7-р сарын 18
9 цаг 40 минут

Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлийн ажил наймдугаар сарын 1-нд дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын Захирагчийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл угтан авч, Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулсан юм.

Хотын Захирагч өнөөдөр 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл 1.7 км авто замын шинэчлэлийн ажлын явцыг үзэж, зам дагуу хийгдэж буй дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг чанар стандартын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө. Авто замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Наймдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно гэдгийг хотын Захирагчид Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэв.

А.Туяабаатар: Найман байршилд явган хүний зам хийгдэж байна

Налайх дүүрэгт энэ жил олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бөгөөд энэ талаар тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатараас тодруулсан юм.

Тэрбээр “Налайх дүүрэгт энэ жил Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд 100 болон 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Мөн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга энэ жил үлдэгдэл санхүүжилт шийдэгдэж, арваннэгдүгээр дүгээр сар гэхэд ашиглалтад орно. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км замын ажил, Налайх-Чойрын 20.9 км авто замын ажлууд эрчимтэй явж байна. 17, 18 дугаар гудамжны хучилтын ажил удахгүй эхэлнэ. Бөмбөрцөгтэй уулзвараас Нарангийн төмөр замын гарам хүртэлх 4.4 км замын ажлууд графикийн дагуу хийгдэж байна.

Гэрэлтүүлгийн хувьд 2020 он хүртэлх Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жил мөн нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаараа гэрэлтүүлгийн ажил хийж байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 52, 53 дугаар байрны гадна фасадны ажил, 35, 39 дүгээр байрны бохирын шугамыг солих ажлыг хийгдэж байгаа. Дөнгөж саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Голомт”, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиудад хүүхдийн хөлбөмбөгийн талбай байгуулахаар тендер зарлагдаад ажил эхлэх гэж байна.  Мөн найман байршилд явган хүний зам хийгдэж байна” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.183Зочин   • 7 сарын 18. 11 цаг 57 минут

Засаг дарга Амарсайхан хурдан шуурхай ажил хэрэгч шийдвэр их гаргаж байна. Амжилт

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цаг 16 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 28 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 44 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 58 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 13 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 39 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.