11 жил морь дагасан мотоцикльтой цагдаа

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ л баярт өдөр бид монголын жирийн нэгэн цагдаагийн төлөөллийг онцоллоо. Түүнийг Ж.Чулуунбаатар гэдэг. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар тасралтгүй 7 жил ажиллаж байгаа түүнийг хорооныхон дотор танихгүй хүн байхгүй. Бид ярилцлага авахаар 4 дүгээр хороог зорин 14 цагт очиход гандаж сэмэрсэн дүрэмт хувцастай, духных нь хөлс бурзайж, шанааных нь хөлс урссан хошууч Ж.Чулуунбаатар эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг сая л явуулж дууслаа гээд угтав.

Хүн явах ёстой замаар явж, учрах ёстой хүмүүстэйгээ уулзана гэдэг шиг түүний эргэн тойронд эцэг, эхийн хэн нэг  нь цэрэг, цагдаагийн хүн биш бөгөөд цагдаагийн албанд орсон түүх аз дагуулсан алдаж боломгүй боломж байсан аж.

Тэрээр энэ талаар ярихдаа “Миний аав Ц.Жамбал Говь-Алтай аймгийн ахуйн үйлчилгээнд фото зурагчин байсан. Харин ээж минь Б.Гидэрмаа  гэж мөн л ахуйн үйлчилгээнд үсчин байсан. Аав минь их сайхан мэргэжилтэй хүн л дээ. Хүмүүс ихэнхдээ аавынхаа мэргэжлийг өвлөдөг. Миний хувьд бол цагдаа болно ч гэж боддоггүй байлаа. Тухайн үед жирийн л нэг ажилтан байсан. Гэтэл нэг өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэлтсээс намайг хэрэг гарсан газар руу нутаг орноо мэддэг хүн гээд хөтөч, замчаар авч явсан юм. Түүнээс улбаалаад намайг цагдаагийн байгууллагад орж ажиллах саналыг тавьснаар би цагдаагийн албандаа зүтгэж эхэлсэн түүхтэй” гэж байлаа.

Ингээд л Ж.Чулуунбаатар 1998 оны 10 дугаар сарын 30-нд Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст 3 сарын курст суралцаж төгсөөд дэд ахлагч цолтойгоор ажлын гараагаа эхэлж байлаа. 2000 оноос Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар шилжин ирж, 2007 оны 10 дугаар сарын 30-нд дэслэгч цол авчээ. Одоо Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 4 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагчаар томилогдоод  7 жил ажиллаж хорооны ард иргэдийнхээ хэв журмын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж явна.

Түүнээс хэсгийн байцаагчийн албан тушаал, ажил мэргэжлийн онцлогыг сонирхоход “Хөдөө орон нутагт хэсгийн төлөөлөгч, хот суурин газарт бол хорооны хэсгийн байцаагч, хорооны цагдаа гэж байдаг. Яагаад би хэсгийн байцаагчийн ажилдаа дуртай вэ гэхээр жишээлбэл, гал гарсан тохиолдолд хэсгийн байцаагч очиж ус хамгаалалалтаа авна. Хэргийн газрын үзлэг хийнэ. Хүн өвдлөө гэхэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж чаддаг нэг талаараа эмч болж байдаг. Дээрээс нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, сэтгэл зүйч ч хүртэл хийдэг. Энэ утгаараа хэсгийн байцаагчаар ажиллаж байгаад өөр албанд шилжсэн хүн ямар ч үүрэг даалгаварыг биелүүлэх чадвар чадамжтай, бусдаас үг хүлээж авах хүлээцтэй, дадлага туршлагатай болсон  байдаг. Тийм учраас би үндсэн мэргэжилдээ үнэнч, мэргэшсэн боловсон хүчин байхын тулд энэ албандаа ажиллаж байна” гэж байлаа. Хэдий өглөөний 8 цагаас оройн 22 цаг хүртэл тасралтгүй ачаалалтай ажилладаг ч түүнийгээ төвөгшөөлгүй уулзахаар хаалгыг нь тогших хүн бүрт нэг бүрчлэн хандаж, харьцаж байгаагаас нь түүнийг мэргэжилдээ дуртай гэх үү, ажил нь юм даа гэж бодохын аль нь болохыг би дүгнэн хэлж чадашгүй нь...

Олон жил тасралтгүй хорооны байцаагчаар ажиллаж ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө ажилласан хөдөлмөрийг түүний хамт олон, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Хэв журам хамгаалах газрын удирдлагууд үнэлж тодорхойлсноор зэрэг дэв дээгүүр хошууч цолоор саяхан шагнагдсан аж.

-11 ЖИЛИЙН ТУРШ  МОРЬ ДАГАСАН МОТОЦИКЛЬТОЙ ЦАГДАА-

Ж.Чулуунбаатарт анд нөхөр, ажлын хамтрагч нь болсон нэг зүйл бий. Тэр нь 11 жилийн турш унаж байгаа мотоцикл нь юм. Тэрээр өөрийгөө “Би бараг Улаанбаатар хотод ганцаараа мотоцикл унадаг хэсгийн байцаагч байхаа” гэж тодорхойлов. Түүний хариуцдаг 4 дүгээр хороо их онцлогтой. Юу гэхээр 19 мянган хүн амтай хорооны 30 хувь нь орон сууцанд, 70 хувь нь гэр хороололд байдаг. Гэр хороолол олонгтой ихтэй учир машин очих боломжгүй газар их. Тэр үед нь мотоциклоо унаад явахад амар байдаг аж. Хорооны иргэд ч мотоцикльтой цагдааг андахгүй танина. “Гудамж талбай, саад сандал дээр сархад хүртэх хэсэг нь мотоциклын дуунаар л зугтан одож, өөр хорооны нутаг дэвсгэр рүү  явчихна. Араас нь дуудахад байцаагчаа би өөр хороонд байна шүү дээ. Хүүхдээ тосох гээд явж байна. Эсвэл айлд очих гэж байна гэх мэтийн  хөгтэй зүйл их болно. Зарим айлын эхнэр нь архи ууж байгаа нөхөр рүүгээ залгаад чамайг Чулуунбаатар байцаагчид хэлнэ гэхээр "За за хайр нь уухаа болилоо, одоо харилаа гэдэг гэсэн” хэмээн хуучилсан юм.

 “2010 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга байсан одоо Нийслэлийн Цагдаагийн газрын Ядамдорж дарга намайг ажлаа сайн хийгээрэй гэж өгч байсан. Тухайн үед 20 гаруй хэсгийн байцаагчид өгсөн. Тэр цагаас хойш тасралтгүй 11 жил энэ мотоциклоо унаж ажил үүргээ гүйцэтгэж байна. Мотоциклоо унаад ажлаа хийх хамгийн их  дуртай” хэмээв.  

Хошууч Ж.Чулуунбаатар Хүй долоо худагт морь дагаж давхидаг ганц мотоциклийн эзэн. Мотоциклоо авснаасаа хойш 11 дэх жилдээ Улсын их баяр наадмаар хурдан морины хамгаалалтад гарч, морь дагаж явах болжээ. Үүгээрээ их бахархаж явдаг гэдгээ ч хэлж байлаа. Хурдан морины уралдааны замд мал, машин оруулахгүй байх, ямар нэг осолгүй уралдуулах бүхий л эргүүлийг хийдэг байна.

-СТА ТЭМДЭГ ЭНГЭРТЭЭ ГЯЛАЛЗУУЛСАН, НУУЦХАН МӨРӨӨДӨЛТЭЙ ХОРООНЫ БАЙЦААГЧ-

Хошууч Ж.Чулуунбаатарын гаднах төрх, галбирыг харсан хэн бүхэн түүнийг спортод авьяастай гэдгийг шууд мэднэ.  Харин түүнийг парад хувцасаа өмсөөд ороод ирэхэд нь энгэр дээрх тэмдэгүүд нь нүдэнд тусав. Хууль сахиулахын их сургууль төгссөн ромбо болон “БНМАУ-ын Спортын мастер”, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг түүний энгэрт гялалзаж байлаа. Багаас урлаг спортод сонирхолтой байсан тэрээр Цагдаагийн “Сүлд” чуулгад дуулдаг нэгэн байжээ. Монголын цагдаагийн түүхт 90 жилийн ойн баярын концертод оролцож,  Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан нь энэ аж.  Цагдаагийн байгууллагад Соёлын тэргүүний ажилтан тав  байдгийн нэг нь Ж.Чулуунбаатар юм. Түүний урын санд 50 гаруй уран бүтээл байдаг ч клипжүүлж, олны хүртээл болгож байгаагүй аж. Харин түүний хамгийн эн түрүүний мөрөөдөл нь өөрийн бие даасан тайлан тоглолтоо хийх. Одоогоор хэзээ, хэрхэн бэлтгэж тоглолтоо хийхээ мэдэхгүй байгаа ч мөрөөдлөө биелүүлэх өдөр ойрхон байгаа гэдэгт итгэдэг гэж байлаа.

Харин тэр БНМАУ-ын Спортын мастер цолыг 1988 онд хүүхэд байхдаа авч байжээ. Тэрээр самбо, жудо, үндэсний бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөөс дээш медаль авсан тамирчдад тухайн үед энэ цолыг олгодог байсан аж.

-43 НАСАНДАА “ДЭД ХУРАНДАА”-ТАЙГАА ХУРИМЛАСАН МӨЧ БОЛОН НУЛИМСТАЙ ТАЛАРХАЛ-

Төр түмнийхээ төлөө цаг наргүй зүтгэдэг цагдаагийн алба хаагчийн ард асаалттай танк шиг бат бөх зогсож байдаг гэргийнх нь талаар дурьдахгүй байхын аргагүй. Ж.Чулуунбаатарын гэргийг А.Батцэнгэл гэдэг. Тэд ханилаад 24 жилийг хамтдаа туулжээ.

Ж.Чулуубаатар “цагдаагийн байгууллагын ажилтны ар гэр, гэргий нь өөрөө цагдаа болчихсон байдаг. Хошигноод ярихад би өөрөө хошууч цолтой байхад гэргий маань дэд хурандаа цолтой хүн байдаг. Тэр дэд хурандаа цолтой хүн бол хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөх, хоол хийх, нөхөр минь хэзээ ирэх бол гэж байнга сэрвэлзэж, бүтэн нойртой хонодоггүй. Бид бол шөнө хэдэн цагт ч хамаагүй дуудагдах эсвэл оройтож ирэх бүртээ эхнэрээ сэрээдэг. Тэр бүгдэд халуун хоол цайтай угтаж, үдэж байдаг хүмүүс бол цагдаагийн ар гэр байдаг.  Би өнөөдөр 20 жил ажиллаж байхад эхнэр минь 20 гаруй жил цагдаагийн байгууллагад ажиллачихсан.

Бид хамтдаа амьдраад 24 жил болж байна. Энэ хугацаанд би гэрт хоол хүнс байгаа юу, мах байгаа юу гэж нэг удаа ч асууж үзээгүй. Зөвхөн ажлаа л хийдэг. Ар гэр баталгаатай байхад бид санаа зовох зүйлгүйгээр, ажилдаа хандаж чаддаг. Тийм учраас ийм их үүргийг хүлээсэн ханьдаа хайртай шүү. Чамдаа баярлалаа”

Мөн 2018 онд цагдаад ажиллаж байгаа таван хосын нэг болж хуримаа хийсэн. Би хамгийн ахмад нь байсан.  43 насандаа хуримаа хийсэн. Бид хоёр хурим хийж амжаагүй байсан л даа. Ийм мөч бол дахин давтагдашгүй шүү дээ. Маш их уйлсан. Ийм сайхан ажлыг хийж, надад тусалж дэмжиж байдаг цагдаагийн хурандаа Т.Дамбийням даргатай Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олондоо баярлаж явдаг шүү.

Мөн үе үеийн  хамт ажиллаж байсан нөхөддөө. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид болон тэдний ар гэрийн ажлыг амжуулж байдаг гэргий нар тэр дундаа хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын эхнэрүүдэд та нарынхаа дэмжлэг, урмаар бид ажлаа нэр төртэй гүйцэтгэж явдаг юм шүү гэдгийг хэлье.

Бид ард иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах үндсэн чиг үүргээ биелүүлж, ямар нэг хэрэг зөрчилгүй, гэмт хэрэг урьд жилүүдийнхээс буурсан байвал бид бие биедээ баярласан шүү гээд ажлын амжилт хүсэх мөч л цагдаагийн хамгийн бахархмаар зүйл байдаг. Ингээд нийт цагдаагийн албан хаагчиддаа Монголын цагдаагийн түүхт 98 жилийн баярын мэндийг хүргэе.”

-ГЭРГИЙ А.БАТЦЭНГЭЛ: ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ НӨХРИЙНХӨӨ МАЛГАЙ, ДЭЭЛ, БҮСИЙГ НЬ ГАРГАЖ ТАВИАД, ЦАЙНЫ ДЭЭЖЭЭ АЯГАНД НЬ ХИЙЧИХЭЭД ХҮЛЭЭДЭГ-

Төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр тэргүүн шугамд зүтгэж буй цагдаагийн албан хаагчдын арын шугамд нь бат зогсож байдаг хүмүүс бол гэргий нар нь байдаг. “Мотоцикльтой цагдаа” нэрээр Баянзүрх дүүрэгтээ танигдсан эр нөхрийнхөө ажил албаар бахархдаг Ж.Чулуунбаатарын гэргий А.Батцэнгэлтэй цөөн хором ярилцлаа. Түүний хийж авчирсан хоол цайг идэж үзээгүй цагдаа Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст байхгүй аж. 

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг А.Батцэнгэл гэдэг. Би гэртээ байдаг. Цагдаагийн ар гэр хоёулаа ажил хийхээр ард нь амьдрал, үр хүүхэд нь орхигдчихоод байдаг. Тийм учраас гэр бүлийн бат бөх, энхийн манаанд нь хамт зүтгэж байж цагдаагийн албан хаагчийн ажил бүтэмжтэй байдаг гэж би боддог.

-Цагдаагийн ар гэр байхын сайхан болоод хэцүү нь юу вэ?

-Цагдаагийн ар гэр гэдэг чинь цагдаатайгаа хамт энхийн харуулд зогсож байгаа гэсэн үг. Цагдаагийн гэр бүл бат бөх байж цагдаагийн байгууллагын ажил төрөл өөдрөг байдаг. Ихэнх хүмүүс цагдаагийн ар гэр яг цагдаа хүн шигээ ажиллаж хөдөлмөрлөдөг гэдгийг ойлгохгүй. Цагдаагийн ар гэр л ойлгох байх.

Би цагдаагийн ар гэр болж, их үйлсэд нь тус нэмэр болж байгаадаа баяртай байдаг. Яг л цагдаа хүн шиг цагийн манаанд зогсож байгаа юм шиг байдаг учир ханиараа маш их бахараж, баярлаж явдаг.

-Цагдаагийн албан хаагч гэр бүлдээ гаргах цаг зав хомс байдаг. Танай нөхрийн хувьд бас адилхан уу?

-Ар гэртээ анхаарал халамж тавих цаг зав хомс  байдаг ч хоёр охин бид гуравтаа чадахаараа анхаардаг. Харин баяр ёслолоор түмэн олныхоо төлөө явж байдаг болохоор араас нь цай сүүнийхээ дээжийг өргөөд л үлддэг.

Шинэ жилээ тэмдэглэж байхад би хоёр хүүхэдтэйгээ л хамт байдаг. Шинэ жил дуусахад баяраа тэмдэглэх үү гээд ороод ирдэг. Наадмаар морины хамгаалалтад сүүлийн 11 жил явсан. Цагаан сарын шинийн нэгний өглөө  малгай, дээл, бүсийг нь гаргаж тавиад л цайны дээжээ аяганд нь хийгээд хүлээдэг. Нөхөр минь ажилдаа дуртай. Дээрээс нь тангараг өргөсөн цэргийн хүн учир үргэлж ойлгож, бахархаж явдаг.  

 Надтай ханилаад 24 жил болоход гэрээ буулгаад барьж үзээгүй шүү дээ. Ийм л завгүй байдаг. Би охинтойгоо нийлээд л гэрээ буулгаад барьчихдаг. Охин минь ээжээ нэг байшинтай болчихвол гэдэг. Тэгэхээр нь болноо миний охин эхлээд боловсролтой болчих л гэдэг. 

Ингээд нийт цагдаагийн бие бүрэлдэхүүнд цагдаагийн түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Х.Соёл

           

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.117Зочин   • 7 сарын 20. 14 цаг 22 минут

Manai saunii 2 bna shvv dee. Amjilt

66.181.178.53zochin   • 7 сарын 20. 9 цаг 11 минут

hogiin tsagdaa nart tusalj bolohgui

166.216.165.82Зочин   • 7 сарын 20. 3 цаг 41 минут

Бас нэг явдаг жорлон

66.181.183.121ЗОЧИН   • 7 сарын 19. 19 цаг 36 минут

ЯДАЖ НЬ ЦЭРЭГ ЦАГДАА НЬ ЯВДАГ ЖОРЛОН БАЙМААРГҮЙ БАЙГАА ЮМ ЗАЛХУУ ИДЭМХИЙ ХҮМҮҮСИЙГ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭГМЭЭР БАЙГААН Ш ДЭЭ

202.21.107.126Зочин   • 7 сарын 20. 0 цаг 12 минут

zaluudaa beltgel ih hiij baisan humuus jin nemeh ni amarhan baidag um. tegeed ch ed nart beltgel hiij baih zav baihguishdee. bichig tsaasnii ajil iluu tsagaar ajilaad ch baragdana gej baihgui.

64.119.25.140ХОТЫН ИРГЭН   • 7 сарын 19. 17 цаг 16 минут

Ер нь бол манай улсын цэргийн байгууллагад ажилладаг хүмүүсийн амьдралын нийтлэг дүр төрх иймэрхүү байдаг шүү дээ Төр засаг нь ядруу болохоор цэрэг цагдаа нь ч гундуу явдаг Нэрэлхээд Л БОЛЖ БАЙНА ДАЖГҮЙ ГЭЭД БАЙГАА БОЛОХООС БИШ ӨДӨР ХОНОГ Л ӨНГӨРӨӨЖ ЯВАА ТЭТГЭВЭРТ ГАРААД ЖИЖҮҮР ХАРУУЛ Л ХИЙНЭ ИЙМД ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ ТӨРӨӨС АВАХ ЁСТОЙ ТЭГЖ ЧАДАХГҮЙ ЮМ ДАА ХЭЦҮҮ ҮЕД Л АЛБА ХААЖ БАЙНА ДАА

124.158.111.7KKK   • 7 сарын 19. 17 цаг 07 минут

YUUN HACHIN TOGOOCHIIN MALGAI UMUSTSIIMUU,10 NASTAI HUUDIIN DUGUI UNATSIIM BISH UU

103.9.90.98zochin   • 7 сарын 19. 17 цаг 13 минут

togooch hezee iim malga umsdiin malaa

81.65.90.50Зочин   • 7 сарын 19. 14 цаг 39 минут

Аз жаргал хүсье

202.55.188.45Зочин   • 7 сарын 19. 12 цаг 23 минут

Цагдаад бүх насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан бэлтгэл ахмад 3 хүүхэдтэйгээ орцны жижүүр хийгээд л явж байна даа. Нэг иймэрхүү.

124.158.77.41Зочин   • 7 сарын 19. 12 цаг 04 минут

Цагдаагийн ажилтан бүрийн ар тал нь ийм л байгаа, тиймээс гол дэмжлэг, хөшүүрэг нь цалин сайтай байх нь л чухал. Олон хоногоор дайчилгаанд явдаг, хэзээ буух нь тодорхойгүй хэцүү албыг үүрдэг хүмүүс шүү дээ

79.142.70.181Zochin   • 7 сарын 19. 11 цаг 47 минут

Iim l egel jiriin tegsen atlaa ard irgediinhee amar taivan baidliin toloo 2-gui setgeleer ajilladag humuustee l ter shagnal uramshuulaliig olgoj, niigmiin asuudliig ni shiidej bairtai bolgoj ogoh heregtei sh dee. Bidend ter tusmaa deer bgaa noxduudad iim l chanar dutagdaj bna daa. Naadmaar turuuleed, esvel neg temtseend oroltsood l bairtai bolj baihad nasaaraa zutgeed bairgui, aldar nergui, gaviya shagnalgui hotsorch bgaa ni haramsaltai

202.170.68.38зочин   • 7 сарын 19. 11 цаг 17 минут

Ажлаа үнэн сэтгэлээсээ ажил үүргээ хийж байгаа жирийн иргэдийг төр урамшуулах хэрэгтэй. Насаараа үнэнчээр зүтгээд тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөг аваад амьдралд нь хүрэлцэхгүй байдгийг анхаарасай.

43.242.241.154уу   • 7 сарын 19. 9 цаг 55 минут

амжилт хүсье

103.9.90.98Зочин   • 7 сарын 19. 9 цаг 52 минут

танд ажлын амжилт сайн сайхныг хүсье.

202.9.43.226Зочин   • 7 сарын 19. 9 цаг 36 минут

Ийм л хүмүүсээ дэмжиж бодитой урамшуулж байх хэрэгтэй. Амжилт хүсь

122.201.19.99зочин   • 7 сарын 19. 9 цаг 31 минут

ЦЕГ дарга Баатаржав цолын нэмээд байртай болгох байх өөө бөхөд шууд 2-таван хошуу өгч болсын

202.9.43.116mgl   • 7 сарын 19. 9 цаг 26 минут

Mongoliin tsagdaagiin darga nar ih hun muutai uls gej boddog. Tsagdaagiin ahiu amidraliig deed zergeer uud ni tataj baih yostoi. Bairaar buren hangah yostoi. Tsalin undur baih yostoi. Bosoo udirdlagatai bolohoor engiin tsagdaa temtsej chadahgui, darga nar ni gej buun bayan uls baidag bololtoi.

66.181.169.162со   • 7 сарын 19. 9 цаг 12 минут

Байрын шийдэж өгөх хэрэгтэй шүү дарга нараа.Хийх юм аа хийсэн бна даа хөөрхий

103.9.90.98zochin   • 7 сарын 19. 9 цаг 06 минут

Amjilt Bro

122.201.23.226Зочин   • 7 сарын 19. 8 цаг 57 минут

Танай гэр бүлд аз жаргал хүсье

66.181.170.130Монгол   • 7 сарын 19. 8 цаг 21 минут

Мундаг

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 30 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ6 цаг 40 минутын өмнөКанберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана6 цаг 50 минутын өмнөШоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ6 цаг 55 минутын өмнө“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна7 цагийн өмнөКДРАМ: Жинхэнэ нөхөрлөлийг харуулсан 6 цуврал7 цаг 5 минутын өмнөЖаахан охин дээрэмчнийг талхаар айлгав7 цаг 10 минутын өмнөДиснейн гүнжтэй адил харагдах нүүр будалтын зааврууд7 цаг 15 минутын өмнө“WhatsApp”,“Telegram” ашиглахаас болгоомжлохыг анхааруулжээ7 цаг 20 минутын өмнөЕвропын холбоонд хууль бус кабелийн сувгуудын эсрэг тусгай ажиллагаа явуулжээ7 цаг 25 минутын өмнөТаныг хэр анхааралтай болохыг сонжъё: Аль нь ядуу оюутан бэ7 цаг 30 минутын өмнө“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна7 цаг 31 минутын өмнө180 настай гуталчин "Мухашта Мураси"7 цаг 35 минутын өмнөБНХАУ-ын хөрөнгө оруулалт 2.7 хувиар өсжээ7 цаг 40 минутын өмнөЭмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл7 цаг 45 минутын өмнөҮл мартагдах уулзалтууд7 цаг 50 минутын өмнө"LIVE" Э.Бэхбаяр ялагдаж, Т.Тулга хоёр дахь ялалтаа авлаа7 цаг 53 минутын өмнөУкраин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно7 цаг 55 минутын өмнөМөрөөдлийн хуримаа хийсэн жаргалтай гэргий8 цагийн өмнөГэдэс дүүрэлтийг зогсоох ашигтай бүтээгдэхүүнүүд8 цаг 5 минутын өмнөНэр хүнд нь бүрэн унасан жүжигчин~ нэвтрүүлэгч8 цаг 10 минутын өмнөInstagram-д жин хаях бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын талаар нийтэлж болохгүй8 цаг 15 минутын өмнөБНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа8 цаг 20 минутын өмнөАваргуудын лигийн тоглолтын гараанд Ливерпүүл бүдэрлээ8 цаг 25 минутын өмнөУзбекистанд тансаг хэрэглээнд нэмэлт татвар ногдуулна8 цаг 30 минутын өмнөИраны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцаллаа8 цаг 35 минутын өмнөҮндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно8 цаг 40 минутын өмнө“МОНОС” групп МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД нөлөөлөх эм үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлөө ХУУЛЬ БУСААР сунгуулсан байжээ8 цаг 45 минутын өмнөҮсээ хусуулсан ч үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан алдартнууд8 цаг 45 минутын өмнөТагтааны сангасны асуудлаар гомдоллосон гишүүнээс тагтаа өс хонзонгоо авчээ8 цаг 50 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.