2019 оны 7-р сарын 19
11 цаг 11 минут

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ

АН хэдийгээр УИХ-д бүлэггүй ч хэт олонхийн дундах  сөрөг хүчин гэдэг утгаараа энэ намын парламент дахь дуу хоолой нийгэмд  тов тодорхой, оновчтой байх учиртай мэт.  Цагтаа олонхи болж,  засаглал хэрэгжүүлж байсан  улс төрийн хүчин гэвэл АН мөнөөс мөн.  Хэдий тийм ч энэ нам өнөөдрийг хүртэл төлөвшиж, үзэл баримтлал нь  итгэл үнэмшил болж чадсангүй юу гэж харагдах үе бий.

Маш тодорхой анзаарагдаж  буй нэг зүйл бол АН-ын үйл хөдлөл, хандлага чиглэл нь “Ардчилал” гэх  тодотголоосоо зөрж холдсон явдал. Үүний тодорхой нэг жишээ нь УИХ-ын хэлэлцэж буй асуудалд өөрийн итгэл үнэмшлээрээ хандсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнчлэлээсээ хасч, Л.Болдын  сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан явдал.  Үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдов гэгчээр С.Эрдэнэ даргын энэ  эрх дархтай шийдвэр намаа УИХ-д бүлэггүй болгож,  жинхэнэ утгаар нь “шүдгүй арслан” болгосон юм.

Олон нийтийн өмнө үргэлжилсээр байгаа АН-ын энэ мэт  болчимгүй алхмууд гишүүд дэмжигчиддээ оноо алдаж байгаа  нь тодорхой зүйл.

Энэ сарын эхний өдөр АН-ын зөвлөл дарга, цэрэгтэйгээ  хамт байж байгаад “Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй” гэдгээ мэдэгдэж,  Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан "Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдахаар завдаж байгаад... анхаарлаа хандуулж ажиллахыг Ерөнхийлөгч танаас хүсье" хэмээн бичиг илгээж байв.

Харин өчигдөр АН-ын зөвлөл хуралдаж өмнөх байр сууринаасаа орвонгоороо эргэж,  нөгөө халаглаж харлуулаад байсан “Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдах”  ажилд хамтдаа ханцуй дүрэхээр болсноо мэдэгдэж, хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийллээ.  Долоодугаар сарын 1-нд хийсэн мэдээллийнхээ үеэр хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй болсон шалтгаанаа  “Иргэд энэ талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой" гэсэн байр сууринаас тайлбарлаж байсан бол  харин өчигдөр “Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй тусгуулах шаардлагатай” байсан учраас хэлэлцүүлэгт оролцохоор боллоо гэсэн тайлбар дагалдаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл  иргэдэд бүрэн мэдээлэл хүргэхгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн  анхны байр суурь өөрчлөгдсөн хэрэг. 

АН-ын ийнхүү эргэж буцсан тууштай биш байр суурь, өнөө хэлснээсээ маргааш нь буцдаг байдал нь  энэ намын төлөвшлийг тодорхой хэмжээгээр илэрхийлдэг байх.  Гэхдээ парламентад суудалтай намын хувьд хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцох болсон нь сайн хэрэг.

Тус зөвлөлийн хувьд Ерөнхийлөгчийн  гаргасан санал төслийг дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлсэн.

Тус намын зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын мэдээлснээр:

1.Сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж оролцох юм байна.

2.Орон нутгийн эдийн засаг, төсвийг асуудлын өөрсдөд нь бие даалган өгөх, татавараа өөрсдөө хураадаг байх, төсвөө баталдаг байх

3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн асуудлыг өнөөгийнх нь түвшинд зөв зохистой зохицуулалт хийж оруулах ёстой.

4.Төрийн албанд орох босгыг Үндсэн хуулинд зааж өгөх

  1. Байгалийн баялаг гэдэг нэр томъёоноос бид татгалзах ёстой. Баялагийн сангаар дамжуулж иргэдэд шударгаар хүртээх явдлыг бид зарчмын хувьд зөв гэж харж байна гэсэн байр суурийг илэрхийлж хэлэлцүүлэгт оролцоно гэжээ.

Түүнчлэн ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой гэж үзэж байгаа аж.  Гэхдээ Д.Эрдэнэбат дарга  мөн л  Ерөнхийлөгчийн болон бидний гаргасан саналыг хэлэлцэхгүй бол хэлэлцүүлгээс гарна хэмээн “айлгахаа”  мартсангүй.

Г.Тулга

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.93Зочин   • 7 сарын 20. 14 цаг 02 минут

Мөн ч хөгийн амьтад шүү. Амьтад. Болилоо, хэлэлцэхэд оролцохгүй гээд л. Тэгснээ хэлэлцэхэд оролцоно гээд л. Үнэхээр сүйрч гүйцжээ.

202.21.109.130Зочин   • 7 сарын 20. 0 цаг 16 минут

AH l ard tumnii tuluu baihiin.nugu mal orkuud xapmassuud ni bugd hujaagiin tald orj MAH-iin amiig dagahiin .argagui ustah gej bga aundesten yuma.MAH-XKH 2 nileed naad mongol shuu yumiig chini ustgah geed bn

103.11.192.133Nam bus irgen   • 7 сарын 19. 17 цаг 36 минут

Dahij hezeech songohgui ene AH namiig. urid ni ene namiig mash ih demjdeg sanalaa ugdug bsn.

64.119.25.140жирийн иргэн   • 7 сарын 19. 17 цаг 24 минут

Ардчилал нэрээр бамбай хийсэн увайгүй дээрэмчид шүү дээ. 2 эрдэнэ, үүл, гөлөг гэсэн бүтэлгүй хүмүүс ихтэй мафижсан нам юм. Хэлэлцүүлэгт орохгүй гээд л байсан намаас нэр дэвшүүлэх, 108 гишүүн, ... гэснийг батлуулах гэж зүтгэх санаа агуулсан нь тодорхой. Та нарын энэ увайгүй үйлдлийг ард түмэн мэддэг болсон. та нар хол байна гэснээрээ холоос хараад хуцаж суу...

202.179.25.162ИРГЭН   • 7 сарын 19. 12 цаг 09 минут

2 ЭРДЭНИЙН ГАРААР АМИА ТАСЛУУЛСАН АН ХУЛГАЙЧУУДЫН БҮЛЭГЛЭЛ БОЛСОН.

202.70.33.242МАНАН зайл   • 7 сарын 19. 11 цаг 37 минут

ийм л хогийн новшнууд ардчилал нэрээр үрчгэр хар арчаагүй улс орны ирээдүйг баллах алчуурдах сонирхолтой хувийн бчүүхэн эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс сийхгүй дүр эсгэсэн ардчилал сүүлийн 30 жил Монгол орныг цөлмөж чавчиж өр зээлэнд гинжилж энэ мэт хэмжээгүй эрхтэй хаад ноёд баячууд олигархиуд төрөн гарлаа даа түмэн олон ард түмнээрээ тоглоод бай наадаад бай хариуг нь чанга өгөх л болно МАНАН

79.142.70.181Zochin   • 7 сарын 19. 11 цаг 26 минут

AN bol undsendee tolovshil baihgui sh dee. 1996-2000, 2012-2016onuudad zasgiin erhiig barij bsan ue, uls ornii EZ-iig elgeer hevtuulsen, 3-4 said soligdoj ene namiin lider geg oorsdiigoo bodson hun bolgon barag said hiij uzsen baih. Ardchilal nereer ulsiin horngoor holjson hulgaichuud sh dee. Olon tumen martaagui baih. Sanuulchihiya. odoo eronhiilogchiin neriig barij gatsaa uusgeheer soliorch bgaa ni ter.

139.5.219.99Dg;jgh   • 7 сарын 19. 10 цаг 45 минут

ХУУЛЬД ЗӨВЛӨЛ ГЭСЭН НЭР ТОМЁОЛОЛ БАЙХГҮЙ БАЙХАД ЮУНЫХ НЬ АН-дХАМТЫН ШИЙДВЭР ГЭЖ БАЙХ ЮМ БЭ ? ХУВЬ ГИШҮҮДЫН ҮЗЖЛ БОДОЛ ГЭЖ НЭРЛЭЖ ЯВААЧ ЭЭ ЗАНДАНШАТАР АА !!! !!! !!!

203.91.115.46Галданцэрэн   • 7 сарын 19. 10 цаг 12 минут

Нөгөө ҮХӨ-д оролцохгүй гээд байсан Алдчихсан намын нөхөд чинь харин УИХ-н гишүүдийг 108 болгоно Намын жагсаалтаар сонгогдоно гэсэн саналыг нь сонсоод БӨӨН БАЯР мэдэгдэл хийгээд л мэдэмхийрээд л Хөгийн ч гарууд юм аа даа?

119.40.100.66Зочин   • 7 сарын 19. 10 цаг 07 минут

шүдгүй арслан айж юун айлгах. эргэж буцаж бөөлжсөө долоодогоо болимоор юм даа

103.194.176.117Зочин   • 7 сарын 19. 9 цаг 59 минут

Erdenbatiig garga urid ulsiin zahiasiig bieluuleh bolno.hoo

66.181.161.103Od   • 7 сарын 19. 9 цаг 51 минут

kk naad AN chine butexgyie, 1996-2000, 2012-2016, onuudiig sanaldaa yu bson mash todorxoi shu de, ard tumen ***** bishee, Erdenee, erdenebat guai, elii balai yum shig yum yarixaa bolioch, uls oron dayar yu bolsoniig bugdeeree medej sanaj bna, odoo bolno,

66.181.161.12Зочин   • 7 сарын 19. 9 цаг 27 минут

mongol ulsin hugjild gai bolson duraakuud yumaa AN-n nuhduud

150.129.140.190Зочин   • 7 сарын 19. 9 цаг 10 минут

АН ѳѳрсдийгѳѳ юу хийж яваагаа мэдэхгүй нам яаж улс орны асуудлаар ойлгох вэ дээ холоо очоод юу болхыг хүлээж суувал таарна

202.9.43.116mgl   • 7 сарын 19. 8 цаг 53 минут

ene nam mongold gai bolj bolj baina. edentei edengui uurchlult hiigeed batla.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 26 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ6 цаг 36 минутын өмнөКанберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана6 цаг 46 минутын өмнөШоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ6 цаг 51 минутын өмнө“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна6 цаг 56 минутын өмнөКДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал7 цаг 1 минутын өмнөЖаахан охин дээрэмчнийг талхаар айлгав7 цаг 6 минутын өмнөДиснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд7 цаг 11 минутын өмнө“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ7 цаг 16 минутын өмнөЕвропын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ7 цаг 21 минутын өмнөТаныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ7 цаг 26 минутын өмнө“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна7 цаг 26 минутын өмнө180 настай гуталчин "Мухашта Мураси"7 цаг 31 минутын өмнөБНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ7 цаг 36 минутын өмнөЭмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл7 цаг 41 минутын өмнөҮл мартагдах уулзалтууд7 цаг 46 минутын өмнө"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа7 цаг 49 минутын өмнөУкраин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно7 цаг 51 минутын өмнөМөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий7 цаг 56 минутын өмнөГэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд8 цаг 1 минутын өмнөНэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч8 цаг 6 минутын өмнөInstagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй8 цаг 11 минутын өмнөБНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа8 цаг 16 минутын өмнөАваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ8 цаг 21 минутын өмнөУзбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна8 цаг 26 минутын өмнөИраны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа8 цаг 31 минутын өмнөҮндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно8 цаг 36 минутын өмнө“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ8 цаг 41 минутын өмнөҮсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд8 цаг 41 минутын өмнөТагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ8 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.