7-р сарын 18
15 цаг 55 минут

Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй

Харшлын улирал эхэлж буйтай холбогдуулан Арьс, өнгөний өвчин судалын поликлиникийн тасгийн арьс харшлын эмч, анагаах ухааны магистер Б.Лхамдарьтай ярилцлаа.

-Энэ жилийн хувьд ямар харшил түгээмэл байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ихэвчлэн ургамал, тоос болон нарны харшил, чонон хөрвөс өвчин түгээмэл байна.

-Харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эхний ээлжид ямар арга хэмжээ авах вэ?

-Юунаас болж харшлаад байгаагаа олж мэдээд тухайн зүйлсээс зайлсхийж, эмчид үзүүлэх ёстой. Дур мэдэн харшлын эм болон тос, харшлын эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.

-Хоол, хүнснээс харшлах тохиолдол элбэг байдаг. Харшилж буй эсэхээ яаж мэдэх вэ?

-Хоол, хүнсийг шууд харшилдаг болон харшлыг сэдрээдэг гэж хоёр ангилдаг. Шууд харшил нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд огцом урвал өгч хэл, ам хавдах эсвэл амьсгал боогдох болон биеэр нь тууралт өгч илэрдэг. Тэгвэл харшлыг сэдрээдэг хоол, хүнс гэдэг нь харшлын үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр харшил сэдэрнэ гэсэн үг юм. Үүнд самар, өндөг, бүх төрлийн амтлагч, чихэр, ундаа, жимс, хайрч хуурсан , нөөшилсөн бүтээгдэхүүн, архи дарс багтдаг. Өвчнийг эдгэтэл дээрх хоол, хүнснээс татгалзах хэрэгтэй.

-Түгээмэл гарч буй харшлуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ургамал тоосоо гөвдөг цаг гэж бий. Тэр нь өглөөний 04:00-10:00 цаг, оройдоо 17:00-20:00 цагийн хооронд байдаг. Энэ үед цонхоо хаах хэрэгтэй. Хэрэв гадуур явах шаардлагатай бол нойтон маск зүүх шаардлагатай. Мөн цэцэг тарихгүй, будаа буурцгаар хийсэн дэр дэрлэхгүй, ургамлын гаралтай эм уухгүй байх ёстой. Гадуур явах үед хүнд ургамлын тоос наалдсан байдаг.  Тиймээс нэн даруй усанд орж, ам хамраа угаах хэрэгтэй.

Чонон хөрвөс өвчин бол харшлын өвчин. Янз янзын шалтгаанаар гардаг. Гэвч энэ өвчнийг сэдрээдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд бариу хувцас өмсөх, хүнд хүчир дасгал хөдөлгөөн хийх, амьтанд хатгуулах, халууцах, даарах, нарны гэрэлд удаан явах, ядрах, стресстэй ажиллах.

Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, PA бичигтэй тосыг хэрэглэж наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй. Өдрийн 11:30-16:00 цагийн наранд гарахгүй байх нь зөв. Гарвал 15-20 минутаас илүү наранд байж болохгүй, битүү хувцас өмсөх хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсэн үү, буурсан уу?

-Жил ирэх тусам харшилтай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс 10-20 хувиар нэмэгдсэн.  

Эх сурвалж: Б.БАЯРЖАВХЛАН, ЗУУНЫ МЭДЭЭ

Эх сурвалж:
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.47Зочин   • 7 сарын 31. 12 цаг 51 минут

хоосон хашаа, хотын төвөөр урсах сэлбэ гол дагуу шарилж их ургах юмаа хотын дарга нараа!!!

59.153.112.200Зочин   • 7 сарын 26. 10 цаг 00 минут

Харшлын эм үйлдвэрлэхэд ашигтай байгаа болохоор шарилж ургаж харшил нэмэгдээсэй гэж боддог хүн байгаа л байх. Эмч нар нийгмээ эрүүлжүүлэх талаар бодох хэрэгтэй. ялангуяа харшлын эмч нар.

59.153.112.200Зочин   • 7 сарын 22. 9 цаг 15 минут

Харшлаас хамгаалахын тулд хувь хүн ямар арга хэмжээ авах, төрийн зүгээс ямар арга хэмжээ авахыг ярих хэрэгтэй. Тэрнээс харшил 20 хувь нэмэгдсэн гээд баяртай шахуу юм яриад сууж болохгүй. Харшлын эм бэлдмэлийг даатгалд оруулахаас эхлэн шарилж устгах, хоосон хашаануудыг буулгах цэвэрлэх гээд олон ажил хийж болно ш дээ.

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй4 цаг 43 минутын өмнөИндонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ10 цагийн өмнөХонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.