7-р сарын 18
8 цаг 48 минут

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагджээ

Улс орон даяар хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоогоор 57  мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ.

Тодруулбал, энэ сарын 17-ны байдлаар тус хөтөлбөрт нийт 57838 хүүхэд хамрагдсанаас цоорлын эмчилгээг 78638 хүүхэд, сувгийн эмчилгээг 16322 хүүхэд, үлдсэн нь урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг 52156, цоорол зогсоох түрхлэг 79848, шүд авхуулах 17173, шүдний ховил битүүлэх эмчилгээг 31746  хүүхэд тус тус хийлгэсэн гэдгийг Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээлж байна.

Харин 55838  хүүхдийн 2557  нь эмчилгээ хийх шаардлагагүй эрүүл шүдтэй байна.

Хүүхдийн шүд өвчтэй байх нь 200 гаруй өвчний суурь болдог гэдэг. Тиймээс хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг эмч нар хэлдэг.  Учир нь улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байгаа. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байдаг.

Тиймээс улсын хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр нь 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж эхлээд ердөө cap гаруйн хугацаа өнгөрчээ. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд бий бөгөөд эхний ээлжид буюу энэ оныг дуустал 2-6 насны 366 мянган хүүхдийг дээрх хөтөлбөрт хамруулж байгаа билээ. 

Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм. Ингэснээрээ 2-6 настай болон зайлшгүй эмчлэх шаардлагатай 12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх юм.

Х.Соёл

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.127Зочин   • 7 сарын 18. 12 цаг 35 минут

Харъяаллын дагуу үзүүлэх эмнэлэгтээ очтол манайх шаардлагад тэнцээгүй гэж байгаа юмдаа.Шал худлаа шүү.Удвал дент зэрэг эмнэлэг хамрагдаагүй гээд нөгөө л өндөр үнээ төлөөд үзүүлж байгаашдээ

103.229.121.208Зочин   • 7 сарын 18. 11 цаг 27 минут

ёстой худлаа. даатгалаар үйлчилж байгаа эмнэлгүүд нь цаг байхгүй гээд эмчилж өгөхгүй байна лээ шүү

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа6 цаг 9 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ7 цаг 3 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ7 цаг 10 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ7 цаг 15 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал7 цаг 20 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой7 цаг 25 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс7 цаг 30 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ7 цаг 32 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’7 цаг 35 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ7 цаг 38 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино7 цаг 40 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна7 цаг 45 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал7 цаг 50 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ7 цаг 55 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ7 цаг 56 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)8 цагийн өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав8 цаг 5 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх8 цаг 10 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй8 цаг 15 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна8 цаг 20 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг8 цаг 25 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй8 цаг 27 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно8 цаг 30 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 35 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ8 цаг 40 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ8 цаг 45 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө8 цаг 50 минутын өмнө“Цаатны наадам” боллоо8 цаг 55 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ9 цагийн өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ9 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.