7-р сарын 18
11 цаг 44 минут

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 07 дугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

 Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна.  Үүний 47 нь том хүн, 8 нь хүүхэд байгаа юм.

 Иймд, 

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

 -Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

 -Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

 -Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах -Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй5 цаг 6 минутын өмнөИндонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.