Т 10,000Т
2 Хонины цул мах 11,000Т-11,500Т 11000Т 9,500-9,800Т 10,500Т
3 Үхрийн ястай мах 12,500Т 11500Т 12,500Т 13,500Т
4 Үхрийн цул мах 12,500Т 12,000Т-13,000Т 12,500Т 14,500Т
5 Үхрийн гуяны мах 14,000Т 14,000Т    
6 Ямааны ястай мах     8,500Т  
7 Ямааны цул мах     9,000-9,500Т  
8 Адууны ястай мах     8,500Т  
9 Адууны цул мах     9,000Т  
10 Лууван 2,000Т 2,000Т 1,500Т 1,700-2,000Т
11 Төмс 1,000Т 1,100Т 900Т 1,000Т
12 Хятад сонгино 1,500Т 1,500Т 1,500Т 1,500Т
13 Монгол сонгино 4,000Т 4,000Т 3,500Т 3,500-4,000Т
14 Манжин 1,500Т 1,500Т 1,000-1,200Т 1,500Т
15 Байцаа 1,500Т 2,000Т-2,500Т 800-1,200Т 1,500-2,000Т
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.202Зочин   • 7 сарын 17. 20 цаг 56 минут

Maha gadagsh gargah bolij ard tumen ee bodohgui yum bh da arai dendu unetei bna shte

66.181.161.39Зочин   • 7 сарын 17. 14 цаг 56 минут

Mah....gargahaa....horigloochee.....Hurelsuh........nowsho

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цаг 22 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 34 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 50 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 4 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 19 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 45 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.