2019 оны 7-р сарын 18
15 цаг 05 минут

Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон

Залуусын дунд ном унших дадал бий болгох. зөв номоо олж унших,  унших арга барилд сургах зорилгоор Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Акимтай ярилцлаа.

-Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

-Залуу жуулчид гэсэн номыг уншиж байсан санагдаж байна. Хоёрдугаар ангид байсан л санагдаж байна.

-Хэний зохиол вэ?

-Энэ их сонин л доо. Тэр үед бид зохиогч гэж мэдэхгүй шүү дээ. Уг номонд зуны амралтаараа аялалд яваад ууланд очоод төөрөөд, бороо ороод зутарч буй тухай, тэдгээр хүмүүсийг сумын намын хороо, захиргааныхан хайж буй адал явдлыг харуулсан жижигхэн ном байв. Сүүлд мэдвэл бид сайн байна уу гээд л хажуугаар нь гүйгээд өнгөрдөг байсан, зохиолчдын хорооны жижүүр урт хамартай, туранхай өндөр хөх өвгөний бичсэн зохиол байсан юм. Нэрийг нь мартаж. Ингэж л анх бие дааж ном уншиж байв. Магадгүй энэ ном миний тэнэж яваад их нөлөө үзүүлсэн гэж боддог.

-Таны амьдралыг хувь хүнийг өөрчлөхөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн номуудыг дурдвал.

-За ёстой тийм ном миний амьдралыг өөрчилчихсөн шүү гэж бодож ч байсангүй, худлаа хэлж чадахгүй байна. Гэхдээ ном л намайг энэ амьдралд хөтөлсөн.

-Таны ширээний ном.
Монголын нууц товчоог л уншдаг даа.

-Та ямар ном бүтээж, бүтээхэд оролцсон бэ?

-30 гаруй ном бүтээжээ. 30 гаруй ном орчуулжээ. Оролцсон ном их цөөхөн. Яагаад гэвэл би хүнтэй хамт бүтээл туурвиж чаддаггүй.

-Одоо ямар ном уншиж байна вэ?

-Одоо Монголын нууц товчоогоо л уншиж байна. Монголын нууц товчоог унших болгонд шинэ юм олддог. Тэр нь л сонин. Уншсаар тоогоо алджээ. Миний судалгааны хамгийн гол эх сурвалж.

-Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

-Би хэзээ ч орондоо уншиж байгаагүй. Бичгийн ширээн дээрээ суугаад номоо унших нь илүү өгөөжтэй байдаг. Уншихдаа бас зүгээр уншихгүй. Номон дээрээ тэмдэглэнэ. Дээхнэ бол доогуур нь зурдаг байв. Одоо бол өнгийн тодруулагчаар будах, хэрэгтэй зүйл дээрээ наадаг цаас наах зэргээр уншиж байна. Хэвтэж байгаад тэмдэглэх гэвэл эдгээрийг хийж чадахгүйд хүрнэ шүү дээ.

-Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Намайг гуравдугаар ангид байхад манай аав надад Сталины боть гээд хүрэн хавтастай товхойсон ном авчирч өгсөн юм. Аав маань багш байсан хүн л дээ. Унш л гэсэн. Би ч ааваасаа эмээнэ шүү дээ. Нөгөө номыг уншлаа. Большвек энэ тэр гээд мэдэх юм алга тэр дотор. Ааваа би ойлгохгүй байна л гэлээ. Гэтэл дахиад унш, ойлгодог болно гээд гурав дахиж уншуулж байсан юм. Аав намайг ойлгохгүй гэдгийг мэдэлгүй яахав дээ. Гол нь намайг ном унших техниктэй болгох гэж энэ аргыг хэрэглэсэн байсан. Түүнээс хойш номыг гүйлгэж хараад гол агуулгыг харчихдаг болсон. Энэ арга нь эртний багш нарын ном уншуулж сургах арга байжээ. Аав маань анх сургууль байгуулагдаж байхад айлуудаар явж хүүхдийг сургуульд оруулах ажлыг хийж явсан багш нарын нэг л дээ.

-Залууст урам хайрлах, ухаарал өгөх ном санал болговол.

-Ухаарал өгдөггүй ном гэж бараг байхгүй дээ. Гэхдээ уран зохиолын хувьд Да багш, Ри багшийг нэг уншчих. Да багшийн найруулга товчхон, товчхон, гэтэл Ри багшийнх нэг хуудас дүүрэн явна. Гэсэн хирнээ ойлгомжтой. Энэ бол найруулгын ухаан. Хүмүүс намайг Монголоор найруулдаг, бичдэг гэдэг. Энэ бол энэ хоёр хүний бүтээлийг уншсаны л ач шүү дээ.

-Танд хэдэн орны номын сангийн үнэмлэх байдаг вэ? Үндэсний номын сангийн захирал байсан хүний хувьд. Аль орны номын сан хамгийн их таалагдсан бэ?

-Би гучин хоёр, гурван орноор явсан. Тэдгээрийн номын сангаар бүгдээр нь орсон. Дэлхийн номын сангууд гайхалтай хөгжсөн байна. Барилгууд нь гэхэд гайхалтай. Чехийн номын сан, энүүхэн хилийн цаана байх Алтан эмээлтийн номын сан гээд дурдаж болно. Алтан эмээлтийн номын сан гэхэд жирийн нэгэн тосгон байж байх жишээний. Түүн дотор Алтан эмээл бий. Франсуа Миттераны нэрэмжит номын сангаар орж үзсэн. Тэмээний бөх шиг хоёр өндөр арван ес, арван есөн давхар барилгатай байсан. Нэгдүгээр давхарт байгаа уншигч арван есөн давхарт байгаа номыг захиалахад төмөр замаар, цахилгаан тэргээр давхиад таван минутын дараа уншигчийн өмнө оччихно. Дэлхийн номын сан ингэж л хөгжиж байна. Энэ хоёр барилгыг номоор дүүргэхэд 500 жил зарцуулна гэж ярьсан. Би үүнийг Францчууд ном, номын сангийн хөгжлийг 500 жилээр харж байна гэж бодсон. Гэтэл бид хоёр жилийн хугацаатай төлөвлөх гэтэл л болж өгөхгүй байна шүү дээ. Би номын сангийн захирал байхдаа Дэлхийн номын сангуудын захирлуудын жил болгон болдог уулзалтад явж байсан. Тэнд номын сангийн хамгийн сүүлийн үеийн техник, технологийн үзэсгэлэнг гаргадаг. Түүнийг үзэхээр манай номын сангийн захирлууд явж байх хэрэгтэй. Үүнийг төр засаг нь ч дэмжиж байх ёстой.

-Та цаасаар их уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

-Би цаасан номын үнэнч хэрэглэгч, бишрэгч. Хүн төрөлхтөн цаасыг бий болгоод, ном бий болгосон үйл явдал нь гайхамшигт ололт байсан. Хүн төрөлхтөн байсан цагт цаасан ном устахгүй.

-Хэн гэдэг зохиолчийн бүтээлийг алдалгүй олж авья гэж боддог вэ. Хүндэлдэг, хайртай зохиолч тань хэн бэ?

-Зохиолчдынхоо бүтээлүүдийг ер нь олоод авчихсан шүү. Надад хэрэгтэй дэлхийн сонгодогууд, монгол судлалын бүтээлүүдийг бүгдийг нь олоод авчихсан гэж боддог. Орчин үеийн модернист энэ тэрийг нь мэдэхгүй учраас ямар зохиолч байдгийг мэдэхгүй.

-Одоо уншихаар төлөвлөж байгаа, уншиж байгаа бүтээлүүдээ нэрлэвэл.

-Уран зохиолын ном бараг уншихгүй байна даа. Судалгааны чиглэлийн бүтээлүүд л харж байна. Тэр дундаа археологийн чиглэлээр уншиж байна. “Тэнгэрээс залрагсдын “мөр”-ийг “Тэнгэрийн хүүхдийн наадгай”-гаар мөшгөхүй” гэж ном бичсэн. Түүнийхээ хоёрдугаар дэвтрийг бичиж байна. Мөн Английн Стивэн Хопкины, Америкийн Саганы бүтээлүүд, Монголын нууц товчоотой холбоотой судалгааны бүтээлүүдийг уншиж байна.

-Монголын нууц товчоон дахь хамгийн хайртай баатар хэн бэ?

-Боорчийг хэлнэ. Боорчи шиг үнэнч, итгэлтэй, атгаг санаагүй хүн ховорхон. Жинхэнэ эрийн хуйх гэж би боддог.

-Номын уншихын утга учир, үнэт зүйл юундаа оршдог юм бэ. Манай уншигчдад хандаж хэлбэл.

-Ном гэдэг бол хүний оюун ухаан юм. Яагаад гэвэл хүний оюунаар бүтэж байгаа учраас тэр. Хүний мэдэхгүйг мэдүүлж өгнө. Ертөнцтэй уулзуулж өгнө. Хаа байсан чулуун зэвсгийн үетэй танилцуулж өгнө. Ирээдүйн тухай, магадгүй зүйлсийг зөнч сэтгэлгээгээр төрүүлж өгнө. Хүний оюун ухаан хязгааргүй учраас ном өөрөө хязгааргүй зүйл.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Ц.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

80.215.172.236Зочин   • 7 сарын 18. 23 цаг 11 минут

Hytaduudaar tuuhee zohiolgoson humuus unen ch yumu hudlaa ch yum u yamar ch tuuhiin oldvor baihgui

122.201.21.8Зочин   • 7 сарын 18. 19 цаг 08 минут

ТАНЫ МААНЬ ОРЧУУЛСАН ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛЫГ ОЛЖ УНШИХ ЮМСАН .

Шинэ мэдээ

Р.Сэддорж: Тэмээний баяр дэлхийд данстай аялал жуулчлалын эвент болсон5 цаг 38 минутын өмнөОХУ-ын гурван компанийг хоригийн жагсаалтаас хасжээ12 сар 14. 15:00Дэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна12 сар 14. 14:55Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд12 сар 14. 14:50Берлинд эко зул сарын баяр тэмдэглэхийг уриалжээ12 сар 14. 14:45Бүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид12 сар 14. 14:40Вильнюсын нисэх онгоцны буудал зорчигчдоос хураан авсан эд зүйлсээс гацуур засчээ12 сар 14. 14:35Хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарсан газруудад ажиллаж байна12 сар 14. 14:30Конгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана12 сар 14. 14:25“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ12 сар 14. 14:20Хиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ12 сар 14. 14:15Билл Гэйтсийн санал болгосон энэ өвөл унших ТАВАН НОМ12 сар 14. 14:10Цэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив12 сар 14. 14:05Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна12 сар 14. 14:00Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу12 сар 14. 13:55Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ12 сар 14. 13:50Тойм: НДШ-ийг нэмэхээ больж, 1072 хувьцааны ногдол ашгийг нэхлээ12 сар 14. 13:48YouTube шилдгүүдээ шалгаруулав12 сар 14. 13:45Рэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно12 сар 14. 13:40Шилдэг дайчдын шинэ жил нижгэр боллоо12 сар 14. 13:35Вьетнам Улсад хулгайн хэргээр Монголын 20 иргэн саатуулагджээ12 сар 14. 13:30Оны шилдэг залуу тоглогчоор Г.Минжин тодорлоо12 сар 14. 13:25Гэртээ зуун настыг олон тоогоор тарьж ургуулаарай. Эрүүл арьс болон үсийг тэтгэгч!12 сар 14. 13:20БАХАРХАЛ БАХАРХАЛААРАА Л байгаасай…12 сар 14. 13:15МЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас12 сар 14. 13:10Манайхан наймд бичигдэж байна12 сар 14. 13:05Хүсэл мөрөөдөл хаана зогсдог вэ!12 сар 14. 13:00Улсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх байжээ12 сар 14. 12:55Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 14. 12:50Хятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ12 сар 14. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.