2019 оны 7-р сарын 19
11 цаг 00 минут

5 хоногт 10 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2019.07.15-18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 780 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 480 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 10 бүртгэгдэж 10 хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн ба 5 нь явган зорчигч хэлбэрээр,  5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан 4 хүүхэд, эцэг эхийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.07.15-ны өдөр СХД-ийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, 1-р хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус маркийн О, Honda Insight маркийн Г, Honda Civic маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, 4 настай, эрэгтэй Т, 1 сартай, эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын 6 хүн гэмтсэн

2019.07.15-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож,  36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

2019.07.14-ний 17.57 цагийн орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 20км-т/ хээр, хөдөө замгүй газарт буюу малчны бэлчээрт амины Honda Cross road маркийн  автомашины жолооч Х нь Toyota Prius  О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 29 настай, эмэгтэй Х нас барсан

2019.07.17-ны өдөр БЗД-ийн 11 дүгээр хороо Товчооны зам Beiben /том овор/ маркийн автомашины жолооч Г нь Зорчиг тээврийн ОНӨААТҮГ-ийн автобустай мөргөлдөж зорчигч 61 настай, эмэгтэй О, 37 настай, эмэгтэй Н, 7 настай, эмэгтэй А, 71 настай, эмэгтэй Р, 56 настай, эмэгтэй Э нарын 5 хүн гэмтсэн байна. 

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 12, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 9 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны 6 жолооч, 3 явган зорчигч байсан байна.  

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 144 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 28.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 36,5 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 50 хувиар тус тус буурч,  гэмтсэн хүн 29 хувиар өссөн  үзүүлэлттэй байна.

Эцэг эхчүүд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа36 минут 30 секундын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 5. 18:05Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 18:00ВИДЕО: Дэлхийн аваргуудын дуэль ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа12 сар 5. 17:55Нэг сая ам.долларын чимхэл сандлаар үзэсгэлэн гаргажээ12 сар 5. 17:50“Дэлхий дүүрэн асуулт” доторх Монгол хүүхдийн хариулт12 сар 5. 17:45Давсгүй хоолны 10 жор12 сар 5. 17:40Токиогийн олимпийн бэлтгэл ажилд 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна12 сар 5. 17:35Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна12 сар 5. 17:30Марафоны тэмцээн өглөөний 07:00 цагт эхэлнэ12 сар 5. 17:25Мальтын “алтан паспорт” 25-50 мянган еврогийн үнэтэй12 сар 5. 17:20Дуучин CL шинэ дуунуудаа цацжээ12 сар 5. 17:15Шинэ байр худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай12 сар 5. 17:10“Явдаг үзмэр” Амараа яалт ч үгүй ганган12 сар 5. 17:05Хамтдаа 68 жил амьдарсан хос нэг хоногийн зайтай таалал төгсчээ12 сар 5. 17:0015 өрхийн 46 малчин 11,9 мянган толгой малтай отроор өвөлжиж байна12 сар 5. 16:55Хятад иргэдийн гадаад паспорт болон Монголд оршин суух үнэмлэх хил нэвтрүүлснийг илрүүлжээ12 сар 5. 16:50Монголын говьд авсан гэрэл зураг дэлхийн шилдэгт багтлаа12 сар 5. 16:50“MAMA” хөгжмийн наадмын хаалтыг BTS хамтлаг хийлээ12 сар 5. 16:45“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ12 сар 5. 16:40Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа12 сар 5. 16:39Кубын нэрт удирдагч Фидель Кастрогийн амьдралын тухай сонирхолтой баримтууд12 сар 5. 16:35Хүүхдүүдийг самар, өндгөөр хооллох нь харшлаас хамгаална12 сар 5. 16:30Таны нүдийг орой дээр нь гаргах Инстаграмын хамгийн ер бусын охид12 сар 5. 16:25АНУ-ын доктор Thomas Gasert-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 5. 16:24Дүфүгээр пластик торыг орлуулж болно12 сар 5. 16:20Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болдог12 сар 5. 16:15Амжилттай хүмүүсийн өглөөний 5 дадал12 сар 5. 16:10“Эскобар Фолд 1” уян дэлгэцтэй ухаалаг гар утас үйлдвэрлэжээ12 сар 5. 16:05Эртний Египетийн эртний мумигээс шивээс илрүүлжээ12 сар 5. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.