2019 оны 7-р сарын 18
8 цаг 10 минут

Д.БАТНЯМ: Д.Сумъяабазар санаачилж Дагестан руу явуулсан нь их зөв шийдэл болсон

Энэ жилийн баяр наадмаар Монгол улсын 25 дахь аварга цолтон төрөв. Шинэ аварга Энхтөгсийн Оюунболд  анх 2015 оны улсын их баяр наадамд 9 даван түрүүлж улсын арслан цол хүртэж байсан билээ.  Тэр үед тэрбээр дөнгөж 21 настай байсан санагдана. Тэгэхээр энэ жилийн аварга цол монголчуудын  4 жилийн  итгэл, хүлээлт байсан юм.

Тэр үнэхээр одтой хийморьтой, хүчтэй, хурдтай байлаа. Баяр наадмын бөхийн тайлбарлагч  “2015 оны улсын их баяр наадмаар Оюунболд ингэж хоёр тийшээ харж гүйж байгаад л түрүүлчихсан. Энэ  жил яг л  түүн шигээ байна даа”  гэдгийг тодотгож,  наймын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг өвдөг шороодуулахад нь “энэ  янзаараа бол энэ жил Оюунболдыг юу ч тогтоож дийлэхгүй нь” хэмээн таамаглаж байсан билээ. Яг л тэр янзаар болов.

Э.Оюунболд Хан Хэнтий нутгаас төрж байгаа гурав дахь улсын аварга цолтон юм байна. Мөн тус аймгийн Өмнөдэлгэр сум улсын наадмын түрүүг 15  дахь удаагаа авч байна гэдгээрээ нэгэн өвөрмөц  дээд амжилт тогтоож буй бололтой. Үүнийг бөх судлаачид тодотгох биз.

Сайн явахад садан олон гэж үг бий. Үүн лүгээ наадмын дараагаас эхлэн түрүү бөхийн гавьяаг хуваалцах гэсэн  олон багш нар нэр усаа,  зураг хөргөө цахим орчинд  залж заларч байгаатай тааралдлаа.

Харин энэ талаар спортын сэтгүүлч С.Шижирбаатар “Э.Оюунболдыг хэн түрүүлүүлэв” гэсэн  нийтлэлийг  нүүр номоороо уншигчиддаа хүргэжээ.  Тэнд “Олон багш нар гараад ирэх шиг боллоо. Хөдөлмөрлөж зүтгэж гаргаж ирсэн хүнийг нь хэлье. Чөлөөтийн дасгалжуулагч Даваажавын Батням 2 жил тулж ажиллаж сэргээлээ. Алдаа хийгээд уналтанд орчихсон бие нь болохоо байгаад ирэхэд нь олон олимп дэлхийн аваргуудын нутаг Дагестан руу дагуулж явж бүтэн сар бэлтгэл хийлгэж, 170 гаруй кг-тай ирхэд нь 35 кг хасуулж эргэж 10 гаруй кг нэмүүлж өөрийнхөө бэлтгэлийн төлөвлөгөөгөөр удирдаж Сүүжид хамт гарсаан”  гэжээ.

Их спортын өдөр тутмын амьдралтай хамгийн ойр байдаг хүний хувьд С.Шижирбаатарын үгэнд эргэлзэх шалтгаан үгүй.  Гэсэн хэдий ч мэдээллиийг  эх сурвалжаас нь тодруулах үүднээс  дасгалжуулагч Д.Батнямтай холбогдож ярилцсанаа хүргэж байна.  Тэрбээр одоо “Цастын барс”  чөлөөт бөхийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байна. Батням багшийн гараас чөлөөт бөхийн Дэлхийн аваргын хүрэл медальт  Б.Шоовдор нарын алдартнууд төрж байсан  билээ. 

-Энэ жилийн улсын их баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболд аваргыг  тойрсон олон багш нарын нэр ус дуулдаж байна. Харин спортын сэтгүүлч С.Шижирбаатар  “Хөдөлмөрлөж зүтгэж гаргаж ирсэн хүн” нь таныг гэж нэрлэжээ. Үүнийг тодруулах гэсэн юм...

-Э.Оюунболд  бид хоёр  сүүлийн хоёр жил бэлтгэл дасгалаа  хамт хийж байгаа.  Наадмын бэлтгэлээ ч Сүүжид хамт хийсэн. С.Шижирбаатарын хэлсэнчлэн  хоёр жил тулж ажиллаж байгаа нь үнэн.

-Таныг Оюунболдыг  Дагестан руу авч явж тэнд бэлтгэл хийлгэсэн тухай сонслоо....

-Тиймээ, тэнд сар шахам хугацаанд бэлтгэл хийсэн. ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч байсан, олимп болон дэлхийн олон аварга төрүүлсэн Гусенов гээд их алдартай хүн байдаг. Тэр дасгалжуулагчийн дэвжээн дээр чөлөөтийн бэлтгэл хийсэн юм.

-Яагаад заавал Дагестаныг сонгох болов. Дасгалжуулагч хүний сонголт санамсаргүй байгаагүй нь лавтай...

-Дагестан явж бэлтгэл хийлгэх санаачлагыг анх гаргасан хүн нь Д.Сумъяабазар аварга байгаа юм.  Хэдийгээр одоо УИХ-ын гишүүн, төрийн сайд ч гэлээ өөрөө бөх хүн учраас  юмаа мэдэж байгаа шүү дээ.  Тэгээд л сонгосон хэрэг. Энэ сонголт нүдээ олсон зөв байжээ гэдгийг харлаа.

Дагестаныг сонгох хэд хэдэн шалтгаан байсан байх. Оросын алдартай бөхчүүдийн олонхи нь Дагестанаас төрсөн байдаг. Гэхдээ энэ сонгох шалтгаан бас биш.  Дагестанд бидний очиж дасгал суургууль хийсэн хот далайн түвшинтэй тэнцүү, өөрөөр хэлбэл  “0” метрийн өндөрт  оршдог.  Гэтэл Улаанбаатар хот далайн  түвшнээс 1300 м-ийн  өндөрт байдаг. Энд өндөр намын ихээхэн ялгаа байгаа биз.  Тэгэхээр өндөр газрын хүн нам дор газар очихоор  хүчилтөрөгчийн хангамж нь нэмэгддэг. Ийм үед зүрхний ачааллыг нь жигд хурдан хуваарилах  хэрэгтэй болдог.  Үүний тулд Crossfit гээд  дасгалжуулалтын зарчмыг сонгож авсан.  Товчхондоо Crossfit  зарчим гэдэг нь өндөр эрчимтэй интервал сургалт юм.  Оюунболдыг яг энэ зарчмаар тэнд дасгалжуулсан.   Хамгийн гол зорилго гэвэл жинг нь  багасгах явдал байсан. Тэгээд 175 кг жинтэй байсныг 135 кг болгож бууруулж чадсан.  Ингэхдээ хоол ундаар нь биш бэлтгэлээр жингийг нь хассан.  Наадмаар та бүхэн харсан байх. Оюунболд маш хөнгөн, хурдтай байсан шүү дээ.  

Дагестаныг сонгох  өөр нэг шалтгаан бол Гусенов дасгалжуулагч. Тэр хүн олимп  дэлхийн олон аварга төрүүлсэн.

-Гэхдээ үндэсний бөхийн хүнийг чөлөөтийн багш дасгалжуулна гэхээр  уялдаа холбоо хамаарал нь хэр байдаг юм бол?

-Манай өнөөдрийн аварга арслангууд чинь бүгд л чөлөөт, самбо гэхчлэн их спортоос л үндэсний бөхдөө орж ирсэн хүмүүс шүү дээ.

-Дагестанд очиж дасгал сургууль хийхэд зардал мөнгөнөөсөө эхлээд  хүндрэл их байв уу?

-Мэдээж асуудал байлгүй яахав. Гэхдээ сайн хүмүүсийн тусламж дэмжлэгээр бүх зүйл санаснаар бүтсэн. Д.Сумъяабазар аварга санаачлагыг нь гаргаад  гавьяат Б.Болд дасгалжуулагч маань Дагестантай холбож өгсөн. Санхүү, зардал мөнгөний тал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  Х.Нямбаатар нар дэмжиж тусалсан. Өөр бас хүмүүс ч байгаа.  Энэ бүхний ачаар бид Дагестан явж байлаа. Тэр хүмүүст талархлаа илэрхийлье.

-Та нарын хичээл зүтгэл талаар болсонгүй. Мөн энэ санал санаачлага зөв байсныг саяын наадам харууллаа...

-Тэглээ. Их баяртай байгаа. Оюунболд маань  энэ хүмүүсийн,  цаашлаад Монголын ард түмнийхээ итгэлийг алдсангүй. Миний шавь нас залуу “хүүхдээрээ” хүн. Одоо энэ формоо алдахгүй, бэлтгэл сургуулилтаа тогтмолжуулаад байвал дахиад  хэд ч түрүүлэх боломж бий.

-Ярилцсанд баярлалаа

Г.Хантулга

 

 

 

 

 

47
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

47 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.89.188нямка   • 8 сарын 3. 11 цаг 37 минут

сэргээшийн шинчилгээнд бүдрэхгүй байгаа дагистааны бөхчүүд аюултай

24.114.63.200Zochin   • 7 сарын 19. 7 цаг 55 минут

Yamar surtei yum be delhiin avraga boltson bishdee.. kkkk basal ineedtrei tom hun boltson huuhduud shuu ene mongolchuud gej

172.58.45.233Зочин   • 7 сарын 19. 2 цаг 36 минут

Aztai l huuhed uim

43.242.243.179Зочин   • 7 сарын 18. 17 цаг 33 минут

Батэрдэнэ аварга зугээр л хол бай

202.9.43.222Зочин   • 7 сарын 18. 21 цаг 10 минут

ЧИ ИНГЭЖ МУЙХАРЛАХ ОГТ ХЭРЭГГУЙ. ЯАГААД ГЭВЭЛ ЧИ БИДЭН ШИГ НУСАН БУУНУУД БААГИЙ АВАРГАТАЙ АРЦАЛДАХ БYY ХЭЛ ДУУГАЙ Л ХYНДЭЛЖ ЯВАХ ЕСТОЙ. ДУРГУЙ ЧИНЬ ХYРЧ БАЙВАЛ ИЛ ГАРЧ ИРЭЭД ХУЦ

64.119.24.63Иргэн   • 7 сарын 18. 17 цаг 06 минут

Батням дасгалжуулагч аргагүй л тулж ажилласан байна даа. Амжилт хүсье

112.72.12.6Зочин   • 7 сарын 18. 14 цаг 24 минут

135 kg jintei yumuu? Neeree yu???

202.179.31.58Зочин   • 7 сарын 18. 14 цаг 22 минут

Уулын хоёр аврага эр манай муу залуу аврагыг гурил болтол нухаад өгсөн бололтой. Оюунболд үндэсний бөхдөө жижигт орохгүй залуу гэтэл энэ хоёр залуугийн хажууд хүүхэд шиг байна шүү

103.10.22.56Зочин   • 7 сарын 19. 7 цаг 40 минут

харин тх ямар аймаар аварга том хүмүүс вэ

184.164.147.20Buh   • 7 сарын 18. 13 цаг 31 минут

Bagshtai baih yostoi shuu duu. Kaelin hurtle bagshtai. Amjilt

66.181.161.113Зочин   • 7 сарын 18. 13 цаг 14 минут

унаж тѳрийн наадмыг жүжиг болголоо

66.181.161.113Зочин   • 7 сарын 18. 13 цаг 14 минут

Батэрдэнэ гэж бѳхийн бузар тэнэг толгойт Ѳсѳхбаярын тархийг барьж Санжаагомбо дүнхүү Гончиглаларт

64.119.24.65Зочин   • 7 сарын 18. 13 цаг 10 минут

наадмаар их сайхан гүйж байгаа нь хүртэл хөнгөн яг л тамирчин хүний ** хав нь харагдаж байсан даа гэтэл зарим бөхчүүд худлаа хов жив шоу хийсэн юмнууд байх юм даа

64.119.23.27Зочин   • 7 сарын 18. 13 цаг 00 минут

pizdu yamar malnuudtai ZG ajillaad bgaam be, ZGaaraa oyunboldtoi ajillasaniin bish uu. Oyunboldoos iluu OT ntr geed ajil bhd

66.181.161.46Зочин   • 7 сарын 18. 12 цаг 55 минут

Энэ Батням гэж хүнийг хэдэн жил ажигллаа.... Дандаа хөшигний ард өайсаар ирлээ энэ хүний гар дээрээс Бүрэнтөгс арслан Ганбаатар гарьд Сайнбаяр заан гээд л зөндөө хүнийг гардан бэлдэж олон том цол авууллаа даа

64.119.17.48Зочин   • 7 сарын 18. 12 цаг 52 минут

зөв газрыг сонгож бэлтгэл гэдгийг боломжоороо хийсний үр дүн гарсан байна шүү,,, ернө хуучин ЗХУ -н бүрэлдүүнүүдээс УУЛЫНХАНЫ бие хаа ,хүч сайн шүү, манайхан хүний газар бие сайн барьдаг ДАГИСТАН,ҮЗВЭК,ГҮРЖ ,АЗАРБАДЖАН,ГЭЭД БӨХТЭЙ УЛС ОРОНД ОЧИЖ НУХЛУУЛЖ БАЙВААС САЙЖРАХ НЬ БАЙНА ШҮҮ тэр БАТНЯМ багшид талархая

66.181.183.36eej   • 7 сарын 18. 12 цаг 45 минут

arhinaas hol bgaarai.amjilt husy

202.126.89.232Zochin   • 7 сарын 18. 12 цаг 03 минут

Архинаас хол явах хэрэгтэй

202.126.89.4Зочин   • 7 сарын 18. 11 цаг 43 минут

sumiyabazar awarga ih noloo uzuulsen ym bishuu

202.179.31.242bat   • 7 сарын 18. 11 цаг 33 минут

unen shuu yag 2 jil dasgaljuullaa hen ch haritsahaa baisan huniig l awraga bolgoloo shuu dee

103.103.67.5Зочин   • 7 сарын 18. 11 цаг 28 минут

Тэр Батням гэж сайн дасгалжуулагч байх шиг байна даа. Олны өмнө ил гардаггүй, хийсэн сайн үйлээрээ гайхуулаад байдаггүй ийм нэг эгэл хэрнээ мөн чанарынхаа хувьд энгүй их хүмүүн байдаг. Тэдний л нэг шиг байна. Ьанд амжилт хүсье. Олон аварга төрүүлээрэй

112.72.12.9Зочин   • 7 сарын 18. 11 цаг 07 минут

Баагий аварга явахад нь за чи тэр хүнд жингийн мангар хар юмнуудтай хамаагүй ноцолдож байж гэмтэж бэртэв гэж захиад явуулсан гэж блээ үнэрээр л уул шиг ханагар эрчүүдтэй газар юм

202.131.230.86Зочин   • 7 сарын 18. 11 цаг 05 минут

зарим бух ннололдооныхон чацга алдах нь дээ

202.21.127.175Munkh   • 7 сарын 18. 10 цаг 57 минут

Shine avargataa, dasgaljuulagch bagsh D.Batnyamdaa ulam ikh amjilt husie.D.Batnyam maani 1985 ond HAADS-ig malin ikh emcheer tugssun buguud chuluut bukhuur hicheellen ulmaar dasgaljuulagch bolj tiv delkhiin bolon ulsin avarguud. shildeg tamirchdig turuulen amjilttai ajillaj bgaad BAYAR HURGIE. AMJILT.

103.9.90.130Зочин   • 7 сарын 18. 10 цаг 50 минут

allah akbar.

103.110.66.3Монгол   • 7 сарын 18. 10 цаг 48 минут

Дэм дэмэндээ гэдэг шиг Оюунболдын бэлтгэлийг хангуулахын тулд олон талаас нь хичээж ажилласан юм байна. Энэ итгэлийг л хадгалж явах учиртай даа

66.181.161.4Зочин   • 7 сарын 18. 10 цаг 39 минут

Монголд шинэ үе ихэлж байна Хучин бүхэн МАНАН адил хийсэн одон зайлал

202.126.85.193зочин   • 7 сарын 18. 10 цаг 35 минут

ШИнэ аваргадаа амжилт хүсье. Аваргыг төрүүлсэн Батням дасгалжуулагчид баяр хүргье. Мундаг хүн байна

103.9.90.53Зочин   • 7 сарын 18. 10 цаг 35 минут

Пөөх тэр хоёр авар нөхөр манай идэр аваргаас нуруу хамаагүй өндөр бие хаа тэгш аргагүй л сайхан бөхчүүд бна даа

192.82.65.137Зочин   • 7 сарын 18. 10 цаг 34 минут

Эргээд их спорт суурьтай бэлтгэл хийх эхлэлийг тавьж байгаан биздээ. Болж байна.

202.131.249.202Зочин   • 7 сарын 18. 10 цаг 29 минут

Энэ мулгуу хол явах уу идэх уух эхнэр хүүхдээ тохируулахгүй хүн харах царайны маанаг байна.

124.158.90.3Зочин   • 7 сарын 18. 13 цаг 33 минут

чиний очоогүй газар очиж, хүрэхгүй газар хүрнэ. Энэнд итгэлтэй байж болно. чи бол нэг сайтны мухараас хаа холдохов

202.126.89.114Зочин   • 7 сарын 18. 13 цаг 11 минут

Залуу хүнийг болиоч.эр нэг алдаж эрэг нураа л биз яадаг юм. Болохгүй юм гэж бдаггүй юм.

103.9.90.130Зочин   • 7 сарын 18. 10 цаг 49 минут

chi muu mal haraal chin har tolgoi deeree gej ug medhuu

68.148.158.2zochin   • 7 сарын 18. 10 цаг 01 минут

Ene heden oros manai huniig barag alsan baina shdee, iim tom buk huniig jaahan huuhed shig uiluulaad ya ya.

112.72.11.104Зочин   • 7 сарын 18. 9 цаг 54 минут

Шинэ аваргад баяр хүргэе.Гэхдээ манай төрийн байгууллагууд ялангуяа цэрэг цагдаагийнхан цол авсан бөхчүүлийг өмчлөн авч цэрэг цагдаагийхны нөр их хөдөлмөр.амь биеэрээ тангарласан албаны цолыг наадамд давсан бөхөд шагналаар олгож бгаа явдал нь

103.111.68.3Mongol   • 7 сарын 18. 9 цаг 49 минут

Avraga Oyundoldiinkhoo umnuus bagsh,dasgaljuulagch Davaanyamiin Batnyam d ni BAYRLALAA gej khelekhiin khamt AJILIIN AMJILT,ERUUL ENKHIIG SAIN SAIKHAN bukhniig khusen eruue uu.

202.55.188.34Зочин   • 7 сарын 18. 9 цаг 16 минут

Энэ хүн үнэхээр тулж ажиллажээ Обо одоо багшаа харж үзэх хэрэгтэйл болждээ

202.9.43.89Зочин   • 7 сарын 18. 9 цаг 09 минут

Шинэ манангийн махан толгой юм биздээ тэд нарт ийм л юм таарна

66.181.178.254Иргэн   • 7 сарын 18. 10 цаг 37 минут

Хуучин МАНАН буюу ээбий, дорлигоо, бат-үүлийн шавхруу хүртэгч ийн дүгнэж байгаа юм байна ккк

202.126.88.33Зочин   • 7 сарын 18. 9 цаг 58 минут

Yun uls tur ve malaa

80.215.247.69Зочин   • 7 сарын 18. 9 цаг 03 минут

Mahan tolgoi

103.9.90.130Зочин   • 7 сарын 18. 13 цаг 03 минут

ataa jutuunii sheesen tolgoit chi udahgui chatsga aldaj uheh yum bn daa

202.126.88.33Зочин   • 7 сарын 18. 9 цаг 59 минут

Chi uuruu usan tolgoi. Ataarhuu shaar ve

192.82.64.153Зочин   • 7 сарын 18. 8 цаг 58 минут

Молодец спасибо дорогая друзя

66.181.170.229Tsogt   • 7 сарын 18. 8 цаг 48 минут

БАЯР ХҮРГЭЕ. НУТГИЙН ХҮРГЭН ДҮҮ МИНЬ МОНГОЛ УЛСЫН ДАРХАН АВАРГА БОЛООРОЙ. АМЖИЛТ ХҮСЪЕ.

64.119.21.122bogatir   • 7 сарын 18. 8 цаг 39 минут

molodets

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 29 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ6 цаг 39 минутын өмнөКанберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана6 цаг 49 минутын өмнөШоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ6 цаг 54 минутын өмнө“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна6 цаг 59 минутын өмнөКДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал7 цаг 4 минутын өмнөЖаахан охин дээрэмчнийг талхаар айлгав7 цаг 9 минутын өмнөДиснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд7 цаг 14 минутын өмнө“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ7 цаг 19 минутын өмнөЕвропын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ7 цаг 24 минутын өмнөТаныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ7 цаг 29 минутын өмнө“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна7 цаг 30 минутын өмнө180 настай гуталчин "Мухашта Мураси"7 цаг 34 минутын өмнөБНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ7 цаг 39 минутын өмнөЭмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл7 цаг 44 минутын өмнөҮл мартагдах уулзалтууд7 цаг 49 минутын өмнө"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа7 цаг 52 минутын өмнөУкраин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно7 цаг 54 минутын өмнөМөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий7 цаг 59 минутын өмнөГэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд8 цаг 4 минутын өмнөНэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч8 цаг 9 минутын өмнөInstagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй8 цаг 14 минутын өмнөБНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа8 цаг 19 минутын өмнөАваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ8 цаг 24 минутын өмнөУзбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна8 цаг 29 минутын өмнөИраны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа8 цаг 34 минутын өмнөҮндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно8 цаг 39 минутын өмнө“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ8 цаг 44 минутын өмнөҮсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд8 цаг 44 минутын өмнөТагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ8 цаг 49 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.