7-р сарын 18
16 цаг 20 минут

"Гаатуу"-гийн гараас мултрахгүй

Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулав

Монгол Улсын гавьяат хуульч Пүрэвийн Туваанжав гэж цуутай эрүүгийн төлөөлөгч 1980-аад оны үед УЦСЕГ-ын ЭХЭС /Эрүүгийн хэрэг эрэн сурвалжлах/ хэлтэст ажиллаж байжээ. Түүнийг гэмт этгээдүүд “Гаатуу” хэмээн хочилно. “Гаатуу” гэдэг нь зээтүү шиг гэсэн утгатай бөгөөд нуун далдалсан хэрэг явдлыг ч хөөн мөшгиж, ухаж төнхөж байгаад эзэн холбогдогчийг нь илрүүлчихдэг байснаас нь үүдсэн нэр ажээ. Мөн түүнийг “Далдыг илрүүлэгч” ч гэнэ. Түүний  мөшгин илрүүлсэн хэрэг явдлуудыг хөөн судалж үзэхэд “Үнэндээ далдыг хардаг мэт гэмт хэрэгтнийг илрүүлж чадаж байгаа юм шүү...” гэсэн бодол төрнө. П.Туваанжав гавьяат олон түмэндээ нэр хүндтэйн дээр тэдэнтэй байнгын холбоотой байж, итгэл хүндэтгэлийг авч чадсанаас ажлын амжилт нь ихээхэн шалтгаалсан мэт санагдана. Тэгээд ч түүний өмнө гэмт хэрэгтэн этгээд үйлдсэн хэргээ үнэн байдлаар нь өчихөөс аргагүй болдог байх юм.

Хотын нэгэн дүүрэгт шөнө дундаас хойш гал гарч, гэр шатжээ. Шатсан гэрээс нэг хүний цогцос олдов. Гэтэл ... районы цагдан сэргийлэх хэлтсээс цогцсыг гэрийн эзэн “Д”-гийнх мөн гэж үзээд, нас барсан тухай хуулийн байгууллагад мэдэгдэлгүйгээр цогцсыг оршуулсан байв. Энэ явдал болсноос хойш бараг жилийн дараа  хэн нэгэн хүн “Д”-ийн амийг хорлож, түүнээ нуун далдлахын тулд гал тавьсан байж болзошгүй юм гэсэн таамаглал дэвшүүлэх үндэслэл гарч ирэв. Цогцсонд шинжилгээ хийсэн дүгнэлтээс үзэхэд ч хурц ирмэгтэй зүйлийн цохилтоос цогцсын гавлын яс цөмөрчээ. Амьд үед нь ийм гэмтэл учирвал үхэлд хүргэж болно. Цогцсын дотор эрхтэн хорхойд идэгдэн устсанаас “Д” угаартаж гэртэйгээ шатсан уу? Толгойд учирсан дээрх гэмтлийн улмаас нас барчихсан байсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлэг гаргаад байв. 1978 оны үед гарсэн эл хэрэг явдлын үнэн учир тайлагдахгүй явсаар зургаан жил өнгөрчээ.

Тэгтэл ЭХЭС хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, хошууч П.Туваанжав гэмт хэрэг нөхөн илрүүлэх үүрэг даалгаврын дагуу уг хэрэг дээр ажилласан бөгөөд хохирогчийн ар гэрийнхний мэдүүлгүүдтэй танилцахаас ажлаа эхэлжээ. Хохирогч “Д” эхнэр “Л”-ийн мэдүүлэг анхаарлыг нь татахад түүнтэй уулзаж, хэрэг явдлыг тодруулжээ. Тэгтэл тэрээр  “Манайд Торгууд гэж нэг хүн ирдэг байсан юм. Нөхөр маань намайг түүнтэй хардаад байсан. Торгууд бол хүнд гэм хоргүй хүн. Тэгтэл нөхөр маань түүнийг ална тална гэж агсарч байгаад илүү гэрт орж унтсан. Шөнө илүү гэр маань шатаж, түүнийг гэрээс гаргаж чадаагүй” гэж учирлажээ. П.Туваанжав хошууч тэр Торгууд гэдэг хүнийг олж уулзахаар эрэн сурвалжилж явах болов.  Гэр шатсан хэрэг явдлаас хойш Торгууд гэгч нөхөр ор сураггүй алга болсон нь ч сэжиг төрүүлжээ.

Торгууд гэгч нь “Хав хар царайтай, бөгтөрдүү, өндөр нуруутай, хөвөнтэй куртик, өмдтэй явдаг байсан” гэх аман зураг гаргажээ.  Нэг өдөр хамар хашааных нь хүн П.Туваанжав хошуучид  “Чиний яриад байсан хүн чинь Найрамдал сангийн аж ахуйд засварчин хийж байна. Би сайн ажсан мөн байна билээ” гэжээ. Хошууч сангийн аж ахуй руу очиж  шалгахад нээрэн л Торгууд тэнд ажиллаж байж. Дөлгөөн тогтуухан атлаа, эрс шийдэмгий асуулт тавьж байгаа хошуучийн харцнаас Торгууд гэгч тэр эр харц дальдарч, хулмалзан суусан гэдэг. Торгууд хэргээ хүлээсэн тухайгаа ярихдаа “...Хошууч П.Туваанжав гуай ер нь юмны үнэн мөнийг нэг бүрчлэн олж сурсан, хүнлэг дөлгөөн ааштай, ёстой сэргийлэхийн ажилтан хүн юмаа. Би тэр хүүхэнд энэ хэргийг хэзээ ч хэнд ч яасан ч ярихгүй гэж тангарагласан. Түүндээ хүрнэ гэж бодож байсан мөртлөө өнөөдөр хүлээж орхилоо. Хуулийн хүний хүнлэг зөөлөн сэтгэл, үнэнийг ойлгуулж, хийсэн нүглийг минь баримтаар нотлоод өгөхөөр нууж далдлах юм гэж байдаггүй юм байна.  Би зургаан жил болчихоор нь одоо баригдахаасаа өнгөрлөө гэж боддог байсан юм...” гээд  хөлсөө арчиж, уртаар санаа алджээ.  Ийнхүү хохирогч “Д”-гийн эхнэр “Л”, Торгууд гэгчтэй эр, эмийн харилцаа тогтоож, улмаар нөхрийнхөө амь насыг хохироосон ноцтой гэмт хэргийг зургаан жилийн дараа гавьяат хуульч, хошууч П.Туваанжав 1984 онд нөхөн илрүүлжээ.  

  Хөдөлмөрч хичээнгүй, шударга, тусархуу, зарчимч, хамт ажиллагсадынхаа ар гэрт үргэлж санаа тавьж, ах дүү шиг нь сэтгэл чилээн явдаг гээд П.Туваанжавын тухай элэг сэтгэлийн халуун дурсамжууд бишгүй л нэг байх юм.  Түүний охин Т.Эрдэнэханд аавынхаа тухай дурсан ярихдаа, “...Би багадаа аавынхаа ямар ажил хийдэг байсныг сайн мэддэггүй байсан. Зарим үед ааваас асуухад  миний ажил нууц, хамаагүй юм ярьж болдоггүй юм шүү охин минь гээд .... Аав нь хэрэг хийсэн хүмүүсийг олж, тэднийг зөв замд нь оруулах ажил хийдэг юм аа гэж хэлж билээ. Аав, ажлаасаа их оройтож ирдэг, бид ч аавынхаа барааг бараг л хардаггүй байсан  шүү. Нэг удаа аавтай явж байсан чинь нэг өндөр шар хүн хүүе сайн байна уу? “Гаатуу” гээд л сүйд болж мэндэлсэн. Би гайхаад аав аа энэ юун хүн юм бэ, таныг яагаад ийм нэрээр дуудаад байгаа юм гэхэд аав маань, аа энэ хулгай хийдэг хүн байсан юм. Аав нь зөв замд нь оруулж өгсөн юм, тэгээд аавд нь талархаж явдаг юм гэж хэлж билээ...” гэв.

  П.Туваанжав нь эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах албанд ажиллах хугацаандаа 2000 гаруй эрүүгийн хэрэг илрүүлсний тал нь хулгайн хэрэг байжээ. Хулгайн хэргээр баригдаж хоригдогсдын олонх нь түүнтэй найз болж, хожим үнэнч шударгаар хөдөлмөр эрхлэх болсон гэдэг.  Тухайлбал,1973 онд Улаанбаатар хотын мэргэжилтний 20 дугаар дэлгүүрийн цонхны шилийг хагалан орж, 105 ширхэг  алтан цаг, нэхий дээл зэрэг 200 гаруй мянган төгрөгний эд зүйл хулгайлсн   Дэмид, Гарамханд нарт холбогдох хэрэг, 1979 онд бусдын 17 мотоциклийг хулгайлан зарж, хуурамч бичиг баримт, үнэмлэх үйлдэн цагдаагийн ажилтны нэрээр хүмүүсийг торгох зэрэг олон удаагийн  хулгай, залилан дээрмийн хэрэг үйлдсэн Чойнхорын Дүгэрээ, Сансар хэмээх Нацагдорж нарт холбогдох хэргүүд юм.

Пүрэвийн Туваанжав  нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Их булан хэмээх газар 1926 онд төржээ. 1961-1980 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт паспортын бүртгэгч, хэрэг бүртгэгч, Октябрийн районы цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Улаанбаатар хотын цагдаагийн газрын  эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэст  эрүүгийн ахлах төлөөлөгч, 1981-1984 онд Засан хүмүүжүүлэх байгууллагуудын удирдах газрын гүйцэтгэх албаны хэлтэст ахлах төлөөлөгч, 1984-1988 онд УЦСЕГ-ын ЭХЭС хэлтэс, Иргэний агаарын тээврийн цагдан сэргийлэх ангид эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1988 онд  цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байдаг. Түүний хөдөлмөр  бүтээлийг төр засаг өндөр үнэлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, байлдааны  болон ойн медалиудаар, 1980 онд  тэргүүний сэргийлэгч, гал сөнөөгчдийн улсын  V зөвлөгөөний үеэр БНМАУ-ын “Гавьяат хуульч” цолоор шагнажээ.

П.Туваанжав хошууч шавилхан биетэй ч хугайч луйварчдын зүрхнийх нь шар усыг хуруулж  явсан түүхтэй. Гэмт хэрэгтэн, хулгайч нар ч ““Гаатуу”-гийн гараас нэгэнт мултрахгүй боллоо. Танагтай дээрээ болих минь” гээд зарим нь хулгай зэлгий хийж явахаа больсон гэдэг юм. Гявьяат хуульч П.Туваанжав нь ажиллаж хөдөлмөрлөж явсан он жилүүддээ үнэ цэнэтэй, нэр төртэй цагдаагийн шилдэг алба хаагч байсныг нотлох энэ мэт баримт олон.

Мөн тэрээр ус уухын хувьтай, азтай төрсөн хүн юм. 1987 онд мөн л гэмт хэргийн араас мөшгин хөөж яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сум буюу нутагтаа ажлаар очжээ. “Царцаа  ногоон” онгоц цагийн дараа хөөрөх гэж байхад гэмт эдгээдийн араас хөөж, сэжүүр олоод онгоц руугаа гүйж явтал гудамжинд ангийнх нь охин таарчээ.  Хүүё. Ээ гээд  сүйд майд болон уулзаад явах гэтэл нөгөөх нь “Чи сэргийлэгч болоод нутаг орондоо ч ирэхгүй их зантай болчихож, ядаж манайд ороод цай уугаад яв гэж шалсаар гэртээ дагуулан оржээ. Шинэ цай чануулахгүй шүү гэж яарсаар аяга цай уучихаад гараад ирэхэд нь онгоц аль хэдийнэ хөөрчихжээ. Яаруу буцах ёстой байтал онгоцноосоо хоцорчихлоо гэсээр найзындаа хоноглов. Гэтэл маргааш нь түүний суух ёстой байсан мөнөөх онгож замдаа осолдож, сууж явсан хүмүүс нь цөм амь үрэгдсэн тухай таагүй мэдээ зурагтаар гарч байсан гэдэг. Гэвч, гавьяат хуульч П.Туваанжав 2014 онд 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

ЦЕГ-ын  Төв Архивын  түүх судлалын секторын судлаач Г.Лхагвадорж

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.109.140Чагнаа   • 7 сарын 19. 14 цаг 45 минут

ГААТУУ юм уу? Их цас ороход цас татаж арилгадаг, урт иштэй ГААПУУ гэдэг багаж байдаг байлаа. Гэрийн цасыг зүгээр зогсож байгаад Гаапуугаар татаж арилгахад амархан. Энэ үг магадгүй хятад нэр байх-аа... шалгаж, лавлаж үзнэ биз дээ.

192.82.65.180Зочин   • 7 сарын 19. 10 цаг 57 минут

Энэ үеийн хүмүүс шударга мэргэжилдээ сайн зөв сэтгэлтэй жинхэнэ Цагдаа нар байжээ

66.181.185.15Зочин   • 7 сарын 19. 9 цаг 09 минут

ХҮҮХЭН ДЭЭР ХОНООД АЗААР ОНГОЦНООС ХОЦОРЧЭЭ

80.215.172.236Зочин   • 7 сарын 18. 20 цаг 44 минут

Ene muu dejid gej hulgaichiin hamaatan urchger hej uvgun ene muugiinhaa neriig bariad muriitei toglodog 1 hulgaich yarmagt 80 ad ond baidag bsn

202.179.31.123Зочтн   • 7 сарын 18. 16 цаг 37 минут

Бугын Дэжид гэгч голд нь бна

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй4 цаг 58 минутын өмнөИндонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.