7-р сарын 17
15 цаг 52 минут

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдралд нь дэмжлэг болохуйц ажил арга хэмжээг үе шаттай зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд төрөхийн хүндрэлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон Б.Гэрэлт-Од хүүг сонгон тус хүрээлэнгийн албан хаагчид “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа.

Батхуягийн Гэрэлт-Од хүү төрөхийн хүндрэлээс шалтгаалсан тархины саажилт, усжилттай гэсэн оноштойн улмаас 7 настай ч 2 настай хүүхэд шиг балчир биетэй, хоол тэжээлийн дутагдалд орсон, таталт өгч таталтын эсрэг эмийг тогтмол хэрэглэдэг, хэвтэрт байдаг учраас хөдөлгөөний дутагдалд орж Эх Нялхсын Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хяналтанд байнга хэвтэн эмчлүүлдэг.

Хүүгийн ээж багад нь орхиод явсан учир эцгээс нь өөр асрах хүнгүй, эцэг нь ажил хийх боломжгүйн улмаас амьдралын түвшин хүнд нөхцөлтэй, улсаас олгодог халамжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг энэхүү гэр бүлийг “фэйсбүүк” цахим хуудаснаас сонгон хандивын аяныг өрнүүлэн явуулж, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүүгийн эцэг Г.Батхуяг болон Б.Гэрэлт-Од хүүд нийт цугласан 2.812.000 төгрөгийн мөнгөн тусламжийг эмчилгээний зардалд нь зориулан хандивлан өглөө.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.109.140зочин   • 7 сарын 18. 9 цаг 13 минут

халуун сэтгэл аянд баярлалаа

202.9.42.52Зочин   • 7 сарын 18. 8 цаг 59 минут

Та нар зүгээр дүгнэлт мүгнэлтээ л зөв гаргаж бай энэ нь тусламж иргэд олон түмэнд

64.119.27.121зочин   • 7 сарын 18. 6 цаг 27 минут

Ер нь "Халуун сэтгэл" гаргаж байгаа байгууллага, хүмүүс өөрсдийгөө рекламдахгүй тэр халуун сэтгэлээ гаргаж болдоггүй юм болов уу гэж хааяа бодохын...

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа5 цаг 32 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ6 цаг 27 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ6 цаг 33 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ6 цаг 38 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал6 цаг 43 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой6 цаг 48 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс6 цаг 53 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ6 цаг 56 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’6 цаг 58 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ7 цаг 1 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино7 цаг 3 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна7 цаг 8 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал7 цаг 13 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ7 цаг 18 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ7 цаг 19 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)7 цаг 23 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав7 цаг 28 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх7 цаг 33 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй7 цаг 38 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна7 цаг 43 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг7 цаг 48 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй7 цаг 50 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно7 цаг 53 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 58 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ8 цаг 3 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ8 цаг 8 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө8 цаг 13 минутын өмнө“Цаатны наадам” боллоо8 цаг 18 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ8 цаг 23 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ8 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.